Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл Newsletter уншъя: https://xitter.cf/t.co/jgRRVgrAX9

Mongolia
Joined June 2012
Мишель Кан эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилгоор АНУ, Англи, Францын клубүүдэд хөрөнгө оруулжээ. Тэрээр эмэгтэй тамирчдыг дэмжиж, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хөгжлийг ахиулахыг зорьж байна. #дэвидрубенштейнийшоу Мягмар гараг /2026.10.27/ 20:30 Лхагва гараг 10:30 Пүрэв гараг 16:30 Баасан гараг 20:30 Амралтын өдрүүдэд
181
"Монгол улсын эрчим хүчний нүүрс экспортод бизнесийн боломж хангалттай бий. Бидний таамаглалаар Монголын эрчим хүчний нүүрсний экспорт 2026 онд 20%, 2027 онд 15% өсөх боломжтой" Ортис Фан, Bloomberg Intelligence-ийн шинжээч
1
4
350
Сингапур 2027 оноос Саудын Арабын газрын тосыг газар доорх агуулахад хадгална bloombergtv.mn/news/mvoyws
217
"SalesGeek Mongolia" өсөлт, гүйцэтгэлээ үнэлүүлж олон улсын франчайз эзэмшигчдийн дундаас 2 шагнал хүртлээ bloombergtv.mn/news/mvoxem
1
217
Ши Жиньпин V бүгд хурлыг ашиглан нам доторх хяналтаа чангатгаж магадгүй bloombergtv.mn/news/mvox1a
2
277
Илон Маск: “SpaceX” хиймэл оюуны чип худалдан авах зорилгоор $40 тэрбумын зээлийн хэлцэл хийсэн bloombergtv.mn/news/mvot4x
6
346
Энэ нь Монгол дахь багийн хурдацтай өсөлтийг үнэлэхийн зэрэгцээ олон улсад батлагдсан борлуулалтын аргачлалыг дотоодын бизнесийн орчинд амжилттай нутагшуулж буйг илэрхийлсэн үйл явдал болж байна. “Best in Class Award” нь үйл ажиллагаа, багийн гүйцэтгэл, брэндийн хэрэгжилт болон зах зээлд үзүүлж буй нөлөөгөөрөө бусдад жишиг болохуйц түвшинд ажилласныг үнэлдэг. Харин “Fast Growing Master Geeks” шагнал нь богино хугацаанд гаргасан өсөлт, зах зээлээ тэлсэн ахицыг нь онцолж өгчээ. Хоёр шагналыг зэрэг хүртсэн нь Монголын борлуулалтын мэргэжилтнүүд олон улсын түвшинд өрсөлдөж, дэлхийн түвшний арга барилаар ажиллах боломжтойг харуулж байна. “Sales Geek”-ийн хөтөлбөрүүдээр олон улсад 25 мянга гаруй хүн чадавхжсан бөгөөд хамтран ажилласан байгууллагуудын борлуулалт дунджаар 38 хувийн өсөлт үзүүлсэн байна. Мөн 90 хоногийн дотор хэмжигдэхүйц ахиц гаргахыг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. Үүний зэрэгцээ Sales Club уулзалтуудаар борлуулалтын тодорхой сэдэв, бодит кейс болон салбарын туршлагыг тогтмол хуваалцаж, мэргэжилтнүүдийн хамтын нийгэмлэгийг өргөжүүлж буйг онцолсон юм. Түүнчлэн “Geek” болсон мэргэжилтнүүд баталгаажсан систем, брэнд, сургалт, технологийн дэмжлэгт тулгуурлан өөрийн борлуулалтын үйлчилгээний бизнесийг хөгжүүлэх боломжтойг дурдлаа. Цаашид SalesGeek Mongolia дотоодын компаниудын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ туршлагатай борлуулалтын удирдлага, мэргэжилтнүүдийг олон улсын “Sales Geek” багт нэгтгэж, “More sales. Delivered.” уриан дор Монголын бизнесүүдийг тогтвортой өсөлтөд хүргэж, дотоодын туршлагыг дэлхийн жишигтэй холбоход төвлөрөн ажиллахаа илэрхийллээ.
2
224
“М банк” Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг дижитал банк”-аар шалгарлаа bloombergtv.mn/news/mvop4j
1
4
332
Mining.com: Дизель түлшний үнийн өсөлт уул уурхайн салбарын ашигт ажиллагаанд сорилт болж байна bloombergtv.mn/news/mvomj4
215
Долоо хоногийн дүнгээр буурсны дараа алтны ханш тогтворжив bloombergtv.mn/news/mvomcd
263
Газрын тосны үнэ сүүлийн 6 сарын дээд түвшнээсээ буурлаа bloombergtv.mn/news/mvom25
213
М банк Global Finance сэтгүүлийн “World’s Best Digital Bank Awards 2026”-аас Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг дижитал банк” болон “Оны шилдэг Необанк” шагналыг хүртлээ. Салбаргүй, дараалалгүй, бүрэн дижитал банкны үйлчилгээ хөгжүүлэх зорилгынх нь ахицыг илтгэсэн энэхүү үнэлгээг М банк хоёр дахь жилдээ хүртэж байна. Тус банк “Хамгийн инновацлаг дижитал банк” ангилалд Хонконгийн Bank of China, Индонезийн Bank Mandiri, Японы Rakuten Bank зэрэг улсдаа шилдгээр шалгарсан банкнуудтай өрсөлджээ. Харин бүрэн дижитал банкны “Оны шилдэг Необанк” ангилалд Хонконгийн ZA Bank, Филиппиний CIMB зэрэг банкийг тэргүүлэн бүс нутгийн ялагчаар тодорсон байна. М банк 2025 онд Монголын “Best Consumer Digital Bank”, “Best Digital-Only Bank” болон “Best Online Product Offerings” гэсэн гурван ангилалд шалгарч байсан бол энэ удаа амжилтаа бүс нутгийн түвшинд ахиуллаа. М банк энэ онд иргэдийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээг нэг аппликэйшнд төвлөрүүлэхэд анхаарч, Apple Pay, Google Pay болон M pay төлбөрийн шийдлүүдийг нэвтрүүлээд байна. Шинэчилсэн “М банк апп 2.0”-оор банкны үйлчилгээг нэг дэлгэцээс удирдаж, таван товшилтоор мөнгө шилжүүлэх боломжтой. Мөн дэлхийн тэргүүлэх компаниудын хувьцаа, биржээр арилжаалагддаг сангуудад хөрөнгө оруулах үйлчилгээг нь 4,000 гаруй харилцагч ашиглаж байгаа бөгөөд дижитал зээл, хуримтлалын хөтөлбөр, хэрэглээний төлбөр болон өдөр тутмын бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг өргөжүүлээд буй. Мөн Бизнес эрхлэгчдэд зориулсан “М бизнес плас”нь ухаалаг ПОС төхөөрөмж, кассын систем, бизнесийн удирдлага болон банкны үйлчилгээг нэгтгэдэг. Харин “М бизнес апп”-аар бизнесийн харилцагч болох бүртгэлийг 10 минутын дотор хийж, и-баримт автоматаар гаргах боломжтой болсон байна. ПОС-ын борлуулалт болон бизнесийн орлогын мэдээлэлд үндэслэн зээлийн боломжийг цахимаар тооцож, салбарт очихгүйгээр хүсэлт гаргах нөхцөлийг бүрдүүлcнээ онцолсон. Үүнээс гадна тус банк байгууллагын харилцагчдад төлбөр тооцоогоо автоматжуулах, мэдээллээ хиймэл оюунд суурилсан чатботоос авах, ажилтнуудын хуримтлалыг дэмжих зэрэг шийдлийг санал болгож байна. Дэлхийн банк, санхүүгийн салбарын нэр хүндтэй, томоохон хоёр шагнал нь М банкны дижитал бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлснийг төдийгүй иргэн, бизнес болон байгууллагын харилцагчдын санхүүгийн хэрэгцээг нэг экосистемээр шийдэх чиглэлд гаргасан ахицыг үнэлсэн үр дүн боллоо. М банк цаашид бүрэн дижитал үйлчилгээгээ тасралтгүй хөгжүүлж, банкны уламжлалт хэрэглээнээс өөр, илүү хялбар туршлагыг харилцагчдадаа хүргэхээр зорьж буйг тодотголоо.
1
3
327
"Засгийн газрын гэнэтийн шийдвэрийн улмаас компаниуд хоёр жилээ ч төлөвлөж чадахгүй байна" Г.Батбаяр, Монкон констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал
1
22
2
35
3,131
"Apple”-ийн анхны эвхэгддэг гар утас эрэлт өндөр, нийлүүлэлт хомс нөхцөлд худалдаанд гарлаа bloombergtv.mn/news/mvoiqg
2
385