Pinned Tweet
Ямар ч нөхцөлд
төрийг намаар,
хуулийг үзэл суртлаар,
шинжлэх ухааныг дур зоргоор,
хүн чанарыг албан тушаалаар
сольж чадахгүйг эрхэмлэн Монгол төрийн төлөө чадах ядахаараа эрмэлзэх болно. Б.ЧИМИД
ЗАРИМДАА...
Заримдаа зүгээр л яримааргүй байдаг.
Учир нь хэлэх үггүйдээ биш, хэлсэн ч ойлгогдохгүй мэт санагддаг учраас...
Заримдаа зүгээр л дуулмаар байдаг.
Сэтгэлийнхээ гүнд хураасан бүхнийг аялгуунд шингээж, үгээр илэрхийлж чадаагүй мэдрэмжээ хөгжимд даатгамаар...
Заримдаа ганцаараа баймаар байдаг.
Хэн нэгнээс зугтах гэсэндээ биш, өөрөөсөө төөрсөн хэсгүүдээ эргүүлж олохын тулд...
Заримдаа хаашаа ч хамаагүй явмаар байдаг.
Харин заримдаа хаашаа ч явмааргүй, байгаа газраа л чимээгүйхэн үлдмээр...
Заримдаа хэн нэгэнтэй яримаар байдаг.
Юу ч асуухгүй, юу ч зөвлөхгүй, зүгээр л дэргэд сууж, сэтгэлийг минь сонсох нэгэн байгаасай гэж хүсдэг.
Заримдаа юу ч бодмооргүй байдаг.
Бодол бүхэн хариулт нэхэж, хариулт бүхэн шинэ асуулт төрүүлдэг энэ амьдралаас түрхэн зуур ч болов чөлөөлөгдмөөр...
Заримдаа учир шалтгаангүй шанална.
Юунд гунигласнаа ч мэдэхгүй атлаа сэтгэлийн хаа нэгтээ үл үзэгдэх зүйл өвдөөд байдаг.
Заримдаа зүгээр л хайрламаар байдаг.
Хариу нэхэлгүй, шалтгаан хайлгүй, байгаагаар нь хүлээн авч, хэн нэгний оршихуйд баярламаар...
Заримдаа зүгээр л хайрлуулмаар байдаг.
Хүчтэй байх гэж хичээхгүйгээр, бүхнийг даах гэж зүтгэхгүйгээр, хэн нэгний дэргэд эрхэлж, түшиж, өөрийнхөөрөө баймаар...
Заримдаа уйлмаар байдаг.
Нулимсаа барихгүйгээр, сэтгэлдээ хураасан бүхнээ нулимстайгаа хамт урсгаж, доторхоо цэлмээмээр...
Заримдаа зүгээр л инээмээр байдаг.
Юу ч болоогүй юм шиг, ямар ч учир шалтгаангүйгээр, амьд байгаадаа баярлах мэт инээмээр...
Заримдаа сэтгэл гэдэг энэ үл үзэгдэх эрхтнийг бүх гуниг, гомдол, хүлээлт, дурсамжаас нь арчиж цэвэрлээд, юу ч болоогүй мэт шинээр эхэлмээр...
Заримдаа зүгээр л тэндээ оршмоор байдаг.
Өнгөрснийг буцаах гэж оролдохгүй, ирээдүйг яаруулж угтахгүй, хэнд ч юу ч батлахгүйгээр яг тэр мөчдөө л баймаар...
Учир нь хүн гэдэг дандаа нэг л янзаар оршдоггүй юм байнаа…
Бидний дотор нэгэн зэрэг инээж байгаа хүн ч бий, уйлж байгаа хүн ч бий. Явахыг хүсэж байгаа хүн ч бий, үлдэхийг хүсэж байгаа хүн ч бий. Хайрлахыг хүсэж байгаа хүн ч бий, өөрөө хайрлуулахыг чимээгүйхэн хүлээж байгаа хүн ч бий.
Магадгүй энэ бүхний нэр нь амьдрал байх.
Хүн заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байх эрхтэй. Үргэлж хүчтэй, үргэлж аз жаргалтай, үргэлж бусдад таалагдах албагүй.
Эцсийн эцэст амьдрал гэдэг үргэлж ямар нэгэн зүйл болох гэж яарах биш, заримдаа юу ч болохгүйгээр өөрийнхөөрөө оршиж чаддаг байхыг хэлдэг ч юм бил үү...
Заримдаа зүгээр л өөртөө амар амгаланг хүсэх хэрэгтэй…
Зүгээр л өөртөө амар амгаланг хүсье …
Bold B 🇲🇳 retweeted
~ Ер нь бол хөгширөхөөс биш уйтгартай ууртай гомдсон гомдоллсон хороссон хүн болохоос л айх хэрэгтэй
Нэгэн цагт зүгээр л галзуу санаа гэж гологдож байсан зохиол өнөөдөр 900 сая долларын үнэ цэнэ бүтээжээ...
Тэрээр хоол хүнс авахын тулд зөөврийн компьютерээ хүртэл зарсан...
Бараг арван жил эмээтэйгээ амьдарсан…
Түүний зохиолыг хэн ч хүлээж аваагүй...
Харин өнөөдөр тэрхүү зохиол 900 сая ам.долларын үнэ цэнэ бүтээж, нийт 2.8 тэрбум цагийн үзэлт цуглуулжээ…
2009 онд Хван Дон-хёк амьдралынхаа хамгийн хүнд үеийг туулж байв…
Тэрээр эмээгийнхээ хамт жижигхэн байранд амьдардаг байлаа…
Түүнийг хөл дээр нь тогтоон барьж байсан ганц зүйл нь өөрийнх нь орхиж чадаагүй нэгэн хачирхалтай зохиол байв…
Тэрээр бүх найдвараа нэгэн зохиолд зориулжээ...
Мөнгөний төлөө амь өрссөн тоглоомд оролцож буй цөхөрсөн хүмүүсийн тухай түүх...
Гэвч хэн ч түүний зохиолыг сонирхсонгүй...
Кино студиуд:
• «Хэтэрхий харгис байна»…
• «Бодит байдалд нийцэхгүй байна»…
• «Хэтэрхий эрсдэлтэй төсөл байна» хэмээн үзэж байв…
Ийнхүү арав гаруй жилийн турш нэг татгалзлын дараа нөгөө татгалзалтай нүүр тулжээ…
Тэрээр маш их өрөнд орсон тул хоол хүнс авахын тулд 675 ам.долларын үнэтэй зөөврийн компьютерээ хүртэл зарахаас өөр аргагүй болсон байна…
Хамгийн харамсалтай нь, тэрхүү компьютер дээрээ л зохиолоо бичсэн байв…
Арав гаруй жилийн турш Squid Game зохиол шургуулганд дараастай хэвээр байлаа…
Гэвч Хван бууж өгсөнгүй…
Нэг л өдөр энэ зохиол амжилтад хүрнэ гэдэгт итгэсээр байв...
2019 онд Netflix-ээс түүнд санал ирэв…
Тэд зоригтой, бусдаас өвөрмөц бүтээл хайж байсан бөгөөд Хван эцэст нь хүсэн хүлээсэн «Тийм» гэсэн хариуг авчээ…
Алдартай жүжигчид, томоохон одод байсангүй…
Харин амьдралын хатуу үнэн, сэтгэл түгшээсэн хүчтэй үйл явдал, хүний мөн чанарыг илчилсэн ширүүн түүх л байлаа…
2021 оны есдүгээр сарын 17-нд Squid Game дэлгэцнээ гарлаа…
Netflix хүртэл энэ цувралд төдийлөн итгэлгүй байсан бөгөөд ердөө 2 сая үзэлт авна гэж таамаглаж байжээ...
Гэтэл бүх зүйл эсрэгээрээ эргэв…
Ердөө 28 хоногийн дотор 111 сая үзэлтэд хүрч, Netflix-ийн түүхэн дэх хамгийн том нээлт болсон юм…
Өнөөдөр уг цуврал нийт 2.8 тэрбум цагийн үзэлт цуглуулсан бөгөөд Солонгосын нэгэн цуврал ийм хэмжээний амжилт гаргана гэж хэн ч төсөөлөөгүй байлаа…
Түүний бүтээсэн үнэ цэнийг ойролцоогоор 900 сая ам.доллар гэж үнэлжээ…
Харин Хван өөрөө нэг удаагийн төлбөрт ойролцоогоор 1 сая ам.доллар авсан гэдэг…
Тэрээр цувралын амжилтаас роялти, нэмэлт урамшуулал болон хувь хүртээгүй…
Тэрээр энэ тухайгаа:
«Би тийм ч баян хүн биш…
Гэхдээ надад хангалттай бий…
Ширээн дээрээ хоол тавихад хүрэлцэх зүйл надад байна» гэж хэлжээ…
Тэрээр дампуурлын ирмэгээс дэлхийд танигдсан уран бүтээлч болсон ч энэ замд туулсан зовлонг нь дэлхий нийт олж хараагүй юм…
Татгалзсан хариунууд, олон жилийн чимээгүй хүлээлт, өлсгөлөн гээд...
Хэрэв хүн бүр чиний санааг галзуу зүйл гэж бодож байвал магадгүй чи зөв замаар явж ч байж мэднэ…
Бусад хүмүүс чиний мөрөөдлийг ойлгохгүй байна гээд түүнийгээ битгий орхи...
Хваны санааг ч мөн адил арав гаруй жилийн турш хүлээн зөвшөөрөөгүй юм шүү...
Энэ түүхээс авах сургамж:
Заримдаа амжилт гэдэг хамгийн сайн санаатай байхаас илүүтэй, бусад хүн итгэхээ больсон үед ч өөрийнхөө санаанд итгэсээр байхыг хэлдэг…
Бусдын өнөөдөр ойлгохгүй байгаа зүйл маргааш дэлхийг өөрчилж ч мэднэ…
(By Erdenebaatar Sukhbaatar)
ЧИНГИС ХААНААС СУРАЛЦАХУЙ: МАНЛАЙЛЛЫН 7C ЗАГВАР
Профессор Манфред Кец де Врис Чингис хааны жишээгээр үр дүнтэй удирдагчийн долоон чанарыг тодорхойлжээ. Түүний судалгааны бүтээлийг товчлон хүргэхдээ Баабарын “Монгол түүх” номын I ботиос зарим хэсгийг ашиглав.
1. Өөртөө итгэх итгэл (Self-confidence)
Тэмүжин бага насандаа эцгээ алдаж, овог аймгийн дэмжлэггүйгээр гэр бүлээ авч үлдэхийн төлөө тэмцсэн. Энэ нь түүнд өөртөө найдах, бэрхшээлийг даван туулах итгэлийг суулгасан гэж судлаач үзжээ. Түүхэнд Тэмүжин 9 насандаа эцэг Есүхэйг алдаж, буурч доройтсон гэр голомтоо сахиж үлдсэн түүнийг албат нь хаяж одсон төдийгүй дайсан нь биш юм гэхэд хаан ширээг нь булаацалдах өрсөлдөгчид байнгын дарамт үзүүлэн зовоодог байжээ.
2. Зорилгодоо тууштай байх (Commitment)
Монгол овог, аймгуудыг нэгтгэж, нэгдсэн төр байгуулах зорилго нь түүний үйл хэргийн гол хөдөлгөгч хүч байв. Тэрээр үнэнч байдал, чадвар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, зорилгынхоо төлөө зүтгэсэн. Улмаар Тэмүжин 27 насандаа Хамаг Монголын хаан болж, энэ нь түүний ертөнцийн талыг эзэлсэн аугаа амжилтын эхлэл нь байлаа.
3. Шийдвэр гаргах зориг (Courage)
Тэрээр хүчирхэг овог, аймгуудын удирдагчидтай сөргөлдөж, уламжлалт эрх мэдлийн бүтцийг өөрчлөхөөс эмээгээгүй. Мөн өөрөө тулааны тэргүүн эгнээнд оролцож, эрсдэл хүлээх чадвараа харуулж, үлгэрлэн манлайлсан.
4. Бусдыг харгалзан үзэх (Consideration)
Чингис хаан шашны олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх, эмзэг бүлгийг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулах бодлого баримталсан. Гэхдээ энэ хандлага эсэргүүцсэн дайснуудад үл хамаарч байсныг зохиогч онцолжээ. Түүний энэ үзлийг “Чи намайг хүлээн зөвшөөрвөл Би чамайг зөвшөөрнө” гэж томьёолох нь бий.
5. Бүтээлч сэтгэлгээ (Creativity)
Цэргийн стратеги, төрийн удирдлага, дипломат харилцаанд шинэ арга барил нэвтрүүлсэн. Эзэлсэн нутгийн инженер, дархан, эрдэмтдийн мэдлэг технологийг өөрийн тогтолцоонд ашигласан нь үүний нэгээхэн жишээ юм. Эзлэх гэж буй хот, улсыг эхлээд галтай сумаар, дараа нь том чулуугаар хана хэрмийг нураах, заримдаа хотыг тэр чигт нь усанд автуулах, сэтгэл зүйн дарамт буюу бууж өгвөл амьд үлдээж, үгүй бол хүйс тэмтэрдэг тухай цуу, мэдээ, мэдээллийг түгээх гэх мэт түүний дайны арга тактикууд одоо ч судлагдсаар буй.
6. Нарийн төвөгтэй байдлыг удирдах (Complexity)
Их эзэн богд Чингис хаан зүгээр нэг эзлэн түрэмгийлэгч, бүдүүлэг, харанхуй, нүүдэлчин байсангүй. Тэрээр олон хэл, шашин, соёлтой эзэнт гүрнийг удирдахын тулд цэрэг, эдийн засаг, мэдээлэл, дипломат харилцааг уялдуулжээ. Аравтын зохион байгуулалт, тагнуулын сүлжээ, татварын тогтолцоо, хууль цаазын систем, Торгоны замын худалдааг дэмжсэн бодлого нь үүнийг харуулна.
7. Харилцааны чадвар (Communication)
Чингис хаан морин өртөөний сүлжээгээр элч, зарлиг, мэдээг хол зайд шуурхай дамжуулсан. Тодорхой тушаал, тагнуулын мэдээлэл, нэгдсэн бичгийн хэрэглээгээр эзэнт гүрний удирдлагыг бэхжүүлсэн нь түүний амжилтын гол суурийн нэг гэж үздэг. Тухайн үедээ мэдээллийг үнэмшимгүй хурдацтайгаар тарааж, цуглуулж чаддаг байсан морин өртөөг эдүгээ судлаачид интернэтийн эх ч гэж нэрлэх нь бий.
Эх сурвалж: Manfred F. R. Kets de Vries (2024), Leadership and the 7C Model: The Case of Genghis Khan, INSEAD Working Paper 2024/65/EFE, Баабар, Монгол түүх, I боть. 2017 он,
📌 Редакцын тэмдэглэл: Энэхүү 7C загвар нь INSEAD-ийн профессор Манфред Кец де Врисийн Чингис хааны манлайллын талаарх судлаачийн тайлбар, дүн шинжилгээ юм. Зохиогч Чингис хааны тухай бодит түүх ба домгийг ялгахад бэрхшээлтэй байдгийг өөрөө онцолж, хүлээн зөвшөөрснийг дурдах ёстой.
Bold B 🇲🇳 retweeted
Replying to @BoId_B
үгүйшд та 2 2лаа л цэмбэгэр гоё хосууд, нилээн хэдэн удаа харж бсн.
Bold B 🇲🇳 retweeted
Ютүбэр Б.Түшиг: Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын ухамсар хөгжсөн орнуудаас дор хаяж 20 жилээр хоцорч байна аа!
(Ухамсартай, соёлтой хүмүүс байнаа гэхдээ 20% нь л байх шиг байна)
1. Угаасаа 3 метрийн цаанаа очоод түгжирч байгаа газар бусад урсгалуудаа чөлөөлөөд түр хэдхэн хором зогсох ухамсар алга.
2. Түгжирч байгаа 2 зам нийлж байхад ээлжилж орох ухамсар алга. (Та би та би… )Түрүүлж хамраа оруулсан нь ордог нэг сонин балмад юмыг хэн анх зохиогоод оруулчихдаг байна аа. Тэрэндээ массаараа дасчихсан энгийн зүйл гээд хүлээгээд авчихсан.
3. Явган хүмүүсээ гарцаар гарч байхад нь хурдтай очиж огцом зогсохгүйгээр, хүндлээд хэдэн метрээс хурдаа хасаж зогсож өгмөөр байна. Хөгшин, жирэмсэн хүмүүс зөндөө.
4. Урд байгаа машиндаа 1-2 секундын реакцны цаг өгчих тэвчээргүй аймар сигналдах юм аа. (Бүр үргэлжилсэн нэг тийм бөөн бухимдалтай сигнал тэр нь.) Урд чинь хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сандраад явж байгаа ч юм бил үү? Нэгэндээ жаахан хүлээцтэй, нэгнээ хайрламаар байна аа ❤️.
Машин жолоодно гэдэг чинь уг нь хөгжсөн газар их зовлонгүй байдаг юм ш дээ. Энд л нэг л хоорондоо зам дээр алалцаад, яарсан хүмүүс.
Цагаа төлөвлөөд эрт гар! Машиндаа аудио ном, хэрэгтэй подкаст сонсоод үр бүтээлтэй өнгөрөөвөл бас тийм их бухимдахгүй. Ашигтай түгжирнэ гэж бас юм байна.
Жич: Түгжрэлтэй эвлэрсэн юм байхгүй. Байгаа асуудалдаа бодитой хандаад хэн хэндээ амгалан амьдарцгаая л гэж байгаа шүү. Хүн бүр ухамсартай байвал замын түгжрээ easy 20-30% хасагдаж зам стрессгүй болж бөөнөөрөө эрүүл, хөөрхөн болох боломж байна аа.
За тэгээд болно оо хэдүүлээ хүн болгон дор дороо хичээвэл чадна аа. Бөөнөөрөө гялс ухамсартай болцгооё оо тэхүү? плииииис.
Bold B 🇲🇳 retweeted
Replying to @BoId_B
Яг үнэндээ юу ч хүсдэггүйшдэ эрчүүд л аймаар их юм хүсдэг юшиг кк























