
Member of Parliament, economist by training, writer by vocation, @DCWU_Mongolia Chairwoman, @Columbia alumna and a proud #Mongolian.
Ulaanbaatar, Mongolia
Joined January 2009
- Tweets9.1K
- Following1.8K
- Followers6.7K
- Likes3.1K
Амралтын өдрийн мэнд хүргэе! Авлига, хулгай, луйвар, төрийн алдаа завхралтай тэмцэхэд хууль тогтоох, хяналт тавих, хариуцлага тооцуулах гэх зэргээр хийх ажил маш их байгааг өдөр бүр мэдэрч байна.
Энэ тэмцэлд технологийн боломжийг илүү сайн ашиглах ёстой гэж боддог.
Төсвийн мөнгө хаашаа урсаж байгааг хянах, тендер, худалдан авалтын мэдээллийг ил тод болгох, ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийг хооронд нь холбож, иргэдэд ойлгомжтой болгох гээд шийдэл хүлээсэн олон асуудал бий.
Энэ бүхэнд технологийн салбарынхан, шинийг сэтгэдэг залуус ямар шийдэл санал болгох бол?
Ийм бодлоор Гэрэгэ хүрээлэнгээс “Hack the System – Tech Against Corruption” хакатоныг санаачлан зохион байгуулж байна.
Программ бичдэг, өгөгдөлтэй ажилладаг, дизайн хийдэг, эсвэл шийдэх ёстой асуудлаа сайн мэддэг, сонирхолтой санаатай хүмүүсийг оролцоосой гэж хүсэж байна.
Бүртгэл маргааш хаагдана шүү!
Энэ бүх алдаа завхрал, хулгай луйвартай тэмцэхэд чиний оролцоо ч бас хэрэгтэй.
Сайн санаа, зөв шийдэл хаанаас ч гарч болно.
📅 11 дүгээр сарын 13–14
🔗 Бүртгэлийн холбоос: forms.cloud.microsoft/r/StBP…
Тийм байлгүй дээ. Санал асуулгын хариу ингэж гарвал төсвөө татаж авах юм уу гэж асуухад “Чи хууль татуулдаг хэн бэ?” гээд намайг загинаад байсан үнэнд гүйцэгджээ. Зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй боллоо.
🔴З.Мэндсайхан: Иргэдийн олонх нь Оюутолгойн ногдол ашгийг "Хуримтлалын сан"-д хадгалах санал өгсөн тул 2 их наядыг төсөл, арга хэмжээнд зарцуулах саналаа буцаан татлаа
@Mendsaikhan29 @NyamUchral @Tsogtgerel_O @gantumurLU @BodroL @shijir_ok @dorjkhand_t
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Оюутолгойн ногдол ашгийн 2 их наяд төгрөгийг төсөвт татан авч, элдэв төсөл, арга хэмжээ санхүүжүүлэх эрхийг нээх Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явна. Та Оюутолгойн ногдол ашгаар төсвийн хөрөнгө оруулалт санхүүжүүлэх нь БУРУУ гэж бодож байгаа бол УИХ-ын гишүүддээ энэ хуулийг дэмжихгүй байхыг уриалаарай.
Хэрэглэгч бид сэтгүүлзүйд мөнгө төлж заншихгүй бол хэн нэгний төлсөн мөнгөөр гарсан мэдээллийг л авна. Paywall-тэй, subscription service-тэй, гол нь жинхэнээсээ хараат бус медиа гарч ирвэл захиална.
Өнөөдөр Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор Боловсролын яамны мэдээллийг сонсохоор байсан боловч сайд айчлалд явсан тул хойшилж байна.
ДЭД ХОРОО: “Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсоно
ubn.mn/articles/6ad819b56314…
УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар товложээ.
Рио тинтогийн 3-р улирлын тайланд Онтрегийн лицензийг шилжүүлэх асуудлаар ЗГ-тай хамтрах ажил 2026 оны 6-р сараас эхлээд явж байгаа гэсэн мэдээ гарсан. Анхаарах ёстой, ЗГ-аас мэдээлэл шаардана.
📌”Онтрэ”-ийн лицензийг Оюутолгой руу шилжүүлэхээр Монголын татварын албаны дансанд 23.4 тэрбум төгрөгийг 2026 оны 6-р сард шилжүүлсэн тухай УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлж байсан.
Тэгвэл дээрх гүйлгээний баримт ил болжээ
@NagiOtgonshar @NyamUchral @Mendsaikhan29 @Daimka07 @Enkhbayar_bat @SBayar12 @BodroL @shijir_ok
Амралтын өдрийн бодрол: төсвийн хэлэлцүүлэг №1
Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг тун хүнд уур амьсгалд өрнөж байна.
Юмны үнэ тэнгэрт хадчихсан, өрхийн орлого амьдралд хүрэлцэхээ больсон. Зунаас хойш шатахуун хомсдож, иргэд шатахуун авах гэж хэдэн цагаар урт дараалалд зогссон. Дарга нар нэгнийхээ олон их наядын хулгай луйврыг илчилдэг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нийгэм бухимдалтай байгаа ийм цаг үед Улсын Их Хурал төсөв хэлэлцэж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд ямар хүнд нөхцөлд ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө татвар төлж байгааг бодохоор төсвийн үрэлгэн зардлуудыг хараад дургүй хүрнэ. Зарим зардлын үндэслэлийг асуумаар, заримыг нь бүр хасмаар… Тэгээд асууна, шүүмжилнэ, зарчмын зөрүүтэй санал гаргана.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн сайдтай нэлээд ширүүн маргалдлаа.
Эдийн засгийн байнгын хороон дээр МАН сүүлийн арван жилд 205 их наяд төгрөгийн төсөв захиран зарцуулсан ч нүдэнд үзэгдэх, гарт баригдах зүйл алга, тиймээс ядаж Оюу толгойн ногдол ашгийг Хуримтлалын санд нь үлдээгээч гэсэн утгатай зүйл ярьсан юм. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Билгийн нүдээ нээ, болж бүтэж байгаа өчнөөн сайхан юмыг олж харж чадахгүй байна” гэж надад уурлав. Сүүлдээ бүр миний ёс зүй, хүмүүжлийг хүртэл ярих шиг болсон. Эрхэм сайд бүх зүйл болж бүтээд байгаа параллель ертөнцөд амьдардаг аятай…
Төсвийн байнгын хорооны хурал дээр З.Мэндсайхан сайдаас Оюу толгойн ногдол ашгийн талаар санал асуулга явуулж байгаа зорилго, төсвөө аль хэдийн УИХ-д өргөн мэдүүлчихсэн байж иргэдийн саналыг яаж тусгах гэж байгаа талаар, мөн хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн санал гарвал төсвөө татаж авах юм уу гэж асуусан. Гэтэл “Чи төсөв татуулдаг хэн бэ?” гэдэг хариулт сонсов. Санал асуулга явуулж байгаа зорилго нь маш ойлгомжгүй байсан учраас гайхаж асуусан юм л даа. Харин сайд тодорхой хариулж чадсангүй. Магадгүй өөрөө ч зорилгоо ойлгоогүй болов уу.
Харин уржигдар УИХ-ын чуулганы танхимд Боловсролын сайд Л.Энх-Амгалантай «Гэрт ойрхон сургууль» хөтөлбөрийн түрээсийн зардлаас болж маргав. Би өмнө нь боловсролын салбарын төсвийг хасах санал огт гаргаж байгаагүй. Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахын тулд энэ салбарт илүү их хөрөнгө оруулах ёстой гэж боддог. Харин энэ удаад уг хөтөлбөрийн санхүүжилттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын яамнаас хангалттай тайлбар авч чадаагүй. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг болзошгүй авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор 14 тэрбум төгрөгийн түрээсийн зардлыг төсвийн тодотголоос хасах санал гаргасныг УИХ-ын гишүүд дэмжсэн. Гэтэл сайд намайг олон мянган хүүхдийн сурч боловсрох эрхэд халдсан гэж буруутгав. Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, түүнд шаардлагатай санхүүжилтийг хууль ёсны дагуу төлөвлөж, зарцуулах нь Боловсролын сайдын өөрийнх нь үүрэг шүү дээ. Төсвийн зарцуулалтын үндэслэлийг асуусан намайг элдвээр буруутгаж, чуулганы танхимд орилох хэрэг байсан л юм байх даа.
УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, асуулт асуух, шаардлага тавих, төсөвт өөрчлөлт оруулах санал гаргах бүрэн эрхтэй. Сайд нарын байр суурь гишүүдийн саналтай зөрж болно. Миний асуулт, дүгнэлт ч алдаатай байж болно. Тэгвэл үндэслэлээр нь няцаана биз. Бодлогын асуудлаар мэтгэлцэхийн оронд хувь хүн ярих…
Би ч энэ бүхний дунд улам хурцлагдаж байх шиг байна. Улсын Их Хурал дээр сайд нартай маргалдана, сошиалд хувь хүн рүү чиглэсэн элдэв дайралтад өртөнө. Иргэдийн амьдрал хүнд, маш олон асуудал шийдэлгүй байхад улс төрийн уур амьсгал ийм байхаар өөрийн эрхгүй бухимдах л юм. Заримдаа хана мөргөж байгаа мэт мэдрэмж төрнө.
Гэхдээ асуух ёстой зүйлээ асуухаа, шалгах ёстой зүйлээ шалгахаа больж болохгүй, чимээгүй болж болохгүй. Иргэдийн өмнөөс хяналт тавих үүрэг хүлээсэн учраас яаж ч дайруулж байсан энэ үүргээ биелүүлж, нийтийн эрх ашгийн араас явах ёстой гэдгээ улам сайн ойлгож байна.
Jargalan Batbayar retweeted
Өнгөрсөн 4 сард 16 жил засагласан хүмүүсээсээ тайван замаар, сонгуулиар салчихсан Унгарчууд гэнээ.. 😅💚
Өнөөдөр Улсын Их Хурал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварыг доройтуулж байгаа энэ үед Засгийн газар төсвийн зардлаа танаж, алдагдлаа бууруулах ёстой байв. Гэтэл эсрэгээрээ
📌 Төсвийн нийт зардлыг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэв.
📌 Урсгал зардлыг 1.1 их наяд төгрөгөөр өсгөв.
📌 Төсвийн алдагдлыг 1 их наядаас хоёр дахин нэмэгдүүлж, 2 их наяд төгрөгт хүргэв.
Төсвийн орлогын тасалдал, алдагдлыг нөхөхийн тулд шинээр зээл авч, өр нэмээд зогсохгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр би нийт 603.9 тэрбум төгрөгийн зардал бууруулах 14 санал гаргаснаас ердөө хоёр нь дэмжигдэж, 19 тэрбум төгрөгийн зардлыг хасуулсан. Үүнд томилолт, зочны зардлаас 4.8 тэрбум, байрны түрээсийн зардлаас 14.2 тэрбум төгрөг тус тус хасагдсан.
Мөн төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд оруулах өөрчлөлт, төрийн өмчийн хувьцааг төвлөрүүлэх хөрөнгө оруулалтын сан байгуулах асуудлыг тусад нь нээлттэй хэлэлцэх шаардлага тавьж, буцаах санал гаргаснаас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл буцаагдсан.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчийн бодлого, ЭТТ ХХК-д иргэдийн эзэмшиж буй 1,072 хувьцаатай холбоотой суурь асуудлуудыг тодотгол дагасан хуулиар яаран шийдвэрлэж болохгүй.
Сайн мэдээ гэвэл төсвийн тодотголд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг тусгалаа.
✅ 11 дүгээр сарын 1-нээс 435 мянга гаруй ахмадын тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр нэмэгдэж, суурь тэтгэвэр олгогдож эхэлнэ.
✅ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэнэ.
Иргэдийн бодит орлого үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа энэ үед эдгээр нэмэгдэл шаардлагатай. Гэхдээ тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна төр өөрийн үр ашиггүй зардлыг танаж, төсвийн сахилга батыг хангах үүрэгтэй.
Энэ зарчмын байр сууриа цаашид ч тууштай хамгаална.
Jargalan Batbayar retweeted
800 тэрбумын Chromebook авах гэж байгаа бол эхлээд бусад улсын алдаанаас суралцмаар юм.
Монголын PISA 2022 үр дүнг харвал 15 настай хүүхдүүдийн:
* 64% нь унших чадварын
* 51% нь математикийн суурь түвшинд хүрээгүй.
Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн маань талаас илүү хувь нь уншсанаа ойлгох, энгийн математик бодлого шийдэх тал дээр асуудалтай байна.
Тэгвэл компьютер тарааснаар энэ асуудал шийдэгдэх үү?
Бусад улсын туршлага юу харуулж байна?
Перу улс хүүхэд бүрт компьютер олгох хөтөлбөрөө 531 сургуульд хэрэгжүүлж, 10 жил судлахад компьютер ашиглах чадвар сайжирсан ч сурлагын үр дүнд мэдэгдэхүйц ахиц гараагүй.
Уругвайд ч эхний хоёр жилийн судалгаагаар унших, математикийн чадварт ахиц гараагүй. Багш нарын сургалт хангалтгүй, компьютерийг хичээлд үр дүнтэй ашигладаггүй байсан.
Америкт бүр эсрэгээрээ Chromebook-ийн хэрэглээг эргэн харж эхэлжээ.
WSJ энэ оны дөрөвдүгээр сард Америкийн сургуулиуд Chromebook, Google-ийн программуудыг өргөн ашиглах болсноор хүүхдүүдийн анхаарал хэрхэн сарниж байгааг судалж бичсэн.
Нэг сурагч гэхэд сургуулиас өгсөн төхөөрөмжөөрөө хичээлийн цагаар 3 сарын дотор 13,000 гаруй YouTube видео үзсэн байжээ.
Харин аравдугаар сарын 2-ны WSJ-ийн нийтлэлд Google-ийн AI хэрэгслүүдийг сургуульд нэвтрүүлснээс үүдэж байгаа асуудлыг хөндсөн байна.
Нэг сурагч алгебрийн даалгавраа Google-ийн AI-аар хийдэг болоод, бие даан шалгалт өгөхдөө унасан жишээ гарчээ. Багш, эцэг эхчүүд ч хүүхдүүд AI-д хэт найдаж, өөрсдөө бодох нь багасаж байгаад санаа зовниж байна.
Энэ асуудлыг академик судалгаагаар ч харуулсан. 2025 онд PNAS-д хэвлэгдсэн, 1000 орчим сурагчийг хамарсан туршилтаар AI-г хязгаарлалтгүй ашигласан сурагчид AI-гүй бие даасан шалгалтад 17% доогуур дүн авсан. Харин зөв чиглүүлдэг AI tutor ашигласан бүлэгт ийм сөрөг үр дүн гараагүй.
AI ашиглаад даалгавраа сайн хийж байгаа нь өөрөө сурч байна гэсэн үг биш.
Технологийг боловсролд ашиглахыг эсэргүүцээгүй. Харин ч AI-г зөв ашиглавал хүүхэд бүрийн түвшинд тохирсон сургалт өгөх асар их боломжтой гэж боддог.
Гэхдээ технологи худалдаж авах, боловсролын чанарыг сайжруулах хоёр өөр асуудал.
Нэг Chromebook-ийг 1.5 сая төгрөгөөр тооцвол 300 мянган ширхэг нь 450 тэрбум болно. Ухаалаг самбар, бусад зардлыг нэмээд нийт 700–800 тэрбум хүрч болзошгүй гэсэн тооцоо хэвлэлд гарсан. Эцсийн батлагдсан төсөв нь ч тодорхой биш байна.
Тэгээд интернет, засвар үйлчилгээ, программ хангамж, багш нарын сургалт, цаашдын шинэчлэл гээд асуудлууд бий.
Ер нь яг ямар асуудлыг шийдэх гэж байгаа юм бол?
Компьютергүйдээ хүүхдүүд уншсанаа ойлгохгүй байна уу? Эсвэл сургалтын агуулга, багшийн арга зүй, үнэлгээний асуудал уу?
Яагаад эхлээд цөөн сургууль дээр туршаад, технологи хэрэглэсэн болон хэрэглээгүй сургуулиудын үр дүнг харьцуулж болохгүй гэж?
Үнэхээр сурагчдын унших, математик, бие даан сэтгэх чадвар сайжирч байвал өргөжүүлье. Үгүй бол өөр шийдэл хайя.
Боловсролд хэдэн тэрбум зарцуулсан, хэдэн компьютер тарааснаар амжилтаа хэмждэгээ болимоор байна.
800 тэрбумаар хэдэн компьютер авахыг тооцож болно. Харин хэдэн хүүхдийн сурах чадвар сайжрахыг тооцсон судалгаа байна уу?
Jargalan Batbayar retweeted
-Даргатайгаа явалдсан чинь үнэн үү гэдэг малан асуултыг Хууль Зүйн байнгын хорооны сонсгол дээр нэг нь асуухад @erdenebold таслаад хүний эрхийн мэдрэмжтэй, зоригтой байлаа гээд нэг сэтгүүлч бичжээ.
Жижиг ч гэлээ аятайхан юм олж харж, үнэлж түгээж байя даа тээ? 👇
“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн талаар тайлбар өгье.
2026 оны төсвийн тодотголд Засгийн газар “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт шинээр 50 тэрбум төгрөг тусгаж УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс сургууль, цэцэрлэгийн байр түрээслэхтэй холбоотой 14 тэрбум төгрөгийг хасах зарчмын зөрүүтэй саналыг С.Цэнгүүн гишүүн бид хоёр гаргасныг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн.
Яагаад энэ саналыг гаргасан бэ?
“Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кингс” сургууль төсвөөс санхүүжилт авах талаар мэдээлэл гарч, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй асуудал хөндөгдсөн. Ямар сургуулиудад, ямар шалгуураар, хэдэн төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хүсэхэд Засгийн газраас дорвитой, баримттай тайлбар авч чадаагүй.
Ийм тодорхойгүй, тооцоо төлөвлөгөөгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй төсөл, хөтөлбөрт татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахыг УИХ зөвшөөрч болохгүй гэдэг үндэслэлээр С.Цэнгүүн гишүүн бид хоёр энэ зардлыг хасах санал гаргасан.
Гэтэл Л.Энх-Амгалан сайд бид хоёрын саналаас болж хүүхдүүдийн сурч боловсрох эрх хөндөгдөж байгаа гэсэн утгатай зүйл ярьжээ. Л.Энх-Амгалан сайд аа, та бусдад буруу өгөхөөсөө өмнө дараах асуултад хариулна уу.
Байнгын хорооны хуралдаан дээр Боловсролын яамны ТНБД түрээсийн гэрээнүүд аль хэдийн байгуулагдсан, хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс түрээсийн байранд хичээллэж байгаа, харин төлбөр одоогоор төлөгдөөгүй гэж хэлсэн. Мөн энэ төлбөрийг 2026 оны төсвийн тодотголоор санхүүжүүлэхээр төлөвлөснөө тайлбарласан.
Өнөөдөр аравдугаар сарын 15-ны өдөр. Төсвийн тодотгол эцэслэн батлагдаагүй байна.
Тэгвэл УИХ-аар санхүүжилт нь батлагдаагүй байхад танай яам ямар эрх зүйн үндэслэлээр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм юм бэ? Засгийн газар УИХ-ын төсөв батлах онцгой бүрэн эрхэд халдсан юм биш биз?!
Хүүхдүүдийн хичээл тасалдах ёсгүй. Сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдлийг Боловсролын яам өөрөө гаргах үүрэгтэй. Хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах явдал бол та бүхний үндсэн чиг үүрэг.
Харин УИХ-ын гишүүд төсвийн зарлагыг хянаж, татвар төлөгчдийн мөнгийг тооцоо төлөвлөгөөгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй төсөл хөтөлбөрт зарцуулахгүй байх тухай санал гаргах бүрэн эрхтэй. Уг саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн.
Л.Энх-Амгалан сайд аа, төсөв нь батлагдаагүй байхад байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийнхээ эрх зүйн үндэслэлийг олон нийтэд тайлбарлана уу. Засгийн газарт хүүхдийн сурч, боловсрох эрхийн ард нуугдаж хууль зөрчих эрх байхгүй.
Jargalan Batbayar retweeted
Иргэн бүрийн нэрийн дансанд Баялгийн санд хуримтлагдах ёстой мөнгийг цавчсанаа юунд зарцуулахыг нь та хэлээрэй чихшиг :))
1. Хармаанаас чинь 20к шаацан шүү, өрөвдөөд 10к нь үлдээчлээ. 20-иороо мань чинь хуушуур идэхүү, цуйваг идэх үү чи сонго!
2. Нэгэнт хуулиа өөрчилж хусаад төсвийн мөнгө болчих бол юунд, яаж зарцуулахыг нь шийдэх чинь дарга нарын ажил биз дээ. Эсвэл тэднүүс нь ажлаа өгөөд 3.6 сая Ерөнхий сайд, Сахгийн сайдтай болчий л доо.
Jargalan Batbayar retweeted
Г.Очирбат: Улаанбаатар хот үндсэндээ газар нутаггүй болсон. Зургаадугаар цахилгаан станцын бэлтгэл ажилд 400 тэрбум төгрөг зарцуулж байна. ТЭЦ-IV-ийн хажууд барихаар төлөвлөж байхаар Багануур руу шилжүүлж, үндсэн түүхий эдтэй нь ойрхон барьж болдоггүй юм уу
@ochirbat_ganbat
Хүнсний инфляц 21%~тай гарсан байна лээ. Манай улс шиг өрхийн хүнсний зарлага 30-35% бдаг улсад том шок шт. Ийм үед Сангийн яам, Монгол банк, Ерөнхий сайд нь шуурхай зарлаад инфляцаа ярих ёстой шт. Тэгсэн чинь эсрэгээр төсвөө 30% нэмнэ, ОТ ногдол ашиг бэлнээр тараана гэшш 🤪😬
“Хүмүүсийг зогсолтгүй худал хуурмагаар бөмбөгдөх нь тэднийг худал хуурмагт итгүүлэх гэхээсээ илүү хэнд ч, юунд ч итгэдэггүй болгох зорилготой юм. Үр дүнд нь тэд зөв, бурууг ч ялгаж чадахгүйд хүрнэ.
Сэтгэн бодох, зөвөөр шүүн тунгаах чадамжаа алдсан ард түмэн худал хуурмагт бүрэн захирагддаг. Ийм хүмүүсийг та хүссэнээрээ байлгаж чадна.”
ХАННА АРЕНДТ
Роже Эррерад егсен ярилцлага (1974)
Jargalan Batbayar retweeted
Үйлс нь эргэсэн засаг, эрх баригчидтай дэндүү олон жил болоод ирэхээр улс орны үйлс дагаад эргэж бгаа мэт болж бна. Засаглалын доройтол нь бусад бүх салбар, амьдралын рүрэжнд нөлөөлж бна. Осол, аваар, гамшгийн тоо улам нэмэгдэж гэмгүй олон, байгаль орчин, ам амьтан бүгд хохирно.
УИХ-аар ирэх жилийн төсөв, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийн бодлогод иргэд, бизнес эрхлэгчдийн хүлээлт ямар чухал болох тухай судалгаа Эдийн засгийн Нобелийн шагнал авсан нь сонирхолтой санагдаж байна.
Манай Колумбийн их сургуулийн профессор, эдийн засагч Майкл Вүүдфорд энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн хүн. Түүний мөнгөний бодлогын судалгааны нэг чухал санаа нь ирээдүйд үнэ, инфляц, хүү ямар байх тухай хүмүүсийн хүлээлт өнөөдрийн эдийн засгийн шийдвэрт хэрхэн нөлөөлдөг тухай юм.
Тэгвэл инфляцын хүлээлт гэж юу вэ? Шатахуун дээр жишээ авъя.
Шатахууны үнэ нэмэгдэхэд тээвэр, хүргэлт, үйлдвэрлэлийн зардал өснө. Тиймээс шатахууны үнийн өсөлт ихэнх бараа, үйлчилгээний үнэд нөлөөлдөг. Харин шатахуун цаашид улам үнэтэй болно, олдохоо байна гэж хүмүүс бодож эхэлбэл өнөөдөр гаргах шийдвэр нь ч өөрчлөгдөнө. Иргэд шатахуунаа урьдчилан авч, нөөцлөх гэж хичээнэ. Бизнес эрхлэгчид ирээдүйн зардлын өсөлтийг тооцож, бараа, үйлчилгээнийхээ үнийг тогтооно.
Ингэснээр ирээдүйд үнэ өсөх тухай хүлээлт өнөөдрийн зах зээлд нөлөөлж эхэлдэг.
Яг ийм эгзэгтэй үед төрийн албан тушаалтнуудын хэлж буй үг, өгч буй дохио маш чухал. Шатахууны үнэ, нийлүүлэлтийн талаар иргэд маш ихээр санаа зовниж байх үед салбарын сайд Г.Дамдинням олон хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ийм үед нөхцөл байдлыг үнэн зөвөөр тайлбарлах, нийлүүлэлтийг хэрхэн тогтворжуулах, ямар арга хэмжээ авч байгаа, иргэд ямар хүлээлттэй байвал зохих талаар тодорхой мэдээлэх шаардлагатай. Харин сайдын болчимгүй мэдэгдэл хүмүүсийн санааг улам зовоож, зах зээл дээрх сандралыг илүү дэвэргэх эрсдэлтэй. Төрөөс өгч буй мэдээлэл өөрөө эдийн засгийн хүлээлтэд нөлөөлдөг.
Одоо ирэх жилийн төсвөө харъя.
Засгийн газар 2027 оны төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөсөн. Энэ бол төсвийн зарлагын маш том тэлэлт.
Төсвийн зарлага нэмэгдэх нь эдийн засаг дахь нийт эрэлтийг өсгөнө. Харин үйлдвэрлэл, үйлчилгээний нийлүүлэлт тэр хэмжээгээр нэмэгдэж чадахгүй бол үнийн өсөлтийн дарамт үүсэх эрсдэлтэй буюу инфляц нэмэгдэнэ.
Нөгөө талд Монголбанк инфляцыг тогтворжуулах үүрэгтэй. Төсвийн тэлэлт инфляцын дарамтыг нэмэгдүүлбэл Монголбанк бодлогын хүүгээ өндөр түвшинд хадгалах шаардлагатай болох буюу зээлийн хүү өснө.
Тэгвэл үүний үр дагаврыг хэн үүрэх вэ? Зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлэх гэсэн бизнес эрхлэгчид. Шинэ ажлын байр бий болгох гэсэн хөрөнгө оруулагчид. Орон сууцны зээл авахыг хүсэж буй айл өрхүүд.
Өөрөөр хэлбэл, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх шийдвэрийн өртөг зөвхөн төсөв дээр харагдах тоон дүнгээр хязгаарлагдахгүй. Инфляц, зээлийн хүү, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад үзүүлэх нөлөөг нь хамт тооцох хэрэгтэй. Үүн дээр иргэд, бизнес эрхлэгчдийн инфляцын хүлээлт нэмэгдвэл асуудал улам төвөгтэй болно. Ирэх жил үнэ өснө гэсэн хүлээлт өнөөдрийн үнэ тогтоох, цалин хэлэлцэх, худалдан авалт төлөвлөх шийдвэрт нөлөөлнө.
Тиймээс төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ хэдэн төгрөгийг юунд зарцуулах вэ гэдгээс гадна тэр шийдвэр иргэдийн хүлээлт, инфляц, зээлийн хүү, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөхийг бодолцох ёстой.
Чуулган дээр ийм зүйл ярих гэхээр Ерөнхий сайд маань "би ард түмнээсээ төсөв харамлахгүй" гээд байдаг... гэтэл үнэндээ эрх баригчдын төсөв бол ард түмний бус, албан тушаалтны төсөв байдаг даа.

























