ЧИМЭЭ (@Chimee_D) header
ЧИМЭЭ (@Chimee_D) profile picture

Зөв бай!

Mongolia
Joined November 2011
Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)Photo by ЧИМЭЭ (@Chimee_D)
Хятадын Ардын банк арилжааны банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. 🔰 Нөөцийн хувь хэмжээ: 4%-иас 6% болж нэмэгдэнэ. 🔰 Зах зээлээс татагдах валют: Ойролцоогоор 24 тэрбум ам.доллар. 🔰 Хэрэгжих хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 15. Шийдвэрийн дараа юанийн ханш суларч, нэг ам.доллар 6.6728 юаньтай тэнцжээ. Юанийн ханш хэт хурдтай чангарах нь Хятадын экспортын барааг гадаадын худалдан авагчдад илүү үнэтэй болгож, экспортлогчдын өрсөлдөх чадвар, ашигт ажиллагаанд дарамт учруулдаг. Тиймээс төв банк валютын нөөцийн шаардлагыг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, зах зээл дэх гадаад валютын нийлүүлэлтийг 24 тэрбум ам.доллараар бууруулах замаар юанийн чангаралтыг сааруулахыг зорьж байна. Хятад бол манай улсын хамгийн том худалдааны түнш. Бусад нөхцөл тогтвортой үед юань ам.долларын эсрэг сулрах нь манай худалдаачдад эерэгээр нөлөөлөх боломжтой. Харин манай экспортын орлого, ялангуяа нүүрс, зэсийн борлуулалтад үзүүлэх нөлөө эрэлт, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, гэрээний төлбөрийн валют болон төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс хамаарна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын орчин, гадаад бодлого ихээхэн нөлөөтэй болохыг анхаарч ажиллах учиртай.
1
16
19
711
Н.Номтойбаяр: Иргэдэд бэлэн мөнгө тараахыг миний улс төрийн шашин шүтлэг хүлээн зөвшөөрөхгүй.
2
1
1
200
Энэ болж бна 👍
энэ болжээна
2
1
222
🇦🇺 Австралийн төв банк 11 дүгээр сарын 3-нд бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж, 4.85 хувьд хүргэлээ. Шалтгаан нь инфляц: 🔰 Инфляц — 4.3% 🔰 Суурь инфляц — 3.6% 🔰 Төв банкны зорилтот түвшин — 2–3% Ингэснээр Австралийн төв банк 2026 он гарснаас хойш бодлогын хүүгээ тав дахь удаагаа нэмэгдүүллээ. Австрали хүнд сонголттой тулгарч байна. Инфляцыг бууруулахын тулд эрэлтийг хязгаарлах шаардлагатай ч энэ бодлого эдийн засгийн өсөлтийг мөн сааруулна. Төв банкны ерөнхийлөгч Мишель Буллок өндөр инфляц хүн бүрд хохирол учруулдаг тул бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хатуу байр суурь илэрхийлжээ. АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын төв банк, Японы төв банк, Шинэ Зеландын Нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн бол Австралийн төв банк хүүгээ нэмэгдүүлэх алхам хийлээ. Эх сурвалж: Financial Times, 2026.11.04; Австралийн Нөөцийн банк.
1
14
27
1,063
ЧИМЭЭ retweeted
Ичээсэй. Одоохон сонгууль болох гэж байхад хүндээ хөнгөнөөс өглөө юүүү
С.Баярцогтын фракц 8 суудал аваад АН засагт хамтрах саналтай байгаа л гэнэ..цүцү
1
54
Replying to @Chimee_D
Сүүлчийн боломж нь.
1
1
132
Ахмадын өр тэглэсэн 850 тэрбум Монголбанк дээр өр болж бичигдсэн байгаа. Одоо нэмээд 3 их наяд бол Эдийн засагт яг хутга шиг орно. Маш нарийн судлаж олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд, донор орнууд, Монголын гаргасан бондууд байгаа газруудтайгаа холбогдох ёстой. Эдийн засаг дээр ирэх дарамт, үнийн шоок, инфлиацийн түвшинг онож харах ёстой. Бид даах уу? Маргааш шахуу сурагаар нь өсөх үнийг Шударга өрсөлдөөний газар хянаж дийлэхүү? Бүх зүйл зөвхөн эрүүл саруулаар, хүйтэн тооцоогоор бодох ёстой. 1 сар найрлаад насан туршдаа төгрөг гудамжаар хийсхийг, талх 10,000₮ болохыг хараад сууж таарахгүй. Үүнийг бодож тунгаахад заавал супер эдийн засагч байх албагүй. Маш энгийн тоонууд шүүдээ.
2
3
4
11
1,627
ЧИМЭЭ retweeted
Улсаа дампууруудж байгаа эрх баригч намын засагт орж ацааа хийх гэж бгаа нь
С.Баярцогтын фракц 8 суудал аваад АН засагт хамтрах саналтай байгаа л гэнэ..цүцү
1
1
63
Гүйшдээ Жёнко гэж адгийн шаараар тоглуулчихссан нам
1
1
86
С.Баярцогтын фракц 8 суудал аваад АН засагт хамтрах саналтай байгаа л гэнэ..цүцү
3
8
2
19
5,444
Энэ долоо хоногт Хойд Солонгостой холбоотой хакерууд дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-аас 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө хулгайлсан байж болзошгүй гэх мэдээлэл дэлхий даяар түглээ. Financial Times сонин өнөөдрийн дугаартаа энэ талаар нийтлэл гаргажээ. Хойд Солонгостой холбоотой хакеруудын үйлдсэн гэж мөрдөн шалгах байгууллагууд болон шинжээчдийн үзэж буй томоохон хэргүүдээс дурдвал: 🔰 2016 он — Бангладешийн төв банк: 81 сая ам.доллар. Банкны сүлжээнд нэвтэрч, хуурамч шилжүүлгийн заавар ашиглан мөнгийг гадаадын данснууд руу шилжүүлжээ. АНУ-ын Хууль зүйн яам уг хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж үздэг. 🔰 2022 он — Ronin сүлжээ: 620 сая ам.доллар. Блокчейнд суурилсан Axie Infinity тоглоомын хөрөнгө шилжүүлэх сүлжээнээс криптовалют хулгайлжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) уг халдлагыг Хойд Солонгостой холбоотой Lazarus болон APT38 бүлгүүд үйлдсэн гэж мэдэгдсэн. 🔰 2024 он — Японы DMM Bitcoin: 308 сая ам.доллар. АНУ, Японы мөрдөн шалгах байгууллагууд энэ хэргийг Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбосон. Хакерууд дижитал хэтэвчний үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтныг хуурч, хортой программ суулгуулах замаар халдлага үйлджээ. 🔰 2025 он — Bybit бирж: 1.5 тэрбум ам.доллар. Дубайд төвтэй тус криптовалютын биржээс ийм хэмжээний дижитал хөрөнгө хулгайлсан хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж ХМТ мэдэгдсэн. 🔰 2026 он — Binance бирж: 6.3 тэрбум ам.доллар. Дэлхийн хамгийн том криптовалютын биржид болсон гэх энэ халдлагыг блокчейн шинжилгээний TRM Labs компани Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбожээ. Binance-ийн талаарх мэдээлэл батлагдвал зөвхөн эдгээр таван хэргийн нийт дүн 8.8 тэрбум ам.доллар давна. Гэхдээ хакерууд энэ бүгдийг бэлэн мөнгө болгон авч чадаагүй. Хулгайлагдсан хөрөнгийн зарим хэсгийг царцаасан аж. Олон тэрбум ам.долларын хөрөнгө хамгаалдаг системийн эмзэг цэг нь ганц ажилтны компьютер, эсвэл хууртагдан хийсэн ганц үйлдэл байж болдгийг эдгээр хэрэг харуулж байна.
2
22
2
43
3,852
ЧИМЭЭ retweeted
10K болжээ баярлалаа🙏 10k followers thank you 😍
1
4
46
595
Магадгүй ч биш, санхүүжүүлсэн учраас Монголбанк 850 гаран тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бол 3 жилийн өмнөх алдагдлын хэмжээ, одоо хэвээрээ л байгаа болов уу!
П.Наранбаяр: Тэтгэврийн зээлийг тэглэхдээ уурхайг хурааж аваад санхүүжүүллээ гэсэн чинь Монголбанк санхүүжүүлсэн байж магадгүй байна‼️ Монголбанк ЗГ-ын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явсны гор нь өнөөдөр гарч байна @naranbayarp @dorjkhand_t @NyamUchral @narantsogts @Lkhagvaa_BoM
6
121
2
181
9,851
АНУ-ын Атланта хотод 2026 оны 10 дугаар сарын 30–31-нд болсон «Их 20»-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт хамтарсан мэдэгдэл гаргалгүй өндөрлөлөө. 🔰 Орос–Украины дайн, 🔰 АНУ, Израйл–Ираны дайн, 🔰 АНУ-ын гаалийн тарифын бодлого зэрэг асуудлаар оролцогчдын байр суурь эрс зөржээ. Нефть бүтээгдэхүүний үнийн өсөлт, олон улсын худалдааны тодорхойгүй байдал, эрчим хүч болон тээвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал хэлэлцүүлгийн гол сэдэв байв. Эцэст нь нийтээр зөвшөөрсөн хамтарсан мэдэгдлийн оронд даргалагч талын мэдэгдэл гаргасан байна. «Их 20» нэртэй ч өнөөдөр тус бүлэг 19 улс, Европын холбоо, Африкийн холбоо гэсэн 21 гишүүнтэй. Атлантагийн уулзалтад гишүүн 19 улсаас 18 нь оролцжээ: АНУ, Аргентин, Австрали, Бразил, Канад, Хятад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Өмнөд Солонгос, Мексик, Орос, Саудын Араб, Турк, Их Британи. Европын холбоо, Африкийн холбоо мөн төлөөлөгчөө илгээсэн. Хятад, Итали дэд сайдын түвшинд оролцсон бол гишүүн бус Польш зочин орноор оролцжээ. Харин Өмнөд Африкийг АНУ уриагүй тул оролцоогүй байна. Гишүүн орныг уулзалтын гадна үлдээсэн энэ шийдвэр өөрөө санал зөрөлдөөний бас нэг шалтгаан болжээ. Дэлхийн эдийн засгийн томоохон тоглогчид эрчим хүч, худалдаа, нийлүүлэлтийн асуудлаар хамтран ажиллах шаардлагатай ч геополитикийн зөрчил нь нэгдсэн шийдэлд хүрэхэд хүндрэл учруулж байгааг Атлантагийн уулзалт харууллаа.
22
33
2,046
ЧИМЭЭ retweeted
Replying to @UkhnaaKhurel
@UkhnaaKhurel ерөнхийлөгч санаачилсан хуулийн төсөл хаана очоод гацав, хэн хэн нэн яаралтайгаар хэлэлцэх ёсгүй гэж хэлж байв👇Эргэн санацгаая 👇 Хэн гацаагаад байгаа нь тодорхой
Гишүүнийг эргүүлэн татах ёс зүйн хариуцлага хүлээлгэх хууль хэрэгтэй юу?!
3
1
2
922
The Wall Street Journal сонинд АНУ-ын холбооны Засгийн газрын өр ДНБ-ий 100% хүрч, 1946 оноос хойш анх удаа гурван оронтой тоонд шилжсэн тухай мэдээлжээ. Дэлхийн II дайны зардлыг санхүүжүүлэхийн тулд их хэмжээний зээл авсны улмаас энэ үзүүлэлт 1946 онд ДНБ-ий 106% хүрч байжээ. Өрийн хэмжээ энэ босгыг давах нь цаг хугацааны л асуудал болжээ. 📌 2000 онд энэ өр ДНБ-ий 33.7 хувьтай тэнцэж байсан бол 26 жилийн дараа 100 хувийг давлаа. 📌 Жилийн төсвийн алдагдал бараг 2 их наяд ам.доллар буюу ДНБ-ий 6.2 хувьтай тэнцэж байна. 2000 оноос хойш өр огцом өсөхөд 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараах зардал, 2008–2009 оны дэлхийн санхүүгийн хямрал, 2020 оны COVID-19 цар тахлын үеийн санхүүжилт, мөн ахмад настнуудын тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын зардлын өсөлт зэрэг хүчин зүйл нөлөөлжээ. Тус сонинд мөн АНУ-ын эдийн засаг 2026 оны III улиралд 3.4 хувиар өссөнийг дурдсан байна. Эдийн засаг өсөж, төсвийн орлого нэмэгдэх нь зардлыг хэт тэлэх үндэслэл болох ёсгүй. Орлогын өсөлтийг шинэ зардалд бүрэн зарцуулсаар байвал эдийн засаг тэлсэн ч төсвийн алдагдал, өрийн дарамт буурахгүй. Эх сурвалж: Richard Rubin, “Federal Debt Hits 100% of GDP” (“U.S. National Debt Reaches 100% of GDP”), The Wall Street Journal, 2026 оны 10 дугаар сарын 29.
1
28
1
31
2,066
😀😀😀
2024 онд MongolZ үздэг гэж худраад намайг блоклож билээ. 😂
262
Японы Гадаад хэргийн сайд ээлжит хэвлэлийн бага хурлаа Нөмрөгийн түймрийн сэдвээр нээлээ. Түймэр Японы KDDI компанийн охин компани “Мобиком”-ын машинаас эхэлсэн тул Токиогийн хариу онцгой анхаарал татаж байна. Тусламжийн хэмжээг хараахан зарлаагүй байна.
3
8
924
Replying to @Chimee_D
1
137
Үнэн2
Хүн хог
1
2
430