Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈

Los Angeles, CA
Joined May 2015
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу. ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ: Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу. Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв. Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай. Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй. Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй? Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за! Таван сарын шинийн нэгний өдөр
61
438
26
698
71,974
Тушаал биелүүлсэн ажилтнаа золигт гаргаад жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь мултарч үлдэж болохгүй. @NyamUchral @TemuulenGan
3
38
2
44
1,392
2028 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг унших юмсан юу2 гэж шаах бол?🤭
2
2
4
342
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
🔴ШҮҮГЧ: Бүх бэлтгэлээ хангаарай А.Ганхуягаа. Дахиж хойшлуулах асуудал яригдахгүй шүү ‼️ "Ногоон автобусны хэрэг"-ийн шүүх хурлыг ирэх сарын 20-нд товлолоо.
1
8
3
19
3,882
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Дэнсийн Шинээгийн минь зөв байж. Эвийдээ шоронд ямар их зовсон бол?
4
47
2
54
1,591
Цуст хувьсгал хийх тухай ярьж хэлдэг хүмүүстэйгээ цуст хувьсгал хийх цаг нь болжээ Монголчууд аа! Хамгийн эхний алж идэх хүн👇
3
1
15
1,294
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Ард даатгалд нь даатгуулмааргүй санагдтал жиргэж дээ😝
Цека гомдол хэлэв, тэгсэн эзэн нь 👇😳 🤣🤣🤣 ёоооё 🤦‍♀️ ийм эзэнтэй даатгал-р л битгий даатгуулаарай даа 🙏🤦‍♀️ @Tseka_ бүр бүлэгийн гишүүн ч болчив уу яав 🙊😜🤣🤣🤣
5
16
34
3,710
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
#зүрхмартахгүй Сэлэнгэ аймаг, Мандал сум. 2026.10.27 өдөрийн үзлэг эхэлсэн явагдаж байна.
11
35
1,147
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Энэ маань өөрийгөө Монголыг хариуцсан Авенжер гэж боддог бололтой
1
3
280
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Е-пасспорт (цахим) болон гар утасны харагдаж байгаагаар яав ч 2018 оных биш гэдэг нь дэндүү ойлгомжтой байхад даа. ГХЯ-ны мэдэгдэл ч байгаа оносонгүй дээ.
7
73
3
109
3,924
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Амгаланбаатараа ТҮЙ МАЙ ШҮҮ!
2
8
7
573
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Еээ сда.. :))
15
17
3,521
Хүрэлсүхийг хэн сайн дуурайх бэ? Улсын уралдаанд оролцогч Ким Бат Лут🫡
4
24
47
1,061
Аварч байгаа нь гээд улам л алаад хаялаа даа манай Хааны албатууд!🤭🤦‍♂️
1
13
21
691
Монгол улсын ирээдүйн Ерөнхийлөгч гээд
1
278
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
1,2 тэрбумын байшинг хаус тауэр орд харш гэхгүй юм бол өөр юуг хэлэх юм бэ? Та нарт нэр байна уу? Хүрэлсүхийн НО илрээд эхэллээ дээ
1
2
1
4
561
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Насаараа намд үйлчлээд 1.2 тэрбумын хадгаламжтай гэнэ – at Mongolia
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа 1.2 тэрбум төгрөг авч, Бага тэнгэрт хаус авсан. Үүнд нууж, хаах зүйл огт байхгүй
13
1
28
648
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Бурхан багш нь хортой мөөг ялгахгүй идээд Хордоод үхчихсэн хүн шүү дээ Бурханы шашнаар нэр барьж хор өгч Хоолоо олж иддэг гэр бүл байдаг гэхээр аймаар Хэдэн малынхаа амиар дураараа нааддаг байхдаа Шашиндаа мунхраад мөхсөн түүх саяхан Дахин мөхвөл бүр дуусна Хортой мөөг шүү дээ
МАНБА- ДАЦАН ЭМНЭЛЭГ НИЙГМИЙН ДААТГАЛААС ИХ ХЭМЖЭЭНИЙ САНХҮҮЖИЛТ АВЧ ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ БҮРТГЭЛГҮЙ ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАХ НЬ ЗӨВ ҮҮ Мамбадацан эмнэлгийн хамба лам Д.Нацагдорж гэх хүн нь иргэдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан эмнэлгийн нэр хүнд болон нийтэд ил болсон мана4, норов 7 тангуудаа урдаа барьж даманайжог, гүргүм, зөөлөн шимт гэх мэт зуу гаруй орц найрлага тодорхой бус шинжилгээний бичиггүй тан гэхүү хор гэхүү тангуудаа борлуулж байна. Уламжлалт гэх нэрийн ард зөвшөөрөгдөөгүй тангуудаа хамба лам Д.Нацагдорж өөрөө иргэдийн тархийг угаан худалдан борлуулж шахдаг төдийгүй 2023онд "Мамбадацан" эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдийнхээ тоог хэтрүүлэн бичиж ЭМД-ын сангаас мөнгө завьшсан асуудлаар манай сайт мэдээллэл авсан боловч тус асуудал дээр хариулт өгөөгүй, өдийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байгаа. Хамба лам Д.Нацагдоржийн хүү Б.Баярбямба нь цахим эмч гэх нэрээр сошиалд подкаст хийдэг түүгээрээ дамжуулан аав Д.Нацагдоржоо багагүй сайшааж яваа. Цахим эмч Б.Баярбямба-ын эхнэр нь мөн л сошиалд идэвхтэй иог хийн тан найруулдаг ч мэргэжлийн бус хүн юм. Уламжлалт анагаах ухааныг урдаа барьж өчнөөн жил орц найрлага нь тодорхойгүй тан иргэдэд зарсан хэдий ч аман дээрээ нөгөөх л норов7 мана4 гэх тангуудаараа халхавчилж түүний ард гарао үүсэл нь тодорхойгүй эм эмийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулсаар байна.
1
1
47
Дархан Эрдэнэтэд Монгол улсын хамгийн эрүүл ухаантай иргэд амьдардаг газар! Ийм байхаас ч яахав!
10
6
2
23
2,830