ГАЛТ retweeted
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн "Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье" хэмээх нийтлэл хэвлэгдлээ
"Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Сангийн сайд З.Мэндсайхан "Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна" хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
Судлаач, Бээжин их сур- гуулийн Хуулийн сургуулийн докторант Д.Бадамханд "Цэцийн шийдвэр нь өргөн утгаараа УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй"
Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү
Эдийн засагч Р.Шинэгэрэл "Иргэд хүнс, байр, дулаан, тээвэр, зээлээ төлөөд мөнгөгүй үлдэж байгаа нь эдийн засгийн өсөлт мэдрэгдэхгүй байна гэсэн үг"
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Б.Цэнддоогийн "Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье" хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Сэтгүүл зүйн бүтээлд баримтгүйгээр хэнийг ч “яллаж” болохгүй"
ГАДААД МЭДЭЭ: АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд давуу байр суурь эзлэхээс гадна мужийн захирагчийн сонгуульд ч томоохон амжилт үзүүлэв
Хуульч Б.Баяраа "Шүүх социалист тогтолцооны үеийнх шиг яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй учраас “Заавал яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна"
НАЙРГИЙН БУЛАН: Үхэрчин хүү
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай
ГАЛТ retweeted
...Нам нь үнэхээр Ерөнхийлөгчийг орлогоо нотол, тэр хаус, тэр цэргийн холбооны өндөр барилгаа нотол гэж үзэж байгаа юм болов уу. түүнийг “цаг нь дууссан” улстөрч гэж үзээд ингэнэ гэж байх уу. Зарим улс төр судлаач “хүч нь үнэхээр суларч” гэж ярьж яваа дуулдсан. Бас хүчний хуваарилалт болж хэн нэг нөлөөтэй хүн дээр нөгөө хүн нь гүйж очиж байгаа гэх мэт юм дуулдаад байгаа. Н.Учрал үнэхээр намын даргаа өгмөөргүй байвал яах юм гэсэн яриа ч байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа У.Хүрэлсүхийг намаа авч сонгуульд орно гэсэн таамаг аль дээрээс яваа гэдгийг улс төр судлаачид мэднэ. Гэхдээ Ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн нэг гэх Ерөнхий сайд Н.Учрал, бүр дотны хүн болох Сангийн сайд З.Мэндсайхан хоёр Ерөнхийлөгчийн үгийг сөрсөн гээд “гуяа алагдаад” гүйх ч дээ, зохиолын дагуу л улс төр өрнөж байгаа биз...
dnn.mn/article/6aeb225800927…
ГАЛТ retweeted
Өнгөрсөн шөнө Увс аймгийн ИТХ ээлжит бусаар хуралдаж, "Хуурамч дипломтой" гэх болон тендерийн асуудалд нэр холбогдсон аймгийн Засаг дарга Э.Насанбатыг чөлөөлөв. Түүнийг огцруулах саналыг аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс гаргасан байдаг. Улмаар ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 нь дэмжсэнээр тогтоол батлагдсан юм.
Ерөнхий сайдад ИТХ-ын тогтоол, шийдвэрийг уламжлах бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал сонсох ажиллагаа явуулж, шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзвэл чөлөөлж, нийцээгүй гэж үзвэл ИТХ-ын тогтоол хүчингүй болох юм
ГАЛТ retweeted
-Юуны өмнө Засгийн газар Оюу толгойн ногдол ашгийг Монгол Улсад авч ирэхээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийг би ахалж байгаа.
Миний хувьд юун түрүүнд ногдол ашгаа олж ирэх нь чухал байна гэдгийг хэлье. Зарцуулах асуудлын тухайд Засгийн газар 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн барихдаа хоёр их наяд төгрөгөөр нийгмийн суурь асуудлуудаа шийдвэрлэе. Өөрөөр хэлбэл, эрчим хүч, боловсролын асуудлаа шийдье.
Харин нэг их наяд төгрөгийг нь хуримтлалын санд хадгалъя гэсэн байр суурьтай байсан. Ингээд төсөв өргөн барьсан хуульдаа хуримтлалын санд нэг их наяд төгрөг хуримтлуулаад, үүнээсээ боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлд зарцуулах хүрээнд нэг их наяд төгрөгийн зардлын хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад ард иргэдээсээ санал авсан. Иргэд маань одоо үйлчилж байгаа Баялгийн сангийн тухай хуулийнхаа хүрээнд буюу Хуримтлалын санд мөнгөө төвлөрүүлж, тэндээсээ ашиглах нь зүйтэй гэсэн санал дийлэнх болсон учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа татаж авсан
dnn.mn/article/6aebf41050101…
ГАЛТ retweeted
Саяхан даа, би хоёр салаа гэзгээ хийсгэн аавынхаа араас тас тэврээд мотоциклтой нь давхидаг байсан.
Саяхан даа, бид ангийн багшаа орж ирэхэд гэрлээ унтраагаад бүгд ширээн дороо нуугдаж сахилгагүйтдэг байсан.
Саяхан даа, бид хонхны дуугаа дуулалдан ангийнхаа хаалгыг хааж байсан.
Саяхан даа, их сургуулиа төгсөн ромбо дипломоо тэврээд баярлан хөөрч байсан.
Саяхан даа, анхны ажилдаа орох гэж догдлон, сандран зогсож байсан...
dnn.mn/article/6aebea7f00927…
ГАЛТ retweeted
АНУ-ын 2026 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд давуу байр суурь эзлэхээс гадна мужийн захирагчийн сонгуульд ч томоохон амжилт үзүүлэв
dnn.mn/article/6aec354d50101…
ГАЛТ retweeted
Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү dnn.mn/article/6aeb225800927… via @DNN_MN
ГАЛТ retweeted
ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн "Таксины тоолуурыг сантиметрээр хэмжье" хэмээх нийтлэл хэвлэгдлээ dnn.mn/article/6aeb1d5600927… via @DNN_MN
ГАЛТ retweeted
...УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад түгсэн мэдээллүүдэд өөрийн тайлбарыг хэлж, энэ тухай мэдээлэл нийтэлсэн хэвлэл, сэтгүүлчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж буй. Гэвч түүний хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийн зээл нь хэн нэгэн Ли гэх хувь хүний бус БНХАУ-ын төрийн мөнгө учир эцсийн дүнд тэрбээр төмрийн хүдрийн ордынхоо төслийг санхүүжүүлэхээр БНХАУ-ын төрийн өмчит томоохон санхүүгийн байгууллагуудаас авсан зээл санхүүжилтээ заавал төлж байж уг асуудлаас сална.Үүнийг CIETAC-ийн Арбитрын бүрэлдэхүүний эцсийн шийдвэрт БНХАУ-ын Хөгжлийн банк /CDB/, БНХАУ-ын Экспорт-импортын банк /EXIM bank/-аа “БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгж болох” гэж тодорхойлсноос шууд ойлгож болох бөгөөд уг асуудал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд ч яригдах хэмжээнд хүрч буйг эх сурвалжууд мэдээлж байна...
dnn.mn/article/6ae9e72900927…
ГАЛТ retweeted
... Монгол Улсын армийг тэжээж ч чадахгүй гэх шиг. Монгол “модоо” бариагүй байна. Өөрийгөө хамгаалах хэдэн цэргээ тэжээж чадах чадалтайгаа байна. Харин сайд та Монголын армид “хангалттай хөрөнгө оруулалт, анхаарал хандуулахгүй” байгаа юм биш үү. Ийм сайдад армиа итгэж хариуцуулах нь зөв үү. Буруугаар барахгүй хурдхан шиг огцруулах нь зөв биш үү...
dnn.mn/article/6ae9e40750101…
ГАЛТ retweeted
ТОЙМ: Нийтлэлч Баабарын "Калка голын оньсого" хэмээх нийтлэл хэвлэгдлээ
"Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Парламентын гишүүнийг баривчилж, саатуулах замаар төрийн шийдвэрт нөлөөлөх аюултай нөхцөл үүсч байна" гэснийг II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүн Д.Энхтүвшин "Бэлэн мөнгө тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй"
Батлан хамгаалахын сайд Д.Батлут аа, та "Өөрийнхөө цэргийг тэжээж чадахгүй бол дайсныхаа цэргийг тэжээх болдог" гэдэг үг дуулсан уу
Б.Дэлгэрсайханы компанийн зээлсэн 2 тэрбум ам.доллар Хятадын төрийнх учир тэр заавал төлж байж сална
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нийтлэлч Баабарын "Калка голын оньсого" хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Зэс, нүүрсний экспортын саатал он дуустал үргэлжилбэл нэг тэрбум ам.долларын орлогоо алдана"
ГАДААД МЭДЭЭ: Оросын армийн хохирлын ард нуугдаж буй гол асуудал
Аюурвед-Энх эмнэлгийн хүүхдийн эмч Э.Алтанзул "Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх сайн арга нь гараа угаах, маск зүүх юм"
АРЫН НҮҮР: Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг, гэвч юм бүхэн өөрчлөгдсөн
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг өнөөдрийн дугаараас уншаарай
ГАЛТ retweeted
...АН-ын ямар акц хийж болохыг нэг бүрчлэн энд бичээд суултай биш. Эрх биш нам юм байна судалгаа, стратегийн бүтцүүд ажилладаг биз. Тэдний хийх ажил. Харин нэн яаралтай сүүдрийн Засгийн газар байгуулахыг санал болгоё. Салбараа нэвт мэдэх гишүүдээ сайдаар оруул. Жишээ нь, Хууль зүйн яамыг О.Алтангэрэл, Х.Тэмүүжин хоёрын нэгэнд. Цахим хөгжлийг Ц.Баатархүүд ч юм уу, Барилгын салбарыг Г.Хосбаярт ч юм уу... Тэднээр тухайн салбарын шийдлүүдийг долоо хоног бүр яриулж, түүнийг нь нийгэм рүү сайн ойлгуулах ажлыг АН хийх ёстой.
Болдогсон бол АН-ыг араас нь нэг сайн амбаардмаар, хүнээр бол шилэн хүзүү рүү нь нэг дэлсмээр санагдах болж. АН-ынхан минь ард түмнээр дүүрэн асуудал байна. Маргаашдаа итгэх итгэлгүй нийгэм болж хувирлаа. Энэ бүгд нүүрэн дээр чинь болж байна. Олж харахгүй байна уу. Хийх хүсэлгүй байна уу. Тийм бол АН гэж байгаад ер нь яах юм. Итгэл үнэмшлээрээ дэмждэг, зүтгэдэг энэ олон гишүүд дэмжигсэд нь арай өөр улс төрийн хүчинд эртхэн шиг итгэж найдах замаа хайсан нь дээр...
dnn.mn/article/6aeaa65e50101…
ГАЛТ retweeted
-Баривчилж, саатуулна. Элдвээр оролдоно. Хүчний байгууллагыг ашиглаад янз бүрээр дарамталдаг болно. УИХ-ын гишүүдийг элдэв жижиг зөрчлөөр саатуулж, хорьдог болно. Ийм л байдал руу явж байна. Ер нь 1992 онд Үндсэн хуулиа батлахдаа бид нэг хүний засаглалтай байхын оронд парламентын засаглалтай байя гэж бодож, ийм тогтолцоог бий болгосон юм. Энэ нь хоёр том хөршийн дунд оршдогтой ч холбоотой. Нэг хүнд нөлөөлүүлэхгүй байхын тулд олон хүн шийдвэрээ гаргаж байг гэж үзсэн хэрэг. Гэтэл одоо олон хүний гаргаж байгаа шийдвэрт төрийн байгууллага, хүчний байгууллагаар дамжуулан нөлөөлөх боломжтой ийм зохицуулалт бий болгож байна. Ашиглаж болно, ашиглана. Би үүнд эргэлзэхгүй байна. Ерээд оны эхэн үед парламентад О.Дашбалбарын санал өгсөн тал олонх болдог байсан. Ердөө нэг хүний санал аль талд орж байна, тэр нь олонх болж шийдвэрээ гаргадаг байсан гэсэн үг. Тэгвэл яах вэ. Тэр үед ийм зохицуулалт байсан бол одоо нэг жижигхэн зүйлээр л саатуулчихна, тэгээд хорьчихно шүү дээ. Ингэснээр төрийн шийдвэр өөрөөр гарч болно. Хамгийн аюултай нь ард түмэн, улс орны эрх ашигт нийцэхгүй байгаа шийдвэрийг эсэргүүцсэн хүнийг тухайн санал хураалтад оролцуулахгүй байх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, санал хураалтад оролцуулахгүйн тулд элдэв шалтаг гаргаж, баривчилж, саатуулж болно гэсэн үг
dnn.mn/article/6aeabbbd50101…
ГАЛТ retweeted
Хотын дарга Б.Пүрэвдагва: Туул хурдны зам гэж явахгүйгээр арай өөр трансаар ирэх жил Яармагийн гүүрнээс 22 товчоо руу 6 эгнээ зам тавина. Энд Туул хурдны замыг барих гэж байсан 500 тэрбумаас зарцуулна. АТГ-т ингэж зарцуулъя гээд хүсэлтээ өгсөн байгаа. Мөн Өлзийт хорооллоос Эмээлт хүртэл шинэ зам тавина
ГАЛТ retweeted
...Оросын армийн хамгийн их хохирол амссан эхний таван мотобуудлагын бригад бүгд Авдеевкагийн төлөөх тулалдаанд оролцсон байна. Тус хотыг 2024 оны хоёрдугаар сард Оросын тал эзэлсэн боловч энэ ялалт асар их хүний хохирол дагуулжээ.Оросын цэргийн сурвалжлагч, дайныг дэмжигч Z-блогер Андрей Морозов тухайн үед командлалынхаа тактикийг шүүмжилж, бэлтгэл муутай явган цэргийг Украины бэхлэлт рүү дахин дахин илгээж байгааг буруутгажээ. Тэрээр Авдеевкагийн тулалдаанд Оросын тал 16 мянган хүнээ алдсан гэж тооцоолсон байна. Энэ нийтлэлийнхээ дараа Морозов Оросын төрийн телевизийн нэвтрүүлгээр хатуу шүүмжлүүлж, удалгүй амиа хорлосон юм.
Оросын мотобуудлагын ангиудын бэлтгэл сул байсныг дайны эхэн үед барууны шинжээчид ч онцолж байв. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард Северский Донец голыг гатлах ажиллагаанд Оросын 74 дүгээр мотобуудлагын бригад тагнуулын мэдээлэл, галын дэмжлэг, аюулгүй байдлын зохих бэлтгэлгүйгээр гүүр байгуулахыг удаа дараа оролдсон байна. Украины цэргүүд тэднийг илрүүлж, их буугаар устгаж байсан ч Оросын цэргүүд дахин дахин ийм оролдлого хийсээр байжээ.Гэхдээ дайны явцад Оросын явган цэрэг тодорхой хэмжээгээр дасан зохицсон байна. Тэд томоохон бүлгээр бус, цөөн тооны цэрэгтэй жижиг бүлгээр довтлох, Украины хамгаалалтын завсраар нэвтрэх тактик эзэмшжээ. 2026 оны дөрөвдүгээр сарын судалгаанд Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) фронтод жижиг дроны хэрэглээ нэмэгдсэнээр Оросын явган цэргийн ажиллагаа улам бүр тархай бутархай болж байгааг тэмдэглэж байжээ.Оросын довтолгооны энэ шинэ арга нь нэгээс хоёр цэрэгтэй жижиг бүлгийг Украины хяналтад бүрэн ороогүй саарал бүсэд нэвтрүүлэхэд чиглэдэг байна. Тэдний зорилго нь Украины байрлалд хүрэх, нуугдах газар олох, хангалтаа зохион байгуулалтад орох нэмэлт хүч иртэл уг байрлалаа хадгалах явдал юм.Харин цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан дроны ажиллагаа саарах үед Оросын тал хуягт техник ашигласан довтолгоонд эргэн шилждэг байна.Өөрөөр хэлбэл, Оросын арми тактикаа өөрчилж, дроны аюулд дасан зохицож байгаа боловч довтолгооны үндсэн ачааллыг явган цэрэг үүрсэн хэвээр байна.
dnn.mn/article/6aeac5e450101…
ГАЛТ retweeted
ТОЙМ: Нийтлэлч Баабарын "Калка голын оньсого" хэмээх нийтлэл хэвлэгдлээ dnn.mn/article/6ae9e0782ea03… via @DNN_MN
ГАЛТ retweeted
Батлан хамгаалахын сайд Д.Батлут аа, та "Өөрийнхөө цэргийг тэжээж чадахгүй бол дайсныхаа цэргийг тэжээх болдог" гэдэг үг дуулсан уу dnn.mn/article/6ae9e40750101… via @DNN_MN



















