Асрал төв 2025-2026 оны хичээлийн жилд нийт 138 хүүхэд хамрагдсан.
Үүнд 20 хүүхэд цэцэрлэгийн хөтөлбөрт, 65 хүүхэд “Халуун хоол” төсөлд, 38 хүүхэд спонсоршип хөтөлбөрт хамрагдсан бол Дундговь аймгийн Өндөршил сумын 15 хүүхдэд тогтмол тусламж, дэмжлэг үзүүлжээ.
1
105
Бурхан багш хорвоогийн мөнх бусыг үзүүлж 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийн ачийг хариулаад тэнгэрийн орноос эргэн заларсан дүйчэн өдрийг тохиолдуулан “Нүннэй сахих” буюу “Чилэн суухуй” бясалгал, зан үйл сайхан болж гадааллах гэж байна
80
Сэтгэлд тавгүй асуудлыг ахин дахин бодож, сэтгэлдээ дэвэргэх тусам өөрсдийгөө улам ихээр зовоож, амар амгаланг алдана.
Харин асуудалд хэт авталгүй, сэтгэлдээ дэвэргэхгүй байж чадах аваас бага багаар ач холбогдлоо алдаж, бидний сэтгэлийг зовоохоо болино.
Банчин Ойбрүл ринбүчи
3
113
Хамаг амьтан амгалан байх болтугай
Манай төвд “Нүннэй сахих” буюу “Чилэн суухуй” зан үйл дэлгэр сайхан болж байна.
Та бүхэн өөрийн боломжоор хүрэлцэн ирж бясалган хамтдаа буян хураагаарай.
Номын эхэнд “Жорвын чойдог” буюу “Бэлтгэл зургаан ном” –ын дагуу бэлтгэл зан үйлүүдийг бэлдээд “Нүннай” хурлаа сахиж хурдаг.
“Жигдэн гомбо” буюу “Жанрайсиг бурханы магтаал” мөргөлийн ном байдаг. “Жигдэн гомбо” номоо уншаад, биеэрээ мөргөөд, сэтгэлдээ сүжгийг үүсгээд
1
5
Сажа ёсны 43 дугаар ширээт Занабазар ринбүүчи бээр Гүнчавжамбаалин/Асрал төв-д морилон Манзушир занасадвын үнэмлэхүй нэрийг үнэхээр өгүүлэгч хэмээх судрын эш агама хүртээх тул сүсэгтэн олны өргөнөөр оролцохыг урьж байна
Хэзээ: 2026.10.14
Хэдэн цагт: 15.00
maps.app.goo.gl/hoaANmijZBVx…
1
125
Хамаг амьтан амар амгалан байх болтугай!
Алдарт Дандар лхаарамба(1759–1840)-н зохиосон Аврал одуулах хөтөлбөр буюу "Аврал одуулах ёсыг үндэслэн зохиосон, хүсэл бүхнийг хангагч эрдэнийн сайн хумх (སྐྱབས་སུ་འགྲོ་བའི་ཚུལ་ལས་བརྩམས་པའི་གཏམ་འདོད་དགུ་འཇོ་བའི་རིན་ཆེན་བུམ་བཟང་།)" хэмээх сургаалыг гэвш, лхаарамба Агваанцүлтэм, гаарамба Идэрбат нар тайлбарлан хүргэнэ.
Хаана: Бурханы шашны Гүнчавжамбаалин төв
3,4 дүгээр хорооллын эцэс, Говь сауны замын чанх хойно.
Бат хүлэг, UB авто засварын газруудыг голоор гэр хороолол тийш эргээд 15м яваад, Асрал төв гэсэн хаягтай суваргатай шар байшин
Хэзээ:
2026 оны 09 дүгээр сарын 25-ны баасан гарагт 18.00
2026 оны 09 дүгээр сарын 26-ны бямба гарагт 10.00
Холбоо барих утас: 94626678, 95952272
Зохиогчийн товч намтар:
Алагша Агваандандар Лхаарамба (ཨལག་ཤ་ངག་དབང་བསྟན་དར་ལྷ་རམས་པ) нь 13 дугаар жарны Шороон эм туулай жил, өөрөөр хэлбэл 1759 онд, хойд Амдо нутгийн Алагша хэмээх газар монгол айлд мэндэлжээ. Тэрээр залуу наснаасаа 10 ухааны салбаруудад асар сурах хүсэлтэй байсан тул олон зуун бэрхшээлийг үл ажран Төвөдийн төв нутаг Үйзанд хүрч, Брайбүн хийдийн Гоман дацанд шавилан суужээ. Дацанд байхдаа Винай (འདུལ་བ), Пражняпарамита (ཕར་ཕྱིན), Мадхьямака (དབུ་མ), Абхидхарма (མཛོད), Прамана (ཚད་མ) хэмээх буддын арван ухааны нэг гүн ухаан судлалын таван
салбарыг бүрэн судалж сонсох, санах, бясалгах үйл хэргээ төгөлдөржүүлсэн байна.
Лхас хотын Их ерөөлийн (སྨོན་ལམ་ཆེན་མོ)-ын үеэр номын мэтгэлцээний шалгалтад орж, Лхаарамба цол хүртжээ.Тэрээр Лондол лам Агванлувсан(ཀློང་རྡོལ་བླ་མ་ངག་དབང་བློ་བཟང), мөн Гачэн Ишжалцан(དཀའ་ཆེན་ཡེ་ཤེས་རྒྱལ་མཚན) зэрэг багш нараас авшиг, уламжлалын дамжлага, нууц тарнийн айлдвар болон олон төрлийн нууц увдис, аман дамжлагыг хүртсэн байна. Ялангуяа Лондол ламаас төвөд хэлний нэр томьёо, хэл бичгийн ухаан (ཐ་སྙད་རིག་གནས)-ыг гүнзгийрүүлэн суралцжээ. Үүний дараа төрөлх нутаг зүүн Алагшагийн "Мипам Чойлин(མི་ཕམ་ཆོས་གླིང་)" хийдэд ном сургаал айлдах, ухаан уралдуулж мэтгэлцэх, зохиол бүтээл туурвих(འཆད་རྩོད་རྩོམ་གསུམ) зэрэгт амьдралаа зориулсан байна. 51 насандаа Лабрангийн Дашчил(བླ་བྲང་བཀྲ་ཤིས་འཁྱིལ) хийдэд Дэргэгийн Балбүн хийдийн уламжлалаар “Яруу найргийн гурван бүлэг” (སྙན་ངག་ལེའུ་གསུམ་པ) хэмээх бүтээлийг бүрэн судалж, мөн өөрийн зохиолын шалгалтыг ч амжилттай өгчээ.
Дараа нь Бээжингийн Юн(ཡུང་) хийдэд залран сүсэгтэн шавь нарынхаа хүссэн сургаалыг харамгүй хайрлаж байлаа. 76 насандаа Данжуурын нэмэлт тайлбар(བསྟན་འགྱུར་གྱི་འགྲེལ་པ་ཁྲི་བསྣོན་གྱི་སློབ་སྤྲིངས་ཀྱི་འགྲེལ་པ)” хэмээх бүтээлийг шинээр зохиожээ. 81 насандаа “Оюун судлахуйн долоон зүйл их хөлгөнд ойртох зам” (《བློ་སྦྱོང་དོན་བདུན་མའི་གཏམ་ཐེག་མཆོག་ཉེ་ལམ་》) хэмээх зохиолоо туурвисан байна.
Тэрээр монгол угсаатан боловч Төвөдөд гүн ухаанд суралцан, Төвөдийн соёл, эрдэм ухааны бүхий л салбарыг олон жил нягтлан судалсан учраас төвөд хэлний дүрэм (བརྡ་སྤྲོད), яруу найраг (སྙན་ངག) зэрэг салбарт онцгой мэргэшсэн эрдэмтэн болжээ. Өмнөх үеийн их мэргэдийн зохиол бүтээлүүдийг нарийвчлан харьцуулж, шүүн хэлэлцэн, няцаан батлах аргаар үг цөөн боловч утга гүн, агуулга арвин олон бүтээл туурвисан бөгөөд хожмын Төвөдийн эрдэм соёлд ихээхэн өв үлдээсэн байна.
Түүний зохиол бүтээлд:
* Төвөд хэлний “Сүмтаг” буюу гурван үндсэн дүрэм(སུམ་རྟགས་རྩ་འགྲེལ)
* Үг үсгийн тайлбар(ཡི་གེའི་བཤད་པ། )
* Төвөд хэлний шинэ ба хуучин нэр томьёоны ялгаа(བོད་ཀྱི་བརྡ་གསར་རྙིང་གི་ཁྱད་པར། )
* Товч эмхэтгэсэн зөв бичгийн толь(དག་ཡིག་གཅེས་བསྡུས། )
* “Яруу найргийн толь” (སྙན་ངག་མེ་ལོང)-ын жишээ шүлгүүд
зэрэг нийт 37 сэдэвт зохиол багтдаг. Эдгээрийг нийт хоёр боть болгон эмхэтгэж, Гүбүм хийдэд модон бараар сийлэн хэвлэсэн байдаг. Зарим хэвлэлд гурван боть болгон эмхэтгэсэн нь ч бий.
182
Өнөөдөр Түмэн олныг гийгүүлэгч, Банчин Ойбрүл Ринбүчи багш Их Амгалан өрхийн эмнэлэгт умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэхэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан 25 сая төгрөгийн өртөг бүхий CerviCare AI камерыг хандивлалаа.
5 секундэд 98% магадлалтайгаар умайн хүзүүний хавдрыг илрүүлэх чадвартай энэ төхөөрөмжөөр дамжуулан олон эмэгтэйн өвчнийг эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй эмнэлгийн тусламж, эмчилгээ авах боломж бүрдүүлж байна.
Ринбүчи багш эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг онцгойлон чухалчилж:
-Монголд умайн хүзүүний хорт хавдраар өдөрт 2 эмэгтэй өөд болсдог, дэлхийд энэ өвчлөлтөөр дээгүүр байр эзэлдэг судалгаа байна. Түүнчлэн 11 наснаас эрт илрүүлэг явагдах болсон гэх судалгааг сонсоод миний сэтгэл ихэд зовнив.
Монголын бүх ээжүүд эрүүл байж бүх гэр бүл аз жаргалтай байна. Нэг ч гэсэн монгол хүүхэд ээжийгээ бүү алдаасай, олон хүнд тусыг хүргээрэй гэж захилаа.
Түүнчлэн Ринбүчи багш тус эмнэлэгт 2017 онд нярайн шарлалтыг хэмжих зориулалттай багаж хандивлаж байсан түүхтэй. Тухайн онд уг багажаар нярайн шарлалтыг цаг алдалгүй илрүүлж, эмчилгээ авах боломж бүрдсэнээр найман нярайн амь насыг аврахад бодит хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр ч уг төхөөрөмж хэвийн ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгааг сонсоод Ринбүчи багш сэтгэл нэн их хангалуун, баяртай байлаа.
Өнөөдөр хандивласан CerviCare AI камер ч мөн адил олон эмэгтэйд эрт илрүүлэг, оношилгоонд хамрагдах боломж олгож, олон ээжийн амь насыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Ээжүүд эрүүл энх байж, үр хүүхдүүд нь ээжийнхээ хайр халамжид өсөн торних болтугай.
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш бээр 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага болон 421 дүгээр нээлттэй ангид морилон очиж, тус ангиудад Асрал төвөөс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Асрал төв 2001 оноос ШШГЕГ-тай хамтран ажиллаж байгаа билээ.
Монголчуудын уламжлалт сургаалд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн айлдсан байдаг. Хүн өөрийн бие, сэтгэл, үзэл хандлагаа зөв төлөвшүүлж чадвал гэр бүлийн харилцаа бат бөх, аз жаргалтай байх үндэс бүрдэнэ. Гэр бүл зөв үлгэр дуурайлалтай, эв эеийг эрхэмлэн бат оршиж чадвал төр, нийгмийн ёс журам ч мөн зөв төлөвшин бэхжих учиртай.
Нийгмийн сайн сайхан өөрөөс эхэлдэг. Тиймээс сургалт, хүмүүжлийн энэ онцгой цаг хугацааг өөрийгөө хөгжүүлж, зөв дадал хэвшил бий болгох үнэт боломж болгон ашиглахыг Ринбүчи багш захилаа.
Аливаа нөхцөлд бусдад найрсаг, эвсэг хандаж, өөрийгөө тэвчээр хатуужилд сурган, бусдыг ухааруулахдаа зөөлөн хүчийг эрхэмлэх нь амьдралын чухал дадал юм. Зөөлөн хандлагаар хатууг аяруулж, эв эеэр аливаа бэрхшээлийг даван туулж сурах нь хүн өөрийгөө зөв төлөвшүүлэхийн нэгэн чухал үндэс билээ.
Иймд хүн бүр бие, сэтгэлийн боловсролдоо анхаарч, эрүүл мэндээ эрхэмлэн, зөв үзэл хандлага, зөв дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлж, ирээдүйдээ итгэл дүүрэн, зөв амьдралын замыг сонгон алхахыг захиж, ерөөл өргөлөө
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш бээр Монголын Буддист эмэгтэйчүүдийн Монголын Буддист эмэгтэйчүүдийн "Буман Ханд " холбоо номын төвд зочилж, номын төвийн үйлс, ололт бүтээлтэй танилцлаа.
Ринбүчи багш 1996 онд Dakini Kunze-ийн хамт Монголын хөдөө орон нутгийн олон газраар зочлон, номын үйл хэрэг эрхэлж явсан билээ. Түүнээс хойш 30 жилийн дараа ийнхүү дахин учран золгож, номын үйлсээ улам дэлгэрүүлэн, сайхан төв байгуулсан Kunze-гийнхээ Буддын шашин соёлыг түгээх үйлсийг харж, сэтгэл дүүрэн баярлаж, даган баясав.
Есдүгээр Богд ламын уламжилсан Жод-лүйжингийн эрхэм увдис, номын уламжлал Монгол оронд төдийгүй арван зүгтээ улам бүр арвижин дэлгэрч, хамаг амьтанд амар амгалан, тусын үрийг дэлгэрүүлэх болтугай хэмээн өлзийт ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Номын үйлс нь улам дэлгэрч, буян хураахын өлзий хутаг орших болтугай
Хамаг амьтан амгалан байх болтугай
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүчи багш Нийслэлийн тэргүүний 161 дүгээр цэцэрлэгт зочиллоо.
Цэцэрлэгийн эрхлэгч Г. Олонцэцэг 1998 оноос Ринбүчи багш болон Асрал төвтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад анх удаа гэр хэлбэрийн цэцэрлэг байгуулахад хамтран оролцож байсан түүхтэй.
Тухайн үед Ринбүчи багшийн нэрэмжит 24 цагийн бүлэг байгуулж, нийгмийн эмзэг нөхцөлд амьдарч буй 400 гаруй хүүхдийг хичээлийн хэрэглэл, тоглоом, хувцас зэрэг шаардлагатай зүйлсээр ханган дэмжиж байжээ.
Тэдгээр жилүүдэд цэцэрлэгт амьдралын хүнд, хэцүү нөхцөлд өсөж буй хүүхдүүд олон байдаг байсан бөгөөд тэдний асран хамгаалагчид ажил хөдөлмөр эрхэлдэг, оройтож тардаг тул хүүхдүүдийг цэцэрлэгт нь орой болтол асран хамгаалах шаардлага байнга тулгардаг байв.
Г. Олонцэцэг эрхлэгч тухайн үеийн нөхцөл байдлыг дурсахдаа, багш ажилчид бүгд Ринбүчи багшийн сайхан сэтгэлийг хүндэтгэн хичээн ажилладаг байсан бөгөөд өвлийн хүйтэнд асран хамгаалагчдыг ирэхийг хүлээлгүй, хүүхдүүдийг орны бүтээлгээр нь ороон гэрт нь хүргэж өгдөг байсан бөгөөд тухайгаа хуучлан ярьсан юм.
Энэхүү дурсамж нь хүүхдийн төлөө халамж, хамгаалал, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлж ирсэн Ринбүчи багшийн олон жилийн нинжин сэтгэл, нөр их хөдөлмөрийг илтгэн харууллаа
125
Хамаг амьтан амгалан байх болтугай
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбүрүл Ринбүүчи бээр гэнэн сахил хайрлаж байна.
Багш номыг сонсоод хэрэгжүүлэх нь чухлыг онцоллоо.
Гэнэн сахилын суртгаал цааз
Авах гээхийн ёс бүгдийг өөрөө илт тодорхой болгоон мэдээд, их нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс номлон хайрласан, Замбуутивд багш хэмээн хүлээн зөвшөөрөгдөгчдийн дундаас онцгойрон цолгойрч, хязгааргүй амьтанд туслахаар тууштай зорьсон нигүүлсэнгүй сэтгэлт, бурхны гурван онцлогт тэвчил онолын үнэлэшгүй их эрдэнэт эрдмийн мөн чанарт чацуугүй багш Шагжаан чадагчийн сургаал л хуурмаггүй үнэн болой. Тэрхүү шашин нь дотроо иш ба онолын гэх хоёр байх бөгөөд онолын шашин буюу эрдэнэт гурван суртгаалын дотроос үлэмж ёс цаазын суртгаал нь хамаг бүх эрдмийн суурь үндэс нь мөнөөр үл барам бурхны шашны шим нь ч зөвхөн ангид тонилгох ёс цааз л мөн билээ. Тийм ч учраас номхотголыг /винайн ёс цааз/ баригч ариун гэлэн байгаа газар бурханы шашин оршиж буйд тооцох ёстой бөгөөд тэр газар нь бурхангүй газар бус юм.
Бурхан багш бээр:
“Винайд мэргэн гэлэн байгаа тэр газар орныг гэгээ, гэрэлтэй гэж үз. Надаар эзгүйрсэн гэж бүү бод. Би тэр оронд сэтгэл үл зовно”, мөн “Бурханы шашны ганц нандин сан нь мөн” хэмээн айлдсан байдаг. Ангид тонилгох ёс цаазыг дотор нь ангилбал найм байдаг.
“Увш ба эр, эм гэнэн
Эр, эм гэцэл ба гэловма
Эм гэлэн ба гэлэн зэрэг.
Ангид тонилгогч наймын эхний гурав гэргийтнийх, сүүлийн тав нь хуврагийн сахил”
Энэхүү ангид тонилгох найман язгуурын сахил нь:
1. Увш сахилтан найман зүйл сахидаг.
2.3. Эр, эм гэнэн сахилтан таван зүйл сахидаг.
4.5.Эр, эм гэцэл сахилтан гучин зургаан /авсанаа хэтийдэх/ зүйл сахидаг.
6. Гэловма сахилтан дөчин найман зүйл сахидаг.
7. Эмэгтэй гэлэн сахилтан гурван зуун жаран дөрвөн зүйл сахидаг.
8. Гэлэн сахилтан хоёр зуун тавин гурван зүйл тус тус сахидаг.
Эр эм гэнэнгийн тухай:
Дүлваажамц судраас: Ямарваа нэг гэргийтэн / жирийн хүн/ хүн хэзээ үхэхийг хүртэл хүн юм уу хүн болж бүрэлдсэн амьтныг алах, бусдын эд хөрөнгийг хулгай хийх, хүмүүний энэ насанд олоход бэрх эрдмийг олоогүй байж олсон гэх худал, бусдын эхнэртэй хурьцах буюу буруу хурьцал, согтууруулах ундаа хэрэглэх зэргийн таван зүйлийг аминдаа тулавч хийхгүй гэж андгайлсан сахилыг гэнэн гэнэ. Гэнэн сахилыг дотор нь ангилбал зургаан зүйл байдаг.
1. Нэгэн зүйл сахигч гэнэн
2. Хоёр зүйл сахигч гэнэн
3. Ихэнхийг сахигч гэнэн
4. Төгс гэнэн
5. Ариун явдалт гэнэн
6. Аврал одуулагч гэнэн
Дээрх зургаан сахилын хоорондын ялгаа нь:
1. Үндсэн дөрвөн сахигдахууны аль нэгийг сахихаар андгайлсан гэнэн сахилтанг нэгэн зүйл сахигч гэнэн гэнэ.
2. Үндсэн дөрвөн сахигдахууны хоёр зүйлийг сахихаар амласан сахилтанг хоёр зүйл сахигч гэнэн гэнэ.
3. Гурван зүйл сахихаар амласныг нь ихэнхийг сахигч гэнэн гэнэ.
4. Амь таслах, хулгай хийх, буруу хурьцал, худал хэлэх зэргийг тэвчихээр амласныг төгс гэнэн гэнэ.
5. Үндсэн дөрвөн зүйлийг нэг буруу хурьцал болон хурьцлыг тэвчинэ гэж амласан гэнэн сахилтанг ариун явдалт гэнэн гэнэ.
6. Бусад суртгаалыг андгайлаагүй ч чухаг дээдэд аврал одуулахаар андгайлсан гэнэнг аврал одуулагч гэнэн гэдэг.
Эгэл бүхнийг өөртөө агуулсан даруухан атлаа эгэлгүй сайхан сэтгэлтэй хүн чанараар түмний тусыг бүтээж байсан эрхэм хүмүүн билээ.
ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Ум ма ни бад мэ хум
Ум ами дэва хри
Хамаг амьтан амгалан байх болтугай
Түмэн олныг гийгүүлэгч Банчин Ойбрүл Ринбүчи багш маань төвийн дэмжигч Buddhist Global Relief /BGR байгууллагын дэмжлэгтэйгээр 133 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл гардуулан өглөө.
Асрал төвийн “Халуун хоол” төсөл Ирланд болон дэлхийн бусад орнуудаас тэтглэг авч хүүхдүүдэд халуун, шим тэжээлтэй хоол, хичээл сурлагын дэмжлэг, хувцас болон бусад шаардлагатай зүйлсийг хүргэдэг.
Энэхүү ажилд тусладаг нийт дэмжигчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Та бүхний тусламж дэмжлэг хүүхдүүдийн өнөөдрийн хэрэгцээг хангаад зогсохгүй, тэдэнд урам зориг хайрлаж, өөртөө итгэх итгэл, илүү сайхан ирээдүйг бүтээх итгэл найдварыг өгдөг билээ






























