За тэр У.Хүрэлсүхийн сандал суудал яах вэ, цаана чинь орон даяар цас орж, цасан шуурганд хүн, мал уруудаж, баруун болон хангайн бүс үндсэндээ зудад нэрвэгдээд байна. ❗️
Хүн, малгүй ийм эрт өвлийн эхэн сардаа хүндэрч, өвөл, хавар болтол чанга үеийг туулах нь. Одоо болоогүй ээ бас, улирлын урьдчилсан төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар, 1 дүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, 2 дугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа.
Увс аймгийн Цагаанхайрханд хамгийн их буюу 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Сонгинод 28 см, Тэст 28 см, Баянхайрханд, Түдэвтэйд 23 см, Увс аймгийн Малчинд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 21 см цасан бүрхүүл тогтоод байна. Энэ гэхдээ тал газрын мэдээлэл шүү. Хунгар газраа хэдэн ч метр юм бүү мэд🥶...
Орон нутгаас сонгогдсон төрийн түшээд Төрийн ордны дулаан байрандаа улстөржиж суухаар тойргууд руугаа анхаармаар байна!.
Өвөрхангайн хойд, Дундговийн баруун, Төв аймгийн баруун өмнөд, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-4 мм цас орж, салхины дундаж хурд секундэд 8-13 метр, түр зуур 19 метр хүрч шиүүсэж, 1-6 цаг цасан шуурга шуурч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрлээ.
2026.11.17 өдрийн 08 цагийн байдлаар цас орж, шуурч байгаа аймаг сумдын мэдээлэл.
ЦАС
🌨 Говь-Алтай - Төгрөг
🌨 ГовьСүмбэр - Сүмбэр
🌨 Дорноговь - Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Замын-Үүд, Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн
🌨 Дорнод - Баянтүмэн, Чойбалсан
🌨 Нийслэл - Улаанбаатар
🌨 Сүхбаатар - Асгат, Баруун-Урт, Дарьганга, Наран, Уулбаян, Халзан
🌨 Увс - Цагаанхайрхан
🌨 Хэнтий - Баянмөнх, Галшар, Дархан
🌨 Өмнөговь - Гурвантэс, Цогт-Овоо сумдын нутгаар цас орж байна.
ЦАСАН ШУУРГА
🌬 Архангай - Цэцэрлэг
🌬 Баянхонгор - Баянцагаан, Богд, Жинст
🌬 Говь-Алтай - Бугат, Тонхил, Цогт, Эрдэнэ
🌬 Дорноговь - Мандах, Хөвсгөл
🌬 Дундговь - Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэрэн, Луус, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил
🌬 Төв - Баянцагаан, Зуунмод
🌬 Өвөрхангай - Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан
🌬 Өмнөговь - Баян-Овоо, Даланзадгад, Манлай, Хүрмэн, Цогтцэций сумдын нутгаар цасан шуургатай байна.
Өнөөдөр буюу 11-р сарын 17-ны өдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
⚠Цасан шуургатай үед үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул холын замд гарахдаа цаг агаарын мэдээг заавал шалгаж, шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх, Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх, төөрөх, осол аваарт өртөхөөс сэрэмжлээрэй❗️🥶...
Өглөөг нэг иймэрхүү эхэлсэн байхад ажил аяндаа бүтдэг дээ. Ээж минь мэдээ орох цагаас л "Ээдээ өглөө өлөн битгий гарч байгаарай." гэж захиж ирсэн юм. Байнга баримталдаг зарчим, хэвшил. Өлөн элгэн дээрээ чиа үр дэвтээсэн 300грамм хүйтэн бүлээн ус ууна. Араас нь шар тостой арвайн гурил зуурч иднэ. За хар кофе бол байнгын хэрэглээ. Гэхдээ өглөө ганц л аяга уухад хангалттай. Шар тос, сүүтэй шар будаанд их дуртай учир ихэвчлэн өглөөд хийж иднэ😋. Эсвэл шөлтэй хоол, өндөг. Тэгээд сунгалтын дасгалаа хийж аваад нам суудаг даа...
Сүүлийн 20 гаруй жилийн амьдралын зуршил юм уу даа...
Өөрийгөө магт:
Тэгвэл даавар ба бодисын солилцоо чинь сайжирна.
Өөрөө өөрийгөө харааж муулвал дороо дордоно.
Ялангуяа бамбайн дутагдалтай хүнд энэ зөвлөгөө ямарч эмээс дутуугүй эрүүл мэндэд нь дэм болно.
10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:
2026 оны 11 дүгээр сарын 16-наас 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна.
Хур тунадас: 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 16-нд цас, 17,18-нд ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.
108
НИЙТ НУТГИЙН 80 ГАРУЙ ХУВЬД ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТСОН БАЙНА
Өнөө өглөөний /2026.11.16/ станц харуулын мэдээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос, Хамгийн их нь Увс аймгийн Цагаанхайрханд 41 см, Завхан аймгийн Баянтэст 30 см, Тэст 28 см, Сонгинод 27 см, Түдэвтэй, Баянхайрханд 22 см, Сэлэнгэ аймгийн Мандалд 20 см, Улаанбаатар хот орчмоор 5-13 см цасан бүрхүүл тогтсон байна.
Дэлгэрэнгүйг: weather.gov.mn/medee/1361
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр, 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсгээр,
17-ны өдөр Төв аймгийн өмнөд, Дорнод, Сүхбаатарын баруун, Дундговь, Дорноговь, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна.
120
Эцэст нь нэг эрх чөлөөтэй уужран санаа алдах тэр мэдрэмж! 🥂👌.
Адармаатай, дарамттай, хайр бус дараа, түгшүүр болдог харилцаагаа тасалсны дараах тэрхүү уужран санаа алдах мэдрэмж бол хамгийн сайхан нь байдаг💖. Хэцүү харилцаагаа таслах зоригтой бай. Хагацах нь хэдийгээр амаргүй, хэцүү, даваж гарч чадахгүй мэт хүнд мэдрэмжүүд төрөх ч үлдэх нь явахаасаа илүү их өвтгөдөг шүү. Саллаа гээд таны бие салаад уначихгүй эсрэгээрээ ирээдүйд илүү эрч хүчтэй, амар амгалан, сайн сайхан ирнэ. Та өөрийн хүртэх ёстой, өөртэйгөө нийцэх зүйл рүүгээ тэмүүлэх болно. Өөртөө л хайртай бай. Чи жаргах эрхтэй. Сэтгэлээ уужруулан гүнзгий амьсгаа аваад, мөрөн дээрх ачаа тань хөнгөрөхийг мэдэр. Та аюулгүй, эрх чөлөөтэй, амар амгалан байгаа гэдгээ мэдэж ав. 🥰🙏🫶...
127









