Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Гашуун сухайтын төмөр замаас болж улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй.
“ Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж үгүй.
Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуун сухайтын төмөр замыг нууцад авсан.
Оффтейк гэрээгээр ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэрийг гаргуулсан, 280 сая ам. доллароор шороо овоолсон. Үүнээс болж, өмнөөс нь гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч зарим зөвлөх, туслахууд нь гадагшаа хил давж зугатсан.
Тийм учраас миний бие Х. Баттулгыг Төгрөг нуурын ордыг үнэгүйдүүлэн авсан 250 сая долларыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр босгож бусдад зарсан гэдэг асуудлыг ярьсан.
Улмаар 507 хуудас материалыг олон улсын хөрөнгийн бирж санхүүгийн байгууллагуудаас, авч олон улсын санхүүгийн шинжээч нар ажиллуулж, тухайн үед хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байсан.
Гашуун сухайтын төмөр замын асуудал бол нэг хүний асуудал биш юм.
Тухайн үед хэн Аюулгүйн зөвлөлд ажиллаж байсан, хэн Засгийн газарт ажиллаж байсан юм, хэн ямар шийдвэрийг гаргуулсан юм бэ гэдгийг тал бүрээсээ ярих ёстой.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, Гашуун Сухайт төмөр замын асуудал, оффтейк гэрээтэй холбоотой бүх асуудалд аудит оруулах үүрэг, чиглэл өглөө.
Мөн УИХ дээр сонсгол санаачлах сөрөг хүчний гишүүдийн шаардлага ирсэн. Дэмжиж байгаа. Хүний өөрийнгүй бүгдээрээ шалгуулцгаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрох мэдэгдлийн талаар олон улсын хэвлэлүүд дараах агуулгатай мэдээлжээ.
“Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гэрээг 2019 онд нээлттэй өрсөлдөөнгүйгээр “Бодь Интернэшнл” компанид олгосон, үүнтэй холбоотойгоор У.Хүрэлсүх 25 сая ам.долларын ашиг хүртсэн хэмээн буруутгагдсан. Тэрээр нэр төрөө сэргээхээр огцорлоо” гэж Associated Press агентлаг онцолжээ.
Мөн МАН-ын дотоод зөрчлийн асуудлыг олон улсын хэвлэлүүд онцолжээ.
FINANCIAL TIMES “ Улс төрийн бүлэглэлүүдийн хоорондын зөрчил нь байгалийн баялаг ихтэй Төв Азийн энэ улсад тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна” гэсэн эмзэглэм дүгнэлтийг хийсэн байна.
AP-ийн мэдээлэлд Улаанбаатар хотын өмнөх дарга Х.Нямбаатар нь У.Хүрэлсүхтэй нэг намынх боловч өөр фракцад харьяалагддаг.
Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг авлигын хэрэгт буруутгасан гэсэн байна.
Бүлэглэлүүдийн тэмцэл Монголд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна politiko.mn/news/451
117
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж УИХ-д өргөдөл гаргаж байгаа ажээ.
Хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэдгийг хотын дарга асан Х.Нямбаатар гадаадаас удаа дараа сошиалаар авлигын гэмт хэрэгт гүтгэж байгааг хэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө энэ тухай тайлбарлаж, нэр төрөө сэргээнэ гэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдээлснээр, Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-д өргөдлөө өгөх бөгөөд ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх ажээ.
Ерөнхийлөгчөөс чөлөөгдөх өргөдлөө өнөөдөр өгч, УИХ энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ politiko.mn/news/450
43
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан, гадаад харилцаагаа бэхжүүлсэн,төрөөсөө хулгай хийж байгаагүй гэв.
Цаашид үнэн мөнийг тогтоолгохоор ажиллана гэлээ.
Х.Тэмүүжин:
Хууль зүйн сайдуудын харилцан шидэлцэж байгаа баримтуудыг зүгээр нэг хов жив гэж хаях ёсгүй.
Их хэмжээний доллартай зураг, машинаар зөөсөн мөнгийг хэн авсан гэх зэрэг нэр устайгаа яригдаж буй зүйлийг худал гэж үзэхгүй байна
69
Дэлхийн цөмийн зэвсгийн хамгийн том гурван гүрний удирдагч нэг дор уулзах гэж буй нь олон улсын анхаарлыг татаж байна.
Гурван тал дэлхийн худалдаа, эдийн засаг, цөмийн зэвсэгийн асуудал, Ирантай холбоотой дайн, Ойрх Дорнодын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Украйны дайны асуудлаар хэлэлцэх, эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Трампын зүгээс Украйны дайны асуудлыг хэлэлцэхэд оролцохгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.
Трамп, Ши жиньпин, Путин нар анхны уулзалтаа энэ сарын 19-нд хийхээр болжээ politiko.mn/news/449
🤖 Made with AI
Хүүхдийн "Үдийн хоол"-нд нийт 244.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгажээ.
Ирэх жилээс 6-7-р ангийн сурагчдад үдийн хоол өгдөг болно
2027 онд “Үдийн хоол” хөтөлбөрт 6–7 дугаар ангийн сурагчдыг хамруулж, 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөжээ politiko.mn/news/448
1
53
МАН илүү бизнес тал руугаа хөгжих нь ээ гэж ойлгох уу. Хэрэв тийм бол шулуухан тэр нь дээр дээ 😂😂😂
Нийслэлийн МАН-ын шинэ дарга Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ гэжээ.
Франчайз гэдэг ойлголт нь бизнесийн салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нэг байгууллага өөрийн брэнд, бүтээгдэхүүн, технологи, үйл ажиллагааны стандартыг бусад бие даасан нэгжид ашиглуулах замаар нэгдсэн сүлжээ бий болгодог бизнесийн загвар юм.
Үүн шиг нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг яг нэг стандарттай, нэгдсэн менежменттэй болгох ажээ.
Гэхдээ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж болох ч намын дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, шийдвэр гаргах эрх мэдлийг нэг стандартад оруулах боломжгүй.
Улс төрийн намын үндсэн чанар болсон эдгээр асуудлаа хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт гарч байна.
Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ politiko.mn/news/443
2023 оноос хойш E gazar системээр 448 мянга гаруй иргэн газар авах хүсэлт ирүүлснээс 81 мянга гаруй хүсэлтийг л шийджээ. Үлдсэн 366 мянга гаруй иргэний хүсэлт цахим системдээ “гацаад" байгаа аж.
Ингэж газраа авч чадахгүй байгаа иргэдийн олонх нь орон нутгийн иргэд аж.
Тиймээс УИХ-аар хэлэлцэж эхэлсэн хуулийн шинэ зохицуулалтаар газрын эрх мэдлийг орон нутагт олгож байгаа аж.
Орон нутгийн иргэдэд газрыг чирэгдэлгүй олгох зохицуулалтыг Газрын хуульд оруулна politiko.mn/news/447
🤖 Made with AI
Өнгөрсөн даваа гарагт АТГ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ямар нэг асуудал байхгүй гэсэн.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлогдсон гэж мэдээлсэн билээ.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ фэйсбүүктээ "Миний орлого нотлогдсон тухай 1.6 жилийн дараа Авилгатай тэмцэх газраас мэдэгдэл хийв! Одоо харин нотлогдоогүй орлогыг хураах хуулиа баталцгаая!
Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолсон гэдэг АТГ-ын энэ дүгнэлт нь 2025 оны 6 сард гарчихсан байсан ч олон нийтэд мэдэгдэл хийхгүй өнөөдрийг хүрсэн шалтгаан тодорхойгүй.
Худал хурдан ч үнэнд гүйцэгддэг" хэмээн бичжээ.
159
ОХУ-ын хамгийн нөлөө бүхий хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг «Новая газета» 33 жилийн дараа «Биднийг хөнөөсөн» хэмээх гарчигтай хаалтын мэдэгдлээ хийгээд редакцийн үйл ажиллагаагаа зогсоожээ.
1993 онд ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн Ерөнхийлөгч Михаил Горбачёв Нобелийн энх тайвны шагналынхаа мөнгөнөөс тус сонины редакцийн анхны техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан хөрөнгө гаргаснаар тус сонин мэндэлж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Оросын эрх баригчдын авлига, Чечень дэх хүний эрхийн зөрчил, хууль сахиулах байгууллагуудын хүч хэрэглэсэн үйлдлийг шүүмжлэлтэйгээр хөндөж иржээ.
Гэвч Орос, Украйны дайн эхэлснээс хойш хэвлэлийн хяналт улам ихэсч, улмаар тэднийг ОХУ-ын Хууль зүйн яамнаас “гадаадын агент”-аар зарлажээ. Ингэснээр хандив хүлээн авдаг төлбөрийн систем нь хаагдаж, банкууд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, редакцийн ажилтнуудыг мөрдөн шалгах нь ч эрчимжсэн байна.
“Гадаадын агент” хэмээн зарлагдсан “Новая газета” үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрчээ politiko.mn/news/446
🤖 Made with AI
Нийслэлийн иргэд үйлчилгээ авахдаа төлдөг татварын хувь хэмжээг 50 хувиар бууруулах шийдвэрийг өчигдөр Нийслэлийн ИТХ-аас гаргалаа.
Ингэснээр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, авто засвар үйлчилгээ авахдаа төлдөг татварын хувь хэмжээ хоёр хувиас нэг хувь болж буурах юм.
Харин бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд ногдуулах хоёр хувийн татвар хэвээр үлдэнэ.
Нийслэл хотын албан татварын орлого 2024 онд 29.6 тэрбум төгрөг болж, өмнөх оноос бараг хоёр дахин өсжээ.
Учир нь өмнөх жилүүдэд нэг хувь байсан татварын хэмжээг 2023 оны арванхоёрдугаар сард шинэчлэн тогтоож, 2024 оноос хоёр хувь болгосон юм.
2025 онд уг татвараас 34.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бол 2026 оны батлагдсан төсөвт 41.44 тэрбум төгрөгийн орлого тусгажээ.
Тэгвэл ирэх оноос үйлчилгээний зургаан төрлийн татварын хувь хэмжээг хоёр дахин бууруулснаар нийслэлийн төсвийн орлого хэр хэмжээгээр багасах вэ?
Үүний үр өгөөж иргэдэд үйлчилгээний үнэ буурах хэлбэрээр очих уу, эсвэл аж ахуйн нэгжүүдийн орлого, ашигт үлдэх үү?
Нийслэл хотын иргэд үйлчилгээ авахдаа төлдөг татварын хэмжээг 50 хувиар бууруулжээ politiko.mn/news/445
1
159
Их эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундаа болон тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглосон УИХ-ын тогтоолыг өнөөдрийн УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанаас баталлаа.
Эзэн Чингис хааны эш хөрөг гэдэг нь Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг бөгөөд үндсэн эх хувь нь Тайванийн музейд хадгалагдаж байгаа юм.
Энэ хөрөг нь их хааны үндсэн хөрөг зураг гэж үзэх хамгийн өндөр магадлалтай зураг учраас ЭШ ХӨРӨГ гэж нэрлэдэг.
Их хааны энэ эш хөргийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд гаргасан зарлигийн дагуу Төрийн ордонд болон төрийн бүх байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд эрхэмлэн дээдэлж залдаг болсон билээ.
Харин их эзэн хааны бусад хөрөг, зураг, нэрийг ашигласан бол онцгой албан татварын тодорхой хувиар сан байгуулж, их хааны үйл хэргийг мөнхжүүлэх чиглэлээр ажиллахыг УИХ-аас Засгийн газарт даалгалаа.
Replying to @PolitikoMN
ажил хэрэг болгохгvй амаараа мянга дэмийрээд юу еерчлегдев
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн politiko.mn/news/444
Politiko сонин retweeted
Нийслэлийн МАН-ын шинэ дарга Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ гэжээ.
Франчайз гэдэг ойлголт нь бизнесийн салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нэг байгууллага өөрийн брэнд, бүтээгдэхүүн, технологи, үйл ажиллагааны стандартыг бусад бие даасан нэгжид ашиглуулах замаар нэгдсэн сүлжээ бий болгодог бизнесийн загвар юм.
Үүн шиг нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг яг нэг стандарттай, нэгдсэн менежменттэй болгох ажээ.
Гэхдээ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж болох ч намын дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, шийдвэр гаргах эрх мэдлийг нэг стандартад оруулах боломжгүй.
Улс төрийн намын үндсэн чанар болсон эдгээр асуудлаа хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт гарч байна.
Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ politiko.mn/news/443
Нийслэлийн МАН-ын шинэ дарга Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ гэжээ.
Франчайз гэдэг ойлголт нь бизнесийн салбарт түгээмэл хэрэглэгддэг бөгөөд нэг байгууллага өөрийн брэнд, бүтээгдэхүүн, технологи, үйл ажиллагааны стандартыг бусад бие даасан нэгжид ашиглуулах замаар нэгдсэн сүлжээ бий болгодог бизнесийн загвар юм.
Үүн шиг нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг яг нэг стандарттай, нэгдсэн менежменттэй болгох ажээ.
Гэхдээ байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж болох ч намын дотоод ардчилал, гишүүдийн бодит оролцоо, шийдвэр гаргах эрх мэдлийг нэг стандартад оруулах боломжгүй.
Улс төрийн намын үндсэн чанар болсон эдгээр асуудлаа хэрхэн сайжруулах вэ гэсэн асуулт гарч байна.
Б.Пүрэвдагва нийслэлийн МАН-ын үйл ажиллагааг франчайз тогтолцоогоор жигдрүүлнэ politiko.mn/news/443
Сөрөг хүчин АН-аас анх удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг орлогоо нотолж, УИХ-д тайлангаа тавихыг шаардлаа. АН-ын дарга О.Цогтгэрэл “Төрийн тэргүүн ч хууль биелүүлэх ёстой” гэлээ.
Үндсэн хуулийн 35-ын 1-д “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна” гэж заажээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нарийвчлан “ Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж, жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” хэмээн заасан байдаг.
Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд УИХ уг тайланг нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор сонсоно”, 89-ийн 3-т “Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заажээ.
Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч нэг ч удаа УИХ-д тайлангаа тавиагүй юм.
Эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд хэрэглэхийг хориглосон УИХ-ын тогтоол батлахаар боллоо.
Эш хөрөг гэдэг нь энэ хөрөг зураг бөгөөд 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Төрийн ордонд болон албан байгууллагуудад залахыг зарлигдсан хөрөг юм.
Одоогоор яг энэ хөрөгийг архи, тамхины шошгонд хэрэглэж буй тохиолдол байхгүй билээ.
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгонд хэрэглэхийг хориглоно politiko.mn/news/440
















