🔵“TenGer Parliament” платформыг танилцуулж байна.
TenGer TV парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр байлгах үүднээс “TenGer Parliament” платформыг нэвтрүүллээ.
TenGer Parliament гэж юу вэ?
126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс юм. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно.
Ингэснээр гишүүдийн гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, харьцуулах боломж бүрдэх юм.
Мөн УИХ-ын гишүүдээс бүрдэх өөрийн фракцаа бүрдүүлж бусадтай өрсөлдөх боломжтой.
Өгөгдсөн төсвийн хүрээнд 126 гишүүнээс 7-г сонгож өөрийн фракцаа бүрдүүлнэ. Таны сонгосон гишүүд бодит парламентын үйл ажиллагаанаасаа Fantasy Points цуглуулж, та бусад тоглогчтой нийт оноогоороо өрсөлдөнө.
Яг одоо өөрийн фракцаа бүрдүүлэхийг хүсвэл parliament.tngr.tv/fantasy руу хандаарай.
#TenGerTV #TenGerParliament
🔴TenGer Panel : ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХҮРТЭЭМЖ БА НИЙГМИЙН ОРОЛЦОО | 2026.10.27 xitter.cf/i/broadcasts/1nJOLQlMj…
🔵Өнөөдрийн сэдэв: Суурь тэтгэвэр
Өнөөдөр /2026.10.27/ 13.30 цагаас TenGer телевиз болон TenGer TV facebook, youtube, X хуудсуудаар шууд дамжуулна.🔴
Зочин: В.РЭНЦЭНХАНД ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга
#TenGerTV #ӨнөөдрийнСэдэв
Энэ оны 6 дугаар сараас эхлэн иргэдийн гар утсанд дулаан зогсоолын татвараа ирэх 2 сарын 15-ны дотор төлөх нэхэмжлэл ирж эхэлсэн. Оршин суугаа байршил бүсээс хамааран хувийн эзэмшлийн дулаан зогсоолд 0.6 хувиас 2 хүртэлх хувийн татвар ногдуулахаар болсон. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд цахимаар гарын үсэг цуглуулж өнөөдрийн байдлаар 98 мянга даваад байна. Хэрэв эсэргүүцсэн иргэдийн тоо 100 мянгад хүрвэл Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэгдэх юм.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Швейцарын алдарт Breitling цагны брэнд Монголын үндэсний өв соёл, бэлгэдлийг шингээсэн тусгай загварын цагаа танилцууллаа. Эрэгтэй загварт монгол харваачийн дүрс, эмэгтэй загварт өлзий хээг урлаж нийт дөрвөн өнгийн сонголттой, өнгө тус бүрээс 20 ширхэгийг үйлдвэрлэжээ. Зөвхөн монголчуудад зориулсан тусгай загвар нь анх удаа дөрвөн өнгөөр гарч байгаагаараа онцлог болжээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
"Реформ клуб"-ээс залуусын улс төрд итгэх итгэлийг сэргээж, бодит оролцоог нэмэгдүүлэхийн тулд намууд дотооддоо шударга ёс, ил тод байдлыг хангах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээндээ тус клубээс “Сонгуулийн жагсаалтын ил тод байдлын санаачилга” гаргаж, УИХ-д суудалтай намуудад шаардлага хүргүүллээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Өмнөговь аймагт иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, зан төлөвийн судалгаа хийх болон санхүүгийн зах зээлийн шинэ боломжуудыг таниулах зорилготой өргөн хүрээний сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажил нь иргэдэд өрхийн төсвөө зөв зохион байгуулах, эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх практик мэдлэгийг олгох зорилготой бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо, МУИС-ийн Бизнесийн сургуулиас бүрдсэн ажлын хэсэг хамтран ажиллалаа.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Манай улсын нийгэм, эдийн засгийн хямрал идэр залуу ажиллах боловсон хүчийг эх орноосоо дайжихад хүргэж байна. Тухайлбал, Гадаадад оршин суугаа манай улсын иргэдийн тоо сүүлийн 5 жилд 64 хувиар нэмэгджээ. Тэр дундаа 6-аас дээш жил амьдарч буй иргэд 70 мянгад хүрсэн байна. Үүнд өнөөгийн манай улсын амьдрах орчин нөхцөл, залуусын цалин орлогын хэмжээ нөлөөлж байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
6 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 1-нээс эхлэн ахмадуудын тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөгөөр нэмэгдэх гэж байна. Тухайн ахмадын тэтгэвэр яг хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг НДШ төлсөн жил болон үндсэн тэтгэврийн хэмжээнээс нь хамааран тооцох юм байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Монголбанкны хуримтлагдсан алдагдал улсын төсвийн тавны нэгтэй тэнцэх хэмжээнд буюу 7.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол төв банкны гаргасан зардал нь орлогоосоо давж, өр төлбөр нь хөрөнгөөсөө хэтэрч, 7.5 их наяд төгрөгийн ачаа эдийн засагт дарамт учруулж байна гэсэн үг юм. Жил ирэх тусам нэмэгдсээр байгаа Монголбанкны алдагдлыг цаашид хэрхэх вэ гэдэг нь парламентын түвшинд хурцаар яригдаж эхэллээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
Нөмрөгт гал гарснаас хойш 18 хоног өнгөрч байна. Үндсэндээ үйл явдал болсноос 10 гаруй хоногийн дараагаас л олон нийт анхаарч, тэр бүү хэл олон улсын анхаарлын төв орлоо. Асар их хэмжээний хохирлын асуудал яригдаж байгаа энэ хэрэгт Японы засгийн газраас мэдээлэл хийлээ. Харин манай улсад өнөөдөр төрийн ордонд хохирлын хэмжээг тогтоох асуудлаар төрийн байгууллагуудын холбогдох албаныхан болон “Мобиком корпорацын” төлөөллийг оролцуулсан шуурхай хурлыг ч хийсэн байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ
UB Blockchain Week 2026-д тавтай морил!
Монголын блокчэйн, крипто салбарын хамгийн том цугларалт 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд 2 дахь удаагаа болох гэж байна.
Нийт 6 хоногийн туршид блокчэйн болон Web3 хөгжүүлэгчид, крипто төсөл хэрэгжүүлэгчид, биржийн төлөөллүүд, шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчид, нэгэн дор чуулж салбарын цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэх юм.
UB Blockchain Week-ийн формат блокчэйний үндсэн философи болох "төвлөрсөн бус" гэх санаан дээр тулгуурласан гэдгээрээ онцлог.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэг газарт биш Улаанбаатар хот даяар тэмцээн, уралдаан, хэлэлцүүлэг, сургалт, хурал, уулзалтууд зохион байгуулагдана.
UB Blockchain Week 2026-ийн хүрээнд дараах арга хэмжээнүүд болно.
- Хакатон тэмцээн
- Хөгжүүлэгчдэд зориулсан воркшоп
- Төслүүдийн явцыг танилцуулах уулзалт
- TenGer панел
- Блокчэйн, крипто сэдвээрх эрдэм шинжилгээний хурал
- Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид оролцсон дугуй ширээний уулзалт
- Нэгдсэн эвент
Хөтөлбөрийн дэлгэрэнгүйг тун удахгүй зарлана.
2026 оны 11-р сарын 30 - 12-р сарын 5
#UBBlockchainWeek2026 #UBW2026 #Blockchain #TenGerTV
11-р сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр нэг өдөр хоёр тусдаа гүйлгээгээр орно.
Ирэх сараас эхлэн "Суурь тэтгэвэр" хэмээх тусдаа тогтолцоо хэрэгжиж эхэлж байгаа тул ахмадуудын дансанд тэтгэвэр нэг өдөр, хоёр тусдаа гүйлгээгээр орох юм байна.
1. Үндсэн тэтгэвэр (Нийгмийн даатгалын сангаас)
2. Суурь тэтгэвэр (Улсын төсвөөс)
#TenGerTV #Мэдээ
🔴ЭНЭТХЭГИЙН ОЮУТНУУДЫН ЖАГСААЛ ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Энэтхэгт их сургуулийн элсэлтийн шалгалтын асуулт задарснаас үүдэлтэй оюутнуудын эсэргүүцэл Боловсролын сайдыг огцроход хүргэсэн ч жагсаал бүрэн намжаагүй хэвээр байна. Нийслэл Шинэ Делид сонгогчдын бүртгэлээс олон сая хүний нэрийг хасаж буйг эсэргүүцсэн жагсаал өрнөж, сөрөг хүчний намууд ч залуусын хөдөлгөөнд оролцохыг эрмэлзэж байна. 1.4 тэрбум хүн амтай Энэтхэгийн иргэдийн 40 гаруй хувь нь 25-аас доош насныхан байдаг. Ийнхүү боловсролын шударга хүртээмжийн асуудлаас эхэлсэн эсэргүүцэл сонгуулийн шударга байдал, төрд итгэх итгэлтэй холбоотой өргөн хүрээний маргаан болж өргөжөөд байна.
“Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй.
YouTube Link: youtu.be/3zSb3PQHSZI
Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
🔴ЛУЛА ДА СИЛВА ТҮҮХЭН ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, БРАЗИЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР 4 ДЭХ УДААГАА СОНГОГДЛОО
Бразилын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатанд Лула да Силва 51.79 хувийн санал авч, өрсөлдөгч Флавиу Болсонаруг 4.4 сая саналаар ялжээ. Эхний шатанд 2-т орсон нэр дэвшигч шийдвэрлэх шатанд ялсан нь 1980-аад оноос хойших анхны тохиолдол болж байна. Сонгогчдын оролцоо нэмэгдэж, санал өгөөгүй иргэдийн хувь 21.08-аас 19.21 болж буурсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Сонгуулийн байгууллага Лула да Силвагийн ялалтыг баталгаажуулсан ч Флавиу Болсонару эсэргүүцэж, сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд шүүхээр маргахаар болжээ.
“Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй.
YouTube Link: youtu.be/3zSb3PQHSZI
Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.
Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн аж.
Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулжээ.
#TenGerTV
🔴НӨМРӨГИЙН ТҮЙМЭРТ ЯПОНЧУУД ҮНЭХЭЭР БУРУУТАЙ ЮУ?
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Японы томоохон хэвлэлүүд мэдээлж байна. Мобикомын толгой компани болох Япон улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн зах зээлийн хоёр дахь том компани KDDI уучлал хүсэж, ажилтнууд нь холбооны сүлжээний чанарыг шалгах зорилгоор тус бүсэд очсон гэж тайлбарлалаа. Японы Элчин сайдын яам харамсал илэрхийлж, уучлал хүсэв. Гэвч одоог хүртэл аяллын зорилго, хариуцлагын тухай маргаан үргэлжилж байна.
#TenGerTV #Мэдээ







