UNREAD (@UnreadToday) header
UNREAD (@UnreadToday) profile picture

Залуу мэргэжилтнүүдэд зориулав. Өдөр бүр алдалгүй унш.

Ulaanbaatar, Mongolia
Joined June 2015
Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)Photo by UNREAD (@UnreadToday)
🤔 Банкны апп хэрэглэхэд хялбар байхаар амьдралын асуудлууд бага ч болов хөнгөрдөг юм шиг санагддаг уу? Манай редакц сүүлийн үед дижитал шинэчлэлт хийсэн банкнуудын нэг болох Голомт банкны шинэчлэлтийг туршиж үзсэнээс онцлох 5 функц болон Голомтын авсан нэгэн шагналыг танилцуулахаар бэлдлээ. 🌐 Унших: unread.today/c/insight-golom…
1
138
✨ Мэдрэгчтэй OLED дэлгэцтэй MacBook Pro-гийн талаар мэдэх ёстой бүх зүйл Mac-ийн дэлгэцэд хүрэх цаг ирлээ. Apple олон жилийн турш эсэргүүцэж ирсэн шийдлээ эцэст нь нэвтрүүллээ. Энэ бол мэдрэгчтэй MacBook юм. Тус компанийн үе үеийн удирдлагууд мэдрэгчтэй дэлгэцтэй лаптопыг ямагт шүүмжилсээр ирсэн билээ. Гэвч тэдэнд өөрсдийн хувилбарыг зах зээлд нэвтрүүлэх нууц төлөвлөгөө байсан бололтой. Дэлгэцээс гадна дизайн, үнийн хувьд томоохон өөрчлөлт орж, гүйцэтгэлийг шинэ шатанд ахиулсан шинэчлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүйг⤵ 🌐 Унших: unread.today/c/macbook-prole…
76
🩺 Эвент тойм: Дэлхийн стандартад нийцсэн эрт илрүүлгийн Япон багц үйлчилгээ Монгол Улсад жил бүр 6,000 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэг гэх тоо бий. Үүнээс 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог нь харамсалтай. Өвчин илэрсний дараа эмчлэхээс илүүтэй эрт үед нь илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь нэн чухал. Тэгвэл Интермед эмнэлэг Японы IUHW групптэй хамтран урьдчилан сэргийлэх Япон багц үйлчилгээг Монголд нэвтрүүлжээ. Энэхүү багц үйлчилгээ нь Япон технологийг Монгол хүний биеийн онцлог, амьдралын хэв маяг, орчин нөхцөлд тохируулан бүтээсэн гэдгээрээ онцлогтой. 🌐 Унших: unread.today/c/insight-inter…
78
✍️ Кирилл үсэг болон Монгол бичгээр алдаагүй бичих амархан боллоо. Бидний өдөр тутмын ажилд и-мэйл бичих, оюутан залууст хичээлийн ажил боловсруулах, албан бичиг хөтлөхөөс эхлээд монгол хэлээр бичвэр бэлтгэх хэрэгцээ байнга тулгардаг. Зөв бичгийн дүрэм шалгах болон хөрвүүлэх дижитал хэрэгслүүдээс хамгийн найдвартай, хүртээмжтэй нь яах аргагүй Болорсофт ХХК-ийн Болор Дуран болон КИМО онлайн үйлчилгээ билээ. Бичвэрээ хянаж, алдаагүй, мэргэжлийн түвшинд бэлтгэх боломж, шийдлийг бүтэн нийтлэлээс уншаарай. ⤵️ 🌐 Унших: unread.today/c/insight-bolor…
117
🏛️ Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэх “Галлериа Улаанбаатар” барилга анх улсын хамгийн анхны хэвлэх үйлдвэр байсан гэдгийг та мэдэх үү? Бараг зуун жилийн түүхтэй энэхүү барилга 1990-ээд оны үед ашиглагдахаа больж бүр “хотын төвийн балгас” гэгдэж байв. Тэгвэл тус байгууламж өдгөө хэрхэн өнгө төрхөө өөрчилж, өнгөрсөн үеийнхээ үүх түүхийг хадгалан үлдсэнийг хамтдаа сонирхъё. 🌐 Унших: unread.today/c/insight-galle…
1
4
236
⌚ Танилц: Швейцарын алдарт Breitling брэндийн Монголд зориулан бүтээсэн тусгай загварууд Швейцарын тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Breitling брэнд манай улсын зах зээлд үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийг үдэж буй. Энэ хугацаанд тус брэнд Монголын хэрэглэгчдэд Швейцарийн цаг урлалын онцлог, үнэ цэнийг таниулж байсан бол энэ удаад Монгол Улсын үүх түүх, өв уламжлалыг шингээсэн цөөн тооны тусгай загварыг худалдаанд гаргажээ. 🌐 Унших: unread.today/c/insight-breit…
182
🛒 Имартын “Уранган” шинэ салбар Баянгол болон Хан-Уул дүүрэгт амьдардаг уншигчид анхаарлаа хандуулаарай. Айл гэрийн өдөр тутмын хэрэгцээг нэг дор, тав тухтай орчинд шийдэх Имарт сүлжээ дэлгүүрийн цоо шинэ “Уранган” салбар үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ. ✨ Хүн ам олноор төвлөрсөн БГД 24,26-р болон ХУД 1,2,3-р хороонд ойр нээгдэж буй уг салбарын гол онцлог болон онцлох нээлтийн хямдралуудын талаарх товч мэдээллийг танд хүргэе. 🌐 Унших: unread.today/c/insight-emart…
1
146
🌍 “Green Globe” гэрчилгээг хүртсэн Монголын анхны зочид буудал Ибис Стайлс Улаанбаатар Дэлхийн 96 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, 400 гаруй хатуу шалгууртай аялал жуулчлал ба зочлох үйлчилгээний салбарын байгаль орчин, тогтвортой хөгжлийн хамгийн нэр хүндтэй “Green Globe” гэрчилгээг Монгол Улсаасаа анх удаа Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал хүртжээ. Green Globe гэж чухам юу вэ? Ямар шалгуураар олгодог вэ? Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал энэхүү батламжийг хүртэхийн тулд тогтвортой хөгжлийн чиглэлээр юу хийж, хэрэгжүүлсэн бэ? зэрэг талаар дэлгэрүүлэн хүргэе. 🌐 Унших: unread.today/c/insight-ibis-…
58
Эвент тойм: Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “Монгол Оюун Санаа” 🌿 Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Монос Эмийн Үйлдвэр болон Эм судлалын хүрээлэнгээс олон жилийн судалгаагаар бүтсэн уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа. 🌐 Унших: unread.today/c/monos-event
93
🎃 Halloween Guide: Улаанбаатарт хамгийн гоё чимэглэлтэй дэлгүүр хаана байна вэ? Баярын уур амьсгалд автахын тулд заавал аймшгийн кино үзэх шаардлагагүй болжээ. Өнгө алагласан амттан, айдас төрүүлэм чимэглэл, хөгжилтэй орчинг нэг дор бүрдүүлж, энгийн худалдан авалтыг spooky shopping experience болгосон Carrefour-ийн 5 онцлогийг танд танилцуулъя. 👻 🌐 Унших: unread.today/c/insight-hallo…
77
🏛️ TenGer Parliament: Сонгосон гишүүдээ сонирхолтой аргаар сонжих боломж "Сонгочихоод л мартдаг" биш, сонгуулиас сонгуулийн хооронд гишүүдийнхээ ажлыг бодитоор нь дүгнэдэг байх цаг болжээ. Тэгж байж дараагийн сонгууль болоход өмнө нь сонгогдсон гишүүдийн юу хийж бүтээсэн дээр нь үндэслээд дүнг нь тавьж, илүү зөв сонголт хийж чадах юм. 2024 оны УИХ, орон нутгийн сонгуулиар бүх намын төлөөллийг оролцуулсан мэтгэлцээн зохион байгуулж, ялангуяа залуу сонгогчдын улс төрийн боловсролд жинтэй хувь нэмэр оруулсан TenGer TV ижил зорилготой өөр нэгэн бүтээгдэхүүнээ зарлажээ. Энэ бол TenGer Parliament. 🌐 Унших: unread.today/c/chuluut-tenge…
85
🗞 Сониноос сорчилъё: Мөрөөдөлдөө хүрэх зай 0 км /2026.10.26/ 🌟 Монгол Улсын хаа нэгтээ сургуульдаа явах гэж хэдэн зуун километрийг туулж яваа сурагчид цөөнгүй. Бүгд өөрсдийн гэсэн мөрөөдөл, зорилготой ч тэдэнд суралцах нөхцөл, боломж адилгүй. Анх 2021 онд цар тахлын үеэс эхэлж байсан Мобиком Корпорацийн “Smart Education” төсөл өдгөө Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийг хамарч, нийт 60,000 гаруй сурагч, 2,500 гаруй багшид хүртээмжтэй боловсролын гэрэл асаажээ. Технологийн төхөөрөмжөөс гадна менторшип хөтөлбөр, дижитал анги, багш нарын хөгжлийг дэмжсэн энэхүү төслийн нөлөөллийн талаарх дэлгэрэнгүйг шинэ дугаараас уншаарай. 🌐 Унших: unread.today/c/newspaper-113
117
🔮 Тарот хөзөрт итгэхэд нөлөөлдөг тархины 4 дадал “Тэр хүн эргэж ирэх болов уу?” “Заяаны ханьтайгаа хэзээ учрах вэ?” “Энэ сарын төлөв ямар байх бол?” гэх зэргээр тарот хөзрөөс асууж болох асуултууд мундашгүй. Сүүлийн үед тарот хөзрийн уншлага хүмүүсийн дунд нэлээд түгээмэл болж Instagram, YouTube, TikTok зэрэг сошиал сүлжээнд мэргэлэх пост, бичлэгүүд олшрох болжээ. Тэгвэл тарот үнэхээр бидний ирээдүйг хэлж чаддаг уу? Эсвэл энэ бүхний цаана сэтгэлзүйн ямар нэгэн механизм ажилладаг уу? Таротын үүсэл, таротод итгэхэд нөлөөлдөг сэтгэлзүйн хүчин зүйлс болон шинжлэх ухаан энэхүү үзэгдлийг хэрхэн тайлбарладгийг хамтдаа судалцгаая. Таротод итгэх эсэхээ уншигч та өөрөө шийдээрэй. 🌐 Унших: unread.today/c/insight-tarot
82
📚 Пэк Сэхи-гийн “Барселоноос илгээсэн гэрээслэл” номын тухай Гунигтай бас жаргалтай өдрүүд ээлжилсээр нэг л мэдэхэд өвөл эхэллээ. “Би үхмээр байна гэхдээ догбугги идмээр байна” номын зохиолч Пэк Сэхи үхэхээсээ өмнө роман бичиж үзэхийг хүсдэг гэж нэг ярилцлагадаа хэлж байсан юм. Барселоноос илгээсэн гэрээслэл нь Пэк Сэхи зохиолчийн сүүлийн бүтээл бас анхны роман нь юм. Гэрээслэл гэдэг зүйлийг бид хэцүү үедээ үнэхээр л удаан бодсоны эцэст хамгийн итгэж болох хүндээ зориулж бичдэг шүү дээ. Зохиолч яагаад сүүлийн гэрээслэлээ бичих болсон, Барселонод яг юу болсон талаар бүтнээр нь номоос уншаарай. Ганцхан өдөрт уншиж дуусгаж болох ч олон өдөр толгойд бодогдох ном. 🌐 Унших: unread.today/c/insight-nomii…
1
1
138
🔎 Хиймэл оюуны болон хүний бичвэрийн хэлбэр, хэмнэл, хэллэгийн ялгаа Энэ цаг үед хиймэл оюунаар ажлаа хийлгэж байгаа, хийсэн ажлыг нь шалгаж байгаа тал нь ч тэр анзааргатай, хариуцлагатай байхаас өөр аргагүй. Тэгвэл энэ онд хийгдсэн хэд хэдэн судалгаагаар хиймэл оюунаар бичсэн бичвэрүүдэд нэгэн нийтлэг “хэлбэр” ажиглагдаж байгааг судлаачид онцолж байгааг уг нийтлэлээрээ танилцуулъя. 🌐 Унших: unread.today/c/insight-ai-wr…
82
🌍 Аялал гэдэг зөвхөн үзэсгэлэнтэй газруудыг үзэхээс гадна тухайн орон нутаг, байгаль дэлхийдээ ээлтэй байх тухай юм. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан хариуцлагатай аялагчдад зориулсан зөвлөмжид үндэслэсэн, гадаадад зорчихдоо эх орныхоо нэрийг хамгаалж, соёлтой аялахад туслах, аялахдаа анхаарууштай 10 соёлыг хүргэж байна. 🌐 Унших: unread.today/c/insight-respo…
2
1
96
🏆 2026 оны Алтан бөмбөгийн төлөөх түүхэн өрсөлдөөн Лионель Месси, Криштиану Роналду нарын эрин үе өндөрлөж, шинэ үеийн оддын "Алтан бөмбөг"-ийн төлөөх өрсөлдөөн урьд урьдынхаас илүү тааварлашгүй бөгөөд сонирхолтой болж байна. Клуб болон шигшээ багийнхаа хамт онцгой амжилт үзүүлсэн шилдэг тоглогчдын жагсаалтыг бид онцоллоо. Таны бодлоор энэ жил хэн дэлхийн шилдгээр тодорч, шинэ түүх бичих вэ? ⚽ 🌐 Унших: unread.today/c/ballon-dor-20…
123
🖋 Скай Хайпермаркет ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Н.Баярсайхан "Багийнхаа гаргасан санал санаачилга бүрийг урамшуулж, асуудлын гарцыг хайж, шийдэхийн төлөө зүтгэж яваа ажилтнууддаа яг л өмнө нь надад тусалдаг байсан удирдлагууд шиг бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, чиглүүлж ажиллахыг зорьдог." Өнөөдрийн зочин маань уул уурхайгаас эхлээд технологи, даатгал, санхүү хүртэлх олон салбарт туршлага хуримтлуулсан нэгэн бөгөөд өдгөө Монголын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ дэлгүүр Имартын санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж буй. 🌐 Унших: unread.today/c/hiw-emart-bay…
111
🤖 Хиймэл оюуны манлайлагчдыг бэлтгэх “AI CHANGEMAKER 100x100” хөтөлбөр Хиймэл оюун ухаан ирээдүй биш, аль хэдийн бидний өнөөдөр болжээ. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас (WEF) хиймэл оюун 97 сая шинэ ажлын байр бий болгоно гэсэн бол, ОУВС нийт ажлын байрны 40%-д нөлөөлнө гэж тооцоолжээ. Энэхүү хурдацтай өөрчлөлтийн үед Монголын залуус хиймэл оюуныг хэрэглэгч төдийгүй бүтээгчийн түвшинд эзэмших шаардлагатай байна. Иймд оюутнуудад бодит төслийн туршлага, техник портфолио бүрдүүлж өгөх, харин залуу мэргэжилтнүүдэд байгууллагадаа AI нэвтрүүлэх манлайлал олгох нь хөтөлбөрийн гол зорилго юм. 100 шилдэг залуу мэргэжилтэн, 100 шилдэг оюутны нэг болж үнэ төлбөргүй “AI CHANGEMAKER 100x100” хөтөлбөрт хамрагдаарай. 🌐 Унших: unread.today/c/insight-ai-ch…
128