Эхирит (@Uurdee) header
Эхирит (@Uurdee) profile picture

Юун сүртэй хардагийн. Энэ чинь нарциссчуудын толгойдоо орж ирсэн бодлоо бичдэг микроблоггин сервис төдий л эд юм шд. ;-))

Ulaanbaatar
Joined June 2009
Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)Photo by Эхирит (@Uurdee)
Lord of War гоё кино байна шүү. Украинчууд ЗХУ-ын үлдээсэн зэвсгийг хадгалж байсан бол, цөмийн зэвсгээ Оросууддаа буцааж өгөөгүй байсан бол одоо бас үзээтэй байх байсан юм шиг. Ер нь тэхдээ одоо ч үзээтэй л байна л даа. ЗХУ-ын үеийн хамаг мундаг юмыг Украинчууд бүтээж бсн юм шиг.
80
Алтан Тоонто гэж буриад монголын шинэ наадам зохион байгуулж, бөх барилддаг болж байгаа юм байна. Энэ их зөв зүйл шүү. Монголын Үндэсний Бөхийн Өргөө рүү очвол манай Биндэрийн бүх гоё талх, зөөхий гэх мэт бүтээгдэхүүнүүд байна шүү. Очиж аваарай.
1
129
Хүүкийг Их Тэнгэрийн ЕЧ-ийн байр, МАН-ын байрнаас явуулах ёстой шүү. МХЗЭ буюу сүүлд МАСЗХ болсон бүтцийн хамтрагчдаараа дамжуулан нам, төрд лут зайдагналаа шүү. Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын Цэнгэл гэж нөхөр байна. Тэрнийг бас хамт зайлуулах ёстой.
82
Энэ МУИС, ШУТИС-ийн дундах Оюутны талбай дээр бид 25-30 давхар Үндэсний Инновацын Төв бариад биотехнологи, МТ-ийн гэх мэт цаашид гадаад зах зээлд экспорт хийж болох 3-4 салбарын компаниудад үнэгүй шахам түрээслүүлж дэмжих хэрэгтэй.
71
IT Park-ийн арын газар соц үед шинжлэх ухааны нэг төв барих төлөвлөлттэй явж байсан юм билээ. Гэтэл одоо Блюмон гэж компани нийтийн талбай/public space-ийг зүй бусаар өөрсдийн хоолны газруудаар нь үйлчлүүлэх хүмүүсийн машины зогсоол болгож ашиглаж байгаа нь муухай санагддаг.
1
6
1
10
739
Инновацд proximity их чухал гэдэг. МУИС хуучны байруудаа шинэчилж бүгдийг нь барих төлөвлөгөөтэй явж байгаа. МУИС, ШУТИС-ын дунд IT Park-ийн арын Оюутны талбайг Блюмон компани зүй бусаар зогсоол болгож ашиглаж байгааг хурааж авч 25 давхар Инновацын Үндэсний Төв барих ёстой.
96
Манайхан МУИС, ШУТИС хоёрыг Улаанбаатараас гаргана барина гэж бүтэхгүй тэнэг санаачлага ярьдаг. Энэ бол ёстой дэмий зүйл. МУИС, ШУТИС хотоос гарвал дагаад багш нар нь эргэн тойронд нь хуруу хумсаа хугалан байж арай гэж авсан байр саваасаа гараад явна гэж байхгүй.
2
154
Цахиурын Хөндийд бүх юм их ойр байдаг учир стартапууд их хурдан үүсдэг гэдэг. Ер нь их сургуулиа дагаж инновацын төв үүсдэг юм шиг. АНУ-ын баруун эргийн стартап, инновацын экосистем Станфордоо дагаж үүссэн бол зүүн эргийнх MIT-аа дагаж үүссэн юм шиг.
AI инновацийн дэлхийн төвөөр… Бээжин хотын Хайдянь дүүрэгт AI Genesis Community гэх энэ бүсийг хятадууд өөрсдөө дэлхийн хамгийн ухаалаг төв гэдэг. Ердөө 3 км² орчим талбайд 540 гаруй технологийн компани, түүний дотор 430 гаруй AI компани төвлөрчээ. Эргэн тойронд нь Цинхуа, Бээжингийн их сургууль, Хятадын Шинжлэх ухааны академи зэрэг дэлхийн хэмжээний эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд байрладаг. Энд 1000 гаруй AI судлаач, 13 мянган хөгжүүлэгч, холбогдох мэргэжлээр суралцаж буй 100 мянга гаруй оюутан төвлөрчээ. Стартап үүсгэн байгуулагчдын дундаж нас ердөө 28. Энд инновацийг хөгжүүлэхдээ зөвхөн барилга барьж, оффис түрээслүүлэх төдийхнөөр хязгаарлаагүй байна. ▪️ Инновац алхах зайд. Их сургуулийн лабораторид бий болсон технологийг хэдхэн алхмын цаана байгаа компанитай хамтран бүтээгдэхүүн болгох боломжтой. Үүнийгээ “дээд, доод давхрын хамтын ажиллагаа” гэж нэрлэдэг. ▪️ Хөрөнгө оруулагчтай кофе уух боломж. Хөрөнгө оруулагчид өөрсдөө кафе, бар байгуулж, залуу энтрепренерүүдтэй албан бус орчинд танилцаж, шинэ санаа, бизнесийн боломжийг эрэлхийлдэг. ▪️ 0-ээс 1, 1-ээс 10, 10-аас 100. Шинэ санааг бүтээгдэхүүн болгох, бизнес болгон хөгжүүлэх, зах зээлд тэлэх бүх үе шатанд санхүү, хууль, татвар, хүний нөөцийн цогц үйлчилгээ үзүүлдэг. ▪️ Инноваци хийх зардлыг бууруулах. Өдөрт нэг юаниар технологийн сургалтын багц ашиглах, AI хөгжүүлэхэд шаардлагатай тооцооллын хүчин чадлыг 30 ба түүнээс дээш хувийн хөнгөлөлттэй авах зэрэг боломж бүрдүүлжээ. Бээжин цаашлаад хиймэл оюун ухааны төрөлжсөн 4 инновацийн хорооллыг хөгжүүлж байна. Нэг нь суурь судалгаа, стартап, нөгөө нь робот ба ухаалаг төхөөрөмж, гурав дахь нь квант болон фотон тооцоолол, дөрөв дэх нь AI ба соёлын бүтээлч үйлдвэрлэлээр төрөлжинө гэнэ. 2025 онд Бээжин хотын AI-ийн үндсэн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ 450 тэрбум юань давжээ. Монголд тусгаж авах санаа гэвэл; Инновацийн экосистем гэдэг нь сүртэй нэртэй парк, шилэн барилга, эсвэл төсвийн мөнгөөр байгуулсан ээлжит төв биш юм. Мэдлэг, авьяас чадвар, технологи, капитал, бизнесийг газар зүйн хувьд ойртуулж, тэдгээрийн хоорондын харилцааны зардлыг бууруулах, хамтран бүтээх боломжийг нэмэгдүүлэх тухай ойлголт юм. Инновацийн бодлогын амжилтыг хэдэн барилга барьсан эсвэл хэдэн тайлан бичсэнээр биш, хэдэн шинэ санааг эдийн засгийн үнэ цэн болгон хувиргаснаар хэмжих учиртай. #AI #Innovation #Beijing #Инноваци
1
1
165
Алтанцоож маань Хүдэрбулгыг аргалаад сурчлаа шүү. Энэ цагийн хамгийн хэцүү бөхчүүдийн нэг бол Хүдэрбулга шүү. Лут амьтан. Манай цоож, Обо хоёр ирэх наадмаар үзүүр түрүүнд байж байж мэдэх л юм. ;-D
1
1
174
Хүн загнаж сурна гэдэг бас урлаг юм байна шүү. Эгч маань ирээд аягаа ч угаадаггүй, хэлэхээр үгэнд ордоггүй хүүхдүүдийг маань ганц загнасан чинь бүгд ажлаа хийчдэг байна ш дээ. Эгч ганц загначихаад л яаралтай ажилтай болохоор гараад явчихсан. Авга эгч ч чухал хүн шүү. :-D
89
Би вээр МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль (сүүлд Бизнесийн Сургууль болсон)-д 5 жил ажиллахдаа О. Телеу гэж багштай өдөр бүр 1 цаг хэртэй кофе ууж, ярилцаж суудаг байв. Оросын Государственный Университет Управления-г төгссөн хүн байдаг юм. Ухаантай хүн дээ.
65
Оросууд менежментийн школын хувьд хоцрогдсоноо мэдээд өнөөгийн ГУУ гэгдэх менежментийн сургууль байгуулсан гэж хэлсэн. Инновацын хувьд хоцрогдсоноо мэдээд MIT-тай хамтарч Skolkovo Institute of Technology буюу Skoltech-ийг байгуулсан. Скольковог инновацын хот болгосон.
2
202
Скольково-д шинжлэх ухаанчдын хотхон, шинжлэх ухаан технологийн парк байгуулж, технологийн сургууль байгуулахаас гадна Skolkovo School of Management гэж менежментийн сургууль байгуулсан. Энэ дажгүй явж байгаа. Европоос багш нар ирж хичээл заадаг. skolkovo.ru/en/
84
Москвагийн хажуу талын Скольково бас дажгүй болж байгаа. Scoltech гэж сургуулийг Медведев ЕЧ байхдаа MIT-тай хамтран ажиллаж байгуулж байсан. Биднийг MIT дээр МУИС, ШУТИС, MIT хамтарсан воркшоп хийж байхад MIT-ын захирал Rafael Reif хүрч ирээд сая Скольтекээс ирлээ гэж байсан.
4
431
Хэдэн жилийн өмнө Блүүмберг ТВ Монголиагаар Райян гэж нөхрийн нэвтрүүлгийг үзэнгүүтээ Новосибирскийн Академи Городок-ийг үзэх гээд шидчихэж билээ. :-D Оросууд тэхдээ дажгүй юм хийдэг юм билээ шүү.
2
1
2
282
Улс орнуудад шинжлэх ухаан, технологи, инновацын (ШУТИ/STI) бодлого гэж байдаг. Оросд бол Путин янз янзын зарлиг гаргаад л яваад байдаг. Тэр нь хэрэгждэггүй. ;-D Америкд бол их сургууль, төрийн шинжлэх ухааны том хүрээлэнгүүдийн төвүүд лут инновац хийгээд яваад байдаг.
77
Оросууд онолын шинжлэх ухаан нь дажгүй ч түүнийгээ хэрэглээнд оруулах асуудал нь их хоцрогдолтой байдаг. Новосибирскийн АкадемГородок бол шинжлэх ухаанаа хотхон болгож хөгжүүлэх гэж үзсэн тохиолдол. Тэхдээ бас дажгүй шүү. ;-D
100
The Founder гэж McDonald's-ын тухай киног үзэхэд л үр нөлөөтэй менежмент гэж ямар чухал зүйл байдаг нь мэдрэгддэг. Ray Kroc процесс менежментийн ганц санааг ах дүү McDonalds-ынхнаас дээрэмдэж шахам аваад энэ дэлхийн агуу том бизнесийг босгосон. ;-D
67
Оросууд 1970-аад онд бид менежмент гэж зүйлээр Америкаас хоцроод нийгэм маань фэйлдээд байна гэдгийг анзаарч, удирдлагын ухааныг хөгжүүлэх гэж өнөөгийн Государственный Университет Управления guu.ru гэгдэж буй сургуулийг байгуулсан. Гэвч өдгөө ч хоцорсон хэвээр.
90
Менежментийн ухааны хөгжил бол улс орны маш чухал асуудал байдаг юм ш дээ. Оросууд одоо яагаад фэйлдээд байна вэ гэдгийн цаад шалтгаан нь менежментийн ухааны хөгжил муу болохоор тэгж байгаа юм. Оросууд 1970-аад онд үүнийгээ анзаарч менежментийн сургуулиа өөд татах гэж үзсэн.
60