Baatar retweeted
Зен Зи-гийн хөөрхөн дүү нартаа хандаж хэлэхэд та нарын хэрэглээд бдаг “Юм авчлаа, Орчлоо орчлоо” гэдэг үгнүүдийг манай милленалс үеийнхэн их Хардкор утгаар хэрэглэдийшдээ 😜🤭
Baatar retweeted
Replying to @Dandag_5004
Тэгээд малчид мориноос гормонтой кайф авдаг нь чамд таалагдав уу?
Baatar retweeted
Replying to @Elch_mn
Орлогч, дэд нэр дэвшигч. Түүхэнд олон орлогч дэдүүд эзнээ үхчихээр жинхэлж байсан.
Baatar retweeted
Орц гарц хаана, хүний гараашт оруулаад тавьчихна. Утас нь унтраатай, арайхийж олж ярихаар сүртэй юм, үхлээ юу гэж уурлана.
Цагдаа дуудаад ирэхгүй, ачилтынхан ачихгүй.
Хотын дүрэм бол бусдад гай болохгүй байх. Гай болоод байгаа нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой.
Хууль байхгүй учраас иргэд хоорондоо муудалцана, барилцаж авна, эргээд өөрсдөө хэрэгт ордог.
Зөрчлийн хуульд ийм машиныг шууд ачих, нэмж өндөр дүнгээр торгох заалт оруулах хэрэгтэй.
Baatar retweeted
baabar.mn/baabar/boris-pasty…
Пастернакийг бүтээлийг Зөвлөлтөд хэвлэхгүй гэсэн шуугиан нэгэнт газар авчээ. Москвад суух Италийн сэтгүүлч Сэржио Д`Анжэло Пастернакийн гэрт очин шинэ романыг итали хэлд орчуулан хэвлүүлэх санал тавихад зохиолч зөвшөөрчээ. Сэтгүүлч Италийн Комммунист намын гишүүн, хэвлүүлэх хэвлэлийн газар Фэлтринэлли нь мөн коммунист хандлагатай учир энэ нь аюулгүй гэж бодсон хэрэг. Ингээд хэрэг мандлаа. Пастернакийг Төв хороон дээр дуудан “Италичуудаас гар бичмэлээ нэх. Бид өөрснөө эхлээд орос хэлээр хэвлэнэ гээд амал. Тэрний дараа итали хувилбарт нь боломж олгоно гэж хэл” гэж тулгасан ч зохиолч зөвшөөрсөнгү
Baatar retweeted
instagram.com/reel/Df-8qRJvz…
Монголын уран зохиолын хамгийн шилдэг 5 номыг нэрэллээ. Мэдээж миний үзэмжээр шүү. Дараагийн удаа дэлхийн ба Монголын хамгийн дуртай тав таван зохиолчийг нэрлэнэ.
Baatar retweeted
Reinhold Messner-ийн амьдралын хамгийн их хүндэлмээр шийдвэрүүдийн нэг нь:
1985 онд БНХАУ-ын эрх баригчид түүнд ариун Кайлаш ууланд авирах зөвшөөрөл өгсөн. Тухайн үедээ тэр одоогийн Nimsdai байж л дээ. Дэлхийн хамгийн алдартай уулчдын нэг болохоор Кайлашад авирах зөвшөөрөл ирж. Гэвч тэр татгалзсан. Кайлаш уулыг гороолж ирчихээд ийм шийдвэр гаргасан: Энэ уул техникийн хувьд хэцүү уул биш, гэхдээ бид энэ уулын оргилд гарч, түүнийг эзэлбэл, хүмүүсийн сэтгэл зүрхэнд орших ариун нандин зүйлд халдсан хэрэг болно. Тэгж хэлээд авираагүй ☺️🙏
Кайлаш уулын тухай хүмүүсийн ярьсан зүйлүүдийг яарч дүгнэж, шууд итгэхийг бодоогүй ээ. Юутай ч өөрөө ирж үзье гэж бодсон. Батлагдаж нотлогдоогүй зүйлсийн талаар худал үнэн таамаг дэвшүүлж, газар авуулж ярих дургүй л дээ… Нутгийнхан бас юу гэхнэв сонсоё гэж ирсэн. Дэлхий дээр 4н өөр шашин зэрэг ариун гэж үздэг уул ховор байх. 4 өөр талаасаа дөрвөн өөр дүртэй. Надад бол ариун уул гэдэг нь бол мэдрэгдсээн. Айж сүрдмээр мэдрэмж төрөөгүй, нөмөр нөөлөгтэй дулаан, зөөлөн мэдрэмж төрсөн.
Хүмүүс нь хурдан хөгширдөг гэдэг дээр жоохон логиктой шалтгаанууд бодож олвол 4600-5600м өндөрлөг газарт нарны UV туяа маш их нөлөөлнө, дээр нь хатуу ширүүн салхи, хуурай уур амьсгал, өндрийн нөлөө гээд арьсыг хурдан хөгшрүүлэх бүх л нөхцөл, шалтгаан энд байгаа болохоор хүмүүсийн арьсыг түлж, харлуулж, үрчийлгэсэн байх нь ойлгомжтой. Нутгийн иргэд бол нүрээ хамгаалдаггүй юм билээ.
Нууц нууц зүйлүүдээ зааж өгч байлээ. Хувь тавьлангийн толь гээд нэг хад, бурханы дүртэй чулуу гээд нэг хадганд ороосон чулуу, бурханы суудаг суудал гээд нэг хад зааж өгсөн. Энгийн жуулчин бол өөрөө олж харахгүй, хараад ч мэдэхгүй утга учиртай зүйлс байсан. Би өөрөө бурханы шашинтай хүн биш ч шашинд болон түүнд итгэгчдэд хүндэтгэлтэй ханддаг, хэлэх гээд байгаа зүйлсийнх философийг нь ойлгож хүлээж авахыг боддог хүн.
Сунаж мөргөж байгаа мөргөлчид надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүллээ. Уул амьтай гэж итгэхээс илүү амьд хүнийг илүү ихээр хүндэлж хайрлалаа. Тэдгээр хүмүүсийн хайрын хэл нь энэ байх. Өөрийнхөө болон, өрөөлийн төлөө 3 долоо хоног хатуу хад чулуу, цас мөс, шавар шалбааг хайхрахгүй биеээрээ энэ уулыг тойрч, сунаж мөргөж бясалгаж яваа. Хөлөөрөө туулахад хэцүү замыг хэтээгээрээ тулна гэдэг маш хэцүү санагдсан. Зураг хөргийг нь дарж, бичлэг хийж энд тэнд тавьж хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэл, үнэт зүйлрүү халддаг, бүдүүлэг хүмүүст харуулмааргүй санагдсаан. Өөрийгөө болон өрөөлийг хайрлаж хамгаалах, итгэл үнэмшил дээр тургуурласан хайр тэр хүмүүсийн дотор л байгаа юм шиг санагдсан. Өмсөж зүүх, идэж уух, өнгө үзэмж, хэлбэр дүрсийн бодлын хүлээснээсээ аль хэдийн ангижирсан хүмүүс шиг санагдсан. Таван үг солиход л хүнтэй нь шууд холбогдохоор тэгж мөн чанар гэдэг зүйлийг ойлгосон улсууд байна лээ. Нэгэндээ туслаж байгаа, хамтдаа хооллож, цайлж, амарч байгаа нь, нэгнээ халамжилж байгаа нь цаанаа нэг налгар. Уулынхаа бэлдээ амраад нарлаад хэвтэж байгаа нь их гоё харагддаг юм билээ.
Энд хүмүүс их чимээгүй болчихдог юм байна. Хэн нь юутай, хэн нь юугүй, ямар ажилтай, ямар улсын хэн бэ гэдэг нь хэнд ч хамаагүй. Бүгд л амьсгаадаж, даарч, алхаж, өөрийн дотоод бодолтойгоо үлддэг газар. Тиймээс сагсалзсан их эго, баруун солгойгүй бусдын хэлбэр дүрс ярьсан ам, өчүүхэн жаахан зовлонг уулын чинээнд тулгасан сүржигнэл, хийрхэл, бусдыг үл хүндэтгэж, төрсөн мунхаг бодлуудаа амнаасаа шууд урсган гаргадаг зуршил, бусдын бодолд гоёоор үлдэх гэсэн хичээл зүтгэл нтр бол энэ хүмүүсийн хажууд ямар инээдтэй амьтан гэдгээ харуулахаар тэгж дотоод ертөнцөө хөгжүүлсэн хүмүүс байна. Говийн Ноён хутагт Данзанравжаагийн нэг шүлэг байдаг. Тэр шүлгийн утгыг энэ хүмүүсийн дотоод ахуй шууд баталж байгаа мэт санагдлаа...
Уурлавал дуу үл гарах
Баярлавал олныг чалчих
Ихсээс мятрах
Багад хөөрлөх
Ичгүүргүй амьтан хөөрхий
Даарвал хувцас
Халууцвал сүүдэр
Өлсвөл хоол
Цангавал унд
Зүдэрвэл нойрын төдий
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий… гэж
Кайлаш уулыг гороолох аялалыг хэт romanticize хийх биш,
өөрийн нүдээр үзэхдээ, бодитоор, харсан, ойлгосон, хамгийн их сэтгэдэл төрүүлсэн зүйлсээ бичлээ.

















