bats retweeted
Улсыг 6 тэрбумын өрөнд оруулсан Номин гэгчийг сайдаас нь яаралтай огцруулж, энэ төлбөрийг өөрөөр нь төлүүлээч..‼️
@NyamUchral @BYAMBATSOGT_S
bats retweeted
Мангар хэрүүлч нам тэгээд ХЭНД Ч хариуцлага хүлээлгэхгүй байгаа биз?
улсыг 6 тэрбумын өрөнд оруулсан нь сайд ч хийж байх шиг.
тэр тэр мөнгө шилжүүлсэн гээд их наядын баримт дэлгэснээ тэр нь намынх нь гишүүн ч байх шиг. Балиар хулгайч нам
bats retweeted
Улсыг 6.5 тэрбумын өрөнд оруулсан
гэрээ байгуулсан Номин хариуцлага хүлээх байтугай дахиад сайд хийгээд сууж байгаа. 😏
Ж.Алдаржавхлан: Олон улсын шүүхээс Английн 'Фулхэм' клубтэй холбоотой шийдвэр нэгэнт гарсан тул Монгол Улсын Засгийн газраас уг төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Шүүхийн шийдвэрээр Монгол Улс нийт 6.5 тэрбум төгрөг гаргах шаардлагатай болсон. Гэвч бидэнд одоогоор 'Фулхэм'-д төлөх мөнгө алга.
Английн 'Фулхэм' клубтэй байгуулсан анхны гэрээг авч үзвэл нэлээд учир дутагдалтай, манай талд ашиггүй хийгдсэн байсан. Хамгийн сүүлд тус клубээс Засгийн газарт ирүүлсэн албан бичигт '11 дүгээр сарын 20-ны дотор төлбөрөө төлөхгүй бол үл маргах журмаар суутган авна' гэсэн шаардлагыг хүргүүлээд байна.
bats retweeted
МАН-ы бага хурал. Хоёр ИТХ-төлөөлөгч, хоёулаа Нийслэлээс нийтдээ 200 гаруй тэрбумын ажил авч, нэг нь 3 сар цагдан хоригдож байгаад гарч ирээд МАН-ы хуралд сууж байгаа нь.
МАН төсвөөс хулгай хийхийг хүлээн зөвшөөрдөг гэдгийг энэнээс өөрөөр яаж тунхаглахав дэ.
#ШударгаЁС
bats retweeted
‼️МАН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГИШҮҮДЭЭ ХЭДИЙ БОЛТОЛ ХААЦАЙЛАХ ВЭ??
‼️Цалин багатай ч цаг наргүй зүтгэдэг цагдаа залуу 500,000 ₮-ийн хэрэгт үтэр түргэн яллагдаж, торны цаана суудаг…??!!
‼️Гэтэл татвар төлөгчдийн олон тэрбум ₮-ийг эхнэр, нөхрийнхөө дансаар оруулж, гаргасан гэх, иргэдийг орон сууцжуулах ариун үйлсийн нэрийн дор хувийн бизнесийн ашиг сонирхлоо хутгасан гэх хэргүүдэд нэр холбогдсон МАН-ын гишүүд юу ч болоогүй мэт хээв нэг хуралдаж сууна…??!!
⁉️Ноцтой хэрэгт холбогдсон гишүүдээрээ хурлаа чимэх нь 105 жилийн түүхээрээ бахархдаг МАН-ын соёл уу, эсвэл мөн чанар нь уу?!
bats retweeted
Нянгар анхны хайр мэт..
Пүрэвдаваа нь нялх хайр мэт...
Энэ хүүхнүүдийн яриа үнэн янханлаг.
2ланд нь хайртай гоё дарга ажилсаг.
Мөнгөтэй миний хамтрагч олон жил
Хамт байсан гэх мэт.
bats retweeted
Үнэрт анхны нөхрөөсөө салахдаа Портер машин өгөөд, өөрөө 300 гэдэг машинаас салгаад авч л дээ. Тэгснээ өөрөө шинэ найз залуутай болоод, тэрэндээ гэр бүлээсээ салгаж авсан 300 гаа өгчээ 😆
bats retweeted
Хүн бүдүүлэг байхыг ойлгож хүлцэж болдог. Бүдүүлгийн туйл байхыг бол ойлгохгүй ээ. Ёстой мал цаашаа бүдүүлэгт микрофон бариулаад өнөөх нь sensationalist бүдүлэгизм дээ төгөлдөршөөд.
bats retweeted
Энэ шантаажчин Хариадаас бас л 500 саяыг нэхэх юм гэнэ. Тэгснээ хүүхдийн өвчнийг ашиглах санаатай бас. Санаа нь ийм новшийн, муу юмандаа гаршсан. Хэлэх муу үг олдохгүй юм...
bats retweeted
Тендерийн төсөв, зарцуулалтаа ил тод болгохыг эсэргүүцэж байгаа гишүүнийг өмөөрч ярьж байгаа хүнийг хараад аваарай.
Нара гишүүн өөрөө УИХ-ын гишүүн болсныхоо дараа болсон болоогүй бараа live-ээр сурталчилж, бүр үнэгүй шахуу чихрийг түрүү булчирхайнд сайн гэж сурталчилсан хүн‼️
Ёс зүйн хороонд нийгмийн сүлжээний асуудал нь очиж байсан.
Сэтгэгдэл бичсэн иргэдээ ёс бус үгээр доромжил, олон нийтэд шүүмжлүүлж байсан хүн өнөөдөр “Төрийн албанд эрэмбэ дараа, ёс зүй гэж байх ёстой. Дэг журмаа барих ёстой” гэж ярьж байна. 😂😂😂🙏🏻
Өөрөө ёс зүйгээ бариагүй хүн өнөөдөр бусдад ёс зүй заадаг болсон байна. Ийм хүмүүс хэзээ ч ард иргэдийн эрх ашгийн төлөө, төсвийн ил тод байдлын төлөө дуу хоолой болохгүй. Ёс зүйг өөрөөсөө эхлүүлээсэй‼️🤭🙏🏻🙏🏻
bats retweeted
#давхар_стандарт
‼️Өмнөх парламент тарахынхаа өмнөхөн буюу 2024 оны 5 дугаар сард УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахыг хориглосон заалт оруулсан байсан.
‼️Өөрөөр хэлбэл, бүх иргэнд үйлчилдэг торгох, тодорхой эрх хасах, баривчлах шийтгэлээс өөрсдийгөө чөлөөлөх гэж оролдсон хэрэг!
‼️Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснийг бүрэн дэмжиж байна!👏👏
‼️Гишүүн хүн, гишүүн биш хүн гэж хоёр өөр хүн байхгүй! Хүн л мөн бол хууль, шүүхийн өмнө бүгд эрх тэгш!
‼️Хууль баталдаг нь хуулиас дээгүүр гэсэн үг биш!
‼️Санал худалдан авалтын эсрэг хуулийн хүрээнд энэ давхар стандартын заалтыг хасахаар оруулсан байсан. Ашгүй!😉
bats retweeted
УИХ-ын гишүүн Энхцэцэгийн санаачилсан “Дулаан хангамжийн тухай” хуулийн төсөл 2026.10.15-ны нэгдсэн хуралдаанаар унасан. Гишүүдийн олонх дэмжээгүй!
Тэгсэн яг энэ хуулийнх нь гол агуулга нь “дулааны тоолууржуулалтыг заавал нэвтрүүлэх” байсан байна шд‼️
Тэгсэн хэрнээ тендерийн төсвийн зарцуулалтаа ил болгохын эсрэг кноп дардаг нь сонин байна.
Өөрийнх нь нөхрийн компани дулааны тоолуурны тендерт дангаараа шахуу монополь наймаа хийдэг.
Хууль санаачилж байгаа хүн нь өөрийн хамаарал бүхий компаниараа яг тэр салбарын томоохон тендерийг авдаг гэхээр энэ ашиг сонирхлын зөрчил биш үү⁉️
Би инженер биш ч тоолууржуулалт хэрэгтэйг ойлгож болно.
Гэхдээ хэн хийх вэ, хэн ямар ашиг хүртэх вэ, үр дүн өгөөж нь юу вэ гэдэг дээр ил тод байх ёстойг нэхэж асуух эрхтэй иргэн бол мөн шүү!
Эх сурвалж: tender.gov.mn, УИХ-ын чуулганы тэмдэглэл олон нийтэд гарсан мэдээлэл
Та нар ч бас сайд Найдалаагийнхаа бантанг ухаж болно шдээ, туслахууд нь бол бүтэхгүй л дур зоргоороог бол хүлээн зөвшөөрнө. Ер нь Хүн нам бол сандал суудлын төлөө өөрсдийгөө ч доромжилж чадах улс байна шүү!
bats retweeted
УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимд ч тэр, ордны коридорт ч тэр хэн нэгэнд, хэвлэлд худлаа ярих эрхтэй.
Харин түүнийг худлаа яриад зогсож байхад нь хажуугаар нь зөрч өнгөрсөн хүн буцан гүйж ирээд та яагаад худлаа яриад байгаа юм. Би тэр сайдын туслах байна. Битгий худлаа яриад бай хэмээн чичлэн дайрах эрхгүй.
Үнэхээр гүтгэсэн тэрийг ханддаг журмаар нь хандаж, хариу тайлбар няцаалтаа хийх замаар шийдэх ёстой харилцаа болов уу.
Тэгэхээр энэ тохиолдолд Найдалагийн туслах өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой.
Аа харин Энххэн ч билээ тэр гишүүн вагай бол Оскарын шагнал авахаар аймаар жүжигчин байна лээ шүү😅 Би боловсрол өндөртэй гишүүн хүн гэж хаанаас ч билээ сонссон тул түүнийг зарчимтай байх болов уу гэж бодтол манай хошин урлагийнхныг ч ажилгүй карьергүй болгож чадах аймшгийн вагай болохыг нь хэд хэдэн бичлэгээс янз бүрийн өнцгөөс үзээд мэл гайхаж цэл хөхрлөө🙏
Ийм төрийн түшээ гэж ер нь юу байх вэ дээ. Муу муудаа эрэлхүү, муна гадсандаа эрэлхүү гэгч л болсон бна лээ.
Ер нь тэгээд иймэрхүү утсаа бариад чичлэн бархирдаг, камерын өмнө худлаа жүждэгихүмүүсээс холхон явах л хэрэгтэй шүү🙏
bats retweeted
Ц.Даваасүрэн гишүүн ҮХЦ аймшгийн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдлаа гэж ярилаа. Тэр “аймшгийн” шийдвэр нь юу болохыг тайлбарлая.
🚙 Жирийн иргэд бид согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, жолоодох эрхээ хасуулах буюу 7–30 хоног баривчлагдах хуультай.
Гэтэл УИХ-ын гишүүд согтуугаар жолоо барьсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан байгаа.
👊 Жирийн иргэд бид олон нийтийн газар агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулна, эвгүйтвэл баривчлагдана. Харин УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар ийм шийтгэл оногдуулахыг хуулиар хориглосон.
🏠 Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, эрүүгийн хэрэгт тооцогдохгүй зөрчил гаргасан гээд олон хүн баривчлагдаж байгаа. Харин УИХ-ын гишүүдэд шүүхээр ийм шийтгэл оногдуулахыг хориглосон.
💊 Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл гишүүд ийм зөрчил үйлдсэн бол шүүхээр шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хамгаалалт бий.
🦠 Өвчин, тахал дэгдэхэд жирийн иргэд бид гэртээ хоригдож, хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна. Харин гишүүд ийм үйлдэл хийсэн бол шүүхийн журмаар шийтгэл оногдуулахыг хориглосон.
Энэ бүхэн зохиомол зүйл ерөөсөө биш. УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтыг үзвэл эрхэм гишүүд маань өөрсдөдөө ийм онцгой хамгаалалт бий болгосон. Үүнийгээ халдашгүй дархан эрх гэдэг.
УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол төрийн ажлаа хараат бусаар хийх баталгаа болохоос согтуу машин барьж, танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил гаргачхаад шүүхийн шийтгэлээс хамгаалагдах эрх биш байлтай.
Харин 2026 оны 10 сарын 26-нд ҮХЦ энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан.
Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Энэ шийдвэрийн яг юу нь тийм “аймшигтай” байгаа юм бол?
bats retweeted
БАРИМТ‼️
М.Энхцэцэг гишүүний нөхрийн “Бодит чадал” ХХК 2017 оноос хойш төсвийн 94 тендерт шалгарсан.
Ихэнх нь Эрдэнэт, ДЦС-3, ДЦС-4, цахилгаан дамжуулах сүлжээний тендер.
Зөвхөн Эрдэнэтээс гэхэд л 13 тендер, 1,3 тэрбум, 3,5 тэрбум гэх мэт дүнтэй байна.
2020 онд 23,3 тэрбум төгийн дулааны тоолуурын тендерт ганцаараа авсан байна‼️ Тэр 29,4тэрбум юу вэ, Энхцэцэг гишүүнээ???
Төсвийн зарцуулалтыг ил тод болгохыг эсэргүүцсэн атлаа өөрөө “хохирогч” болж тоглох нь хэр ёс зүйтэй вэ?
Хулгай, хууль бусаар тендер авчихаагүй бол юугаа нуух гээд эсэргүүцээд байгаа юм бэ?
Жагсаалтын гишүүн тендер түүгээд Эрчим хүчний салбар чинь 2017оноос хойш яаж тэгээд үсрэнгүй хөгжсөн юм бэ? Сайхан халаач дээ, өмөөрөөд байгаа хүмүүс…
Эх сурвалж: Баримтууд нь бүгд opendatalab дээр байгаа‼️ Өөрсдөө ороод шалгаад үз!
Ai гэж нааж байна!
Татвар төлөгч иргэн бүр мөнгөө хаашаа яаж явж байна, юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй‼️
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулиа хурдан батлаач‼️
Маргааш бас дахиад энэ хүн намайг шүүх цагдаад өгөх үү?
bats retweeted
‼️Туул голоо хамгаалан тэмцэж, шүгэл үлээсэн иргэн @hariad_uyanga -ын эсрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн 500 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан нь SLAPP-ын сонгодог шинжтэй үйлдэл!
SLAPP гэдэг нь олон нийтийн оролцооны эсрэг стратегийн нэхэмжлэл буюу нийтийн эрх ашгийн төлөө дуугарсан иргэдийг шүүхээр дарамтлах, залхаах, дуугүй болгоход чиглэсэн ажиллагаа юм.
‼️Энэ бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөнд халтай, ардчилалд тун аюултай үзэгдэл юм! Ийм жишиг хэрхэвч тогтож болохгүй!
Худал удаан ч үнэнд гүйцэгддэг гэгчээр АТГ уг албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, хамаарал бүхий компаниуддаа төрийн 20 орчим тендерт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлаар шалгаж байгаагаа мэдээллээ!
‼️Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслөө УИХ-д яаралтай өргөн мэдүүлнэ үү! Түүндээ SLAPP буюу иргэдийг шүүхээр дарамтлах стратегийн нэхэмжлэлийг хориглох, түүнээс хамгаалах зохицуулалтыг заавал тусгана уу!
Шүгэл үлээсэн иргэнээ бус, шүгэл үлээхэд хүргэсэн зөрчлийг шалгадаг төртэй болъё!



























