Д.Хаш-Эрдэнэ retweeted
С.ЦЭНГҮҮН: 700 мянган төгрөгийн татварын өртэй компанийн дансыг хаачихдаг хэр нь авсан татвараараа юу хийснээ харуулахгүй гэдэг. Гэтэл татвар төлөгч нар чинь энэ мөнгийг олохын тулд гэр бүл, үр хүүхдээсээ холдож байж, цуглуулж байгаа шүү дээ‼️
Төр нь татвар төлөгч нараас мөнгө авахдаа яаж дарамталдаг билээ дээ. Түүн шигээ төр ил тод тайлагнадаг байх хэрэгтэй‼️
@tsenguunnee
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Ц.Элбэгдорж: "Алтанхуяг бол өөрөө өөрийгөө огцруулж байсан. Та намайг огцруулаад өгөөч гэж орж ирж байсан"...
"Ам нээвэл"...
2018 он
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Ах найр хийхкү ажилчдаа урамшуулчлаа шдэ сая сая төгрөгөөр👏 нээрээ күүл ах юм
Д.Хаш-Эрдэнэ retweeted
#НамуудыгRESTART хийх 5 алхам:
1. Төрийн албаа намаас салгая!
2. Төрийн компаниа намаас салгая!
3. Орон нутгаа намчирхлаас салгая!
4. Эдийн засгаа намын удирдлагаас салгая!
5. Иргэдээ масс гишүүнчлэлээс салгая!
Тайлбар: Засгийн бүх эрх ард түмэнд бий. Энэ эрхээ эдлэхдээ иргэд нам байгуулж улс төрд оролцдог. Гэтэл нам хэмжээнээсээ хэтэрч, улс төрийн биш эдийн засгийн корпорац болж төрийн албыг, төрийн компаниудыг, орон нутгийн засаглалыг иргэдээс булааж авсан. Үүнээс болж Монгол төр хямарч байна. Иймд намуудыг зохих байранд нь тавьж, намуудыгRESTART хийе. Дэмжиж байвал хаштаг хийгээрэй #НамуудыгRESTART!
Жаргалсайханы Золжаргал
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Монгол улсыг нэгтгэн байгуулж, дэлхийд тунхагласан хүн бол Чингис Хаан. 1206 оноос эхлэн улс тунхагласан жилээ бид тоолдог.
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Replying to @chulah1968
Тэмүүжин минь дээ анх чамайг Эрэлийн намаас Жонхуу, Эрдэнэбүрэн нартай хамт Ээбий дэмжиж оруулж ирж байхад чинь би чамайг БГД-ийн АН-д элсүүлж УИХ-д дэвшүүлж сонгуулж байсан даа хө?! Ишиг эврээ ургахаар гэгчээр чи ч дээ эр хүн мөн үү?!
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Машинтай хүмүүс хотод 451 тэрбум төлнө⁉️
2027 онд нийслэл жолооч нараас:
1. Авто тээврийн хэрэгслийн татвар 153.2 тэрбум₮,
энэ жил 134.9 тэрбум байсан.
2. Авто зам ашигласны төлбөр 110 тэрбум₮,
энэ жил 105 тэрбум байсан
3. Торгууль 188 тэрбум₮
Нийт 451 тэрбум гаруй төгрөг цуглуулна‼️
Гэтэл өдөр бүр түгжрэлд хэдэн цаг зогсож байна. Энэ мөнгө яг хаашаа, юунд зарцуулагддаг юм бэ?
Ер нь хүмүүс өдөрт түгжрэлд хэдэн минут зарцуулж байна гэх судалгаа байдаг уу?
Д.Хаш-Эрдэнэ retweeted
ДАРГА НАР БОЛОН СЭТГҮҮЛЧДИЙН АНХААРАЛД:
Маргааш 11-р сарын 26-нд Бүгд найрамдах улсын өдөр шүү!
Улс тунхагласны баяр - 1206 он. Монгол улс тунхагласан 1206 оныг Бүгд найрамдах улс болсон 1924 онтой эндүүрч жил болгон улсаа битгийн "жижигрүүлээрэй"
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Доктор Билгүүн:
Улс тунхагласны баярын талаар зарим зүйлсийг та бүгдэд ярьж өгье...
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Нийтлэлч Баабар: Өнөөдөр Бүгд найрамдах улсын өдөр. REPUBLICAN DAY!
Үүнийг би жил болгоны энэ өдөр 30 жилийн турш олон нийтэд хэлсээр ирсэн боловч мэдээллийн хэрэгсэл болгон "Улс тунхагласны баяр" гэж одоо болтол зарласаар. Монгол улс Улс орон боллоо гэдгээ 800 гаруй жилийн өмнө 1206 онд тунхагласан гэж хэлээд ч мэдээллийн хэрэгслийнхэнд хүрдэггүй бололтой. Залхалгүй дахин хэлье, бүхий л сонин хэвлэл, радио зурагтынхан, сайтуудад цааш нь дамжуулж өгөхийг дахин дахин гуйж байна. Ер нь манай Монгол улс, монгол үндэстэн, монгол хүн ердөө 100 жилийн настай биш, мянгаар тоологдох урт настай билээ.
Д.Хаш-Эрдэнэ retweeted
#НамуудыгRESTART хийх 5 алхам:
1. Төрийн албаа намаас салгая!
2. Төрийн компаниа намаас салгая!
3. Орон нутгаа намчирхлаас салгая!
4. Эдийн засгаа намын удирдлагаас салгая!
5. Иргэдээ масс гишүүнчлэлээс салгая!
Тайлбар: Засгийн бүх эрх ард түмэнд бий. Энэ эрхээ эдлэхдээ иргэд нам байгуулж улс төрд оролцдог. Гэтэл нам хэмжээнээсээ хэтэрч, улс төрийн биш эдийн засгийн корпорац болж төрийн албыг, төрийн компаниудыг, орон нутгийн засаглалыг иргэдээс булааж авсан. Үүнээс болж Монгол төр хямарч байна. Иймд намуудыг зохих байранд нь тавьж, намуудыгRESTART хийе. Дэмжиж байвал хаштаг хийгээрэй #НамуудыгRESTART!
Жаргалсайханы Золжаргал
Лукашенко:
Зеленскийтэй хамт Москвад очиж, путинтэй уулзахад бэлэн байна.
Москвад очих үедээ би түүний аюулгүй байдлын батлан даагч болж чадна.
Зеленский: Лукашенко путиныг дагуулаад Киевт ирэг. Бид тэднийг аюулгүй хүлээн авах баталгаа өгнө. Энэ чинь хэлэлцээ шүү дээ🙂
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Д.Монголхүү:
Тэмүүжин гишүүн Алтанхуягийн хонгилыг эвдэж хэмхэлж, системчлэндсэн авилгын тогтолцоог бүтээлчээр сүйтгэнэ гэж итгэж бгаа бололтой.
Би бол харин яг эсрэгээр нь харж бгаа. Алтанхуяг ерөнхийлөгч болвол хонзонгийн улс төр хийнэ. Бидэнд ийм ерөнхийлөгч хэрэггүй шүү дээ. Хэдий болтол, алийн болгон эд нарын зодоонд бидний амьдралын хайран цаг хугацах үрэгдэх ёстой юм бэ? Бид өөрсдийн асуудлаа шийдэх гэж төллөөлөө сонгодог болохоос та нар хоорондоо учраа олоодох гэж сонгодоггүй шүү дээ.
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Уйлж буй А.Ганхуяг🙏
Ногоон автобусны хэргээр шүүгдэж буй А.Ганхуяг шүүхийн танхимд “Миний 90 настай ээж хүүгээ 980 хоногийн турш шоронгийн үүдэнд хүлээж байна. Би ээжийгээ амьдад нь уулзмаар байна” гэж хэлээд уйлж буй бичлэгийг үзлээ.
Түүнийг залилах гэмт хэрэг үйлдэж улсад 88 тэрбум төгрөгийн хорирол учруулсан хэмээн буруутгаж, уг үйлдлийг хамтран хийсэн Солонгосын хоёр иргэний хамт шүүсэн юм билээ л дээ.
Цагтаа ТЭНҮҮН-ОГОО хэмээх нэртэй ланзгар том хувийн автобусны компанийг үүсгэн байгуулж, нийслэлийн иргэдийг хөл залгуулж ирсэн энэ хүний уналт, туйлдалт юунаас болсныг та бүхэндээ товч хэлж өгье.
Монгол Улс хуучирч муудсан, ээлж дараалан эвдэрч шатах болсон автобуснуудаа иж бүрнээр шинэчлэх зорилгоор цоо шинэ 600 автобус худалдан авах зориулалтаар 318 тэрбум төгрөгийг улсын төсөвт, 77.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт суулгаж байж. 2022 оны 11-р сар төсвийн хууль батлагдсан.
Гэтэл байнаа нийслэлийн автобусны парк шинэчлэлтийг хийх тендер зарлагдах нь битгий хэл, нийслэлийн төсөв ч батлагдаагүй байхад буюу 2022.11.17-ны өдөр ТЭНҮҮН-ОГОО ХХК-ийн захирал А.Ганхуяг БНСУ-ын компанитай 600 ширхэг евро-2 хөдөлгүүртэй автобус худалдан авах захиалгын гэрээг үзэглэж байжээ.
Жирийн нэг хувийн автобус компанийн захирал хэзээ ч ийм том толгой гаргаж, ийм тэнэг үйлдэл хийхгүй нь тодорхой шүү дээ.
Тэгэхээр А.Ганхуягийн ард энэхүү тендерийг ямарч хамаагүй аргаар чамд авч өгнө, чи харин унац ихтэй байхаар тооцож хямд автобус олоорой гэж нэг хүн сумласан л байж таараа шүү дээ.
Тэр хүн бол Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар байсан хэмээн надад албаны эх сурвалж хэлсэн.
Ингээд 600 автобус худалдан авах тендерийн сонгон шалгаруултад болоход ТЭНҮҮН-ОГОО компани 2023.01.27-ий өдөр хол тасархай шалгаралгүй яахав. Үүнийг мэдээж хэрэг өгөгдлийн хүснэгтийн аргаар зохицуулсан нь тодорхой. Автобус худалдан авах нэрийн дор асар их хулгай луйвар хийж байгаа тул тэд үүнийгээ илчлэгдэхгүй байлгахын тулд бүр улсын нууцад хамруулж донгиорсон байгаа юмаа.
Гэтэл нэг асуудал гараад ирсэн. Нийслэлийн Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан Д.Сумъяабазар “Дэлхий нийтээрээ евро-5 хөдөлгүүрт шилжиж байхад юу яасан улирсан баларсан үеийн Евро-3 хөдөлгүүртэй 600 автобус авахаар болчихов. Наад тендерээ болиулаад евро-5 хөдөлгүүртэй автобус ав” гэдэг шаардлагыг 2023.02.01-ний өдөр хүргүүлсэн нь НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЧ-дыг хүнд байдалд оруулах нь тэр.
Уг шаардлагын дагуу евро-3 хөдөлгүүртэй 600 автобусаа Евро-5 хөдөлгүүртэй болгон гэрээгээ өөрчилсөн байна.
Гэтэл байнаа энэхүү тендер зарлагдахаас бараг 2 сарын өмнө ТЭНҮҮН-ОГОО ХХК-ийн захирал А.Ганхуяг гэдэг нөхөр Солонгосоос 600 евро-2 хөдөлгүүртэй автобус худалдан авах гэрээг хэдийн үзэглэчихсэн байсан.
Эхний 100 автобус нь Вьетнамд хэдийн угсрагдаад дуусчихсан байсан тул тэд сандралдалгүй яахав дээ. Ядаж байхад шинэ автобус ч биш актлагдаж хаягдсан баахан автбусны араманд үеэ өнгөрөөсөн евро-2 мотор, шинэ сандалнууд бэхлээд гадна талаас нь гялайтал замаскадчихсан ямбий 100 ширхэг хогийг шинэ автобус хэмээн тэд нийлүүлэх гэж байсан юм чинь бүр их сандарсан биз.
Ингээд Хотын даргын шаардлагын дагуу хэдийн угсарч бэлэн болгосон евро-2 хөдөлгүүртэй эхний 100 автобусаа Евро-5 мэт харагдуулахын тулд Вьетнам дахь үйлдвэрт AdBlue-ийн сав суурилуулж, Евро-5 гэсэн наалт наангуутаа монгол руу хөлөөр нь жирийлгэжээ.
Гадна талаасаа илтэд амбасан үеийн харагдаж байсан тэдгээр автобусны нэгнийх нь арлын дугаарыг ХҮН намаас сонгогдсон НИТХ-ын нэгэн төлөөлөгч дарж аваад хайлт хийхэд тэртээ 1993 оны автобус гэдэг гараад ирэлгүй яахав дээ.
Ингэж л улс орныг донсолгосон том дуулиан болсон. Энэхүү дуулианы улмаас Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Харин бузар булай ажлыг гардан хийлцсэн А.Ганхуяг нар баривчлагдан хоригдсон юм. Тэгээд өчигдөр уйлж унжиж байгаад суллагдсан биз. Өлөн золбин улстөрчдийн шунал тачаалыг биелүүлэх гэж яваад өөрийнхөө нэг насаараа бүтээсэн бүх баялаг, асар том бааз суурьтай ТЭНҮҮН-ОГОО компаниа А.Ганхуяг ингэж л өөрөө сүйрүүлсэн.
Д.Хаш-Эрдэнэ retweeted
Маш аймшигтай: Барьцалдуулагчид тавигдах техникийн шаардлагыг хангаагүй буюу хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан бүтээгдэхүүнийг өөрийн эхнэр Ц.Машчухалын санал болгосноор түүний найз нөхдийн харилцаа холбоотой БНХАУ-ын иргэн Gaoloqi-ийн ‘‘Хайнань мужийн Чэчэн олон улсын худалдааны’’ ХХК-аас 7.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар үгсэн тохиролцож 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ТТТ-2026-941 дугаартай гэрээгээр 1000 тонн шахмал түлш барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 1 тонныг 6500 юаниар худалдан авах гэрээ байгуулж, хувьдаа болон бусдад 1,082,000,000 төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон нь илэрчээ baabar.mn/orgilmaa/atg-ynhan…























