Бид хоосон мөрөөдөл, хуурамч төсөөллөөр 10 жил амьдарчлаа шүү. Цаашид ийм орон зай бараг үлдээгүй биз...
Төрийн албаны тухай хуулиа шинэчилье. Төрийн албанд босго, гүйцэтгэлийн үнэлгээ, шалгуур зайлшгүй байх ёстой. Энэ чинь дэлхийн нийтийн төрийн удирдлагын жишиг. Мерит зарчим гэдэг нь дархлагдсан мөнхийн түшмэд байх гэсэн ойлголт огт биш...
Хүн сайн чаддаг юмаа хийх нь сайхан харагддаг. Бөхчүүд нь сайхан барилдаж, дуучид нь цээл хоолойгоор дуулаал, сэтгүүлчид нийгмийг сэхээрүүлсэн нийтлэлээ бичээл. Хайр хүрэм. Харин олны танил болчлоо гэж сагсуураад л чадахгүй юмруугаа шунах нь л ...
Ядаж нийт хүн амынхаа 40 хувийг баталгаатай дундаж амьдралтай болгохгүй бол энэ улс оронд жинхэнэ ардчилал тогтохгүй юм байна...
Манай Фортуна Н.Батбаяр маань зөв л ярьлаа. "Хэрэглээнээс үүдсэн инфляци өндөр байхад хөгжлийн тухай ярихгүй" гэж. Өнөөдөр үүнийг ойлгох "чукча" ч энэ улсад алга...
Уг нь ОТ-н ногдол ашгаар 331 сум, 9 дүүргийг иж бүрэн дэд бүтэцжүүлэх төслийг хэрэгжүүлэх нь зөв санагдах. Сайхан амьдрах орчин бүрдүүлэх нь төрийн үүрэг. Ая тухтай бол хүмүүс аандаа соёлжиж, амьдралд дэм болох байсан биз...
Хөлсөө дуслуулж, ухаанаа зарж олоогүй мөнгө хэзээд үнэ цэнэгүй байдаг. Үнэ цэнэгүй зоос болгон та бидний амьдралын өртгийг нэмэгдүүлж байдаг юм...
Хонгил гээч юм дарга солигдсоноор байхгүй болно гэж үгүй. Улс төрийн сонголт, удирдлагын тогтолцооны шинэчлэл хийж байж хонгил үгүй болох уу гүй юу гэдгийг шийднэ..
Сав дүүрэн, вагон дүүрэн, өгч байгаа станц цөөхөн, өгч байгаа нь ганц цоргоор..Бөөн очёр. ЯАГААД? Хэн хариу өгөх юм? Эзэн байна уу?...
Замбараагүй, заваан, хоорондоо хэрэлдэж зодолддог, хүүхдүүд нь хулгайч айлтай хэн ч харьцахгүй лдээ...
Улсын их хурал хуулийн очёр гэж ярихдаа тултал доройтох гэж.
Хууль бодлогоор л гардаг болхоос барааны зах биш!...


