Sputnik Mongolia (@sputnik_mn) header
Sputnik Mongolia (@sputnik_mn) profile picture

Sputnik бол дэлхийн хэмжээний радио болон дижитал мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг агентлаг юм. Дуугараагүйг дуулгах нь бидний зорилго юм.

Joined June 2025
Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)Photo by Sputnik Mongolia (@sputnik_mn)
Монгол Улс, ОХУ Эгийн голын УЦС-ын судалгааг ирэх сард хэлэлцэхээр болжээ Монгол, Орос хоер улсын ШУА-ийн хамтарсан ажлын хэсэг Эгийн голын УЦС төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэж, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Судалгааны тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ. 315 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх уг төслийн судалгааны үр дүн, зөвлөмжийг ирэх арванхоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар болжээ.
48
Энэтхэг, Шри Ланкийн хамтарсан сургуулилт үргэлжилж байна Энэтхэгийн цэргүүд Шри Ланкийн Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтран “MITRA SHAKTI” цэргийн сургуулилтад оролцож байна. Энэ сарын 13–26-ны өдрүүдэд Мадуру-Ояа хотод зохион байгуулагдаж буй 14 хоногийн сургуулилтаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо болон байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн дадлага хийж байна.
35
БНСАУ өөрийн хиймэл оюун ухаант чатботыг бүтээжээ Ким Ир Сений нэрэмжит их сургууль “Мэргэн ухааны булаг” нэртэй чатбот зохион байгуулжээ. Тус чатбот нь асуултад хариулах, солонгос болон англи хэлний орчуулга хийх, программ хөгжүүлэлт болон эрүүл мэндийн талаар мэдээлэл өгөх боломжтой аж. Гэхдээ нийгэм, улс төрийн агуулгатай асуултад хариулахыг хязгаарласан байна.
1
66
Оросын Ту-160 стратегийн бөмбөгдөгч онгоцууд Япон тэнгисийн дээгүүр нислэг үйлджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Ту-160 стратегийн пуужин тээгч онгоцууд Япон тэнгисийн төвийг сахисан усан дээгүүр төлөвлөгөөт нислэг хийсэн байна.
39
Оросын танкууд Запорожье мужид Украины тагнуулын бүлэглэлийг устгажээ. ОХУ-ын “Восток” бүлэглэлийн Т-80БВ танкийн багийнхан Запорожье мужид Украины хорлон сүйтгэх, тагнуулын бүлэглэлийг устгасан талаар мэдээлжээ.
ОХУ-ын цэргүүд Запорожье муж дахь Украины нисгэгчгүй төхөөрөмжийн удирдлагын байрлалд цохилт өгчээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, “Восток” бүлэглэлийн 152 мм-ийн “Мста-Б” гаубицын багийнхан Запорожье муж дахь Украины хүнд ангиллын нисгэгчгүй төхөөрөмжийн удирдлагын байрлал, техник хэрэгслийг устгасан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт тус гаубицын багийнхан бүс нутаг Украины бэхлэгдсэн байрлалуудад цохилт өгчээ.
2
111
«Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт» чиглэлийн төмөр замын Шинэ өртөөний бүтээн байгуулалт Төсөл, хөтөлбөр, судалгаа, зураг төслийн төвийн төслийн нэгжийн удирдагч Л.Идэрбат: Толгойт өртөө рүү баригдаж буй 16.4 км төмөр зам дуусах шатандаа орж байна. 🔸 Энэ оны аравдугаар сарын 10-нд уг ажлыг эхлүүлсэн. Төслийн 115 дугаар километрт байрлах «Шинэ өртөө»-г байгуулсан. Шинэ өртөөг Толгойт өртөөтэй холбох 16.4 км төмөр зам барьж байна. 🔸 Доод бүтцийн ажлыг аравдугаар сарын 10-ны өдөр дуусгаад, дээд бүтцийн ажлыг арваннэгдүгээр сарын 20-ны дотор буюу 45–50 хоногийн хугацаанд 16.4 км төмөр замыг барьж дуусгалаа. 🔸 Энэхүү төмөр замыг барихад өмнө нь «Улаанбаатар төмөр зам» ХНН-ийн 1980 онд барьсан төмөр замын доод болон дээд бүтэц нь хадгалагдан үлдсэн байсан. Ингэснээр Улаанбаатар хотын төвөөр тээвэрлэдэг нүүрсийг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүйгээр тээвэрлэх бүрэн боломж бүрдэж байна.
🚊 Шинэ төмөр зам — Түгжрэлийг бууруулах шийдэл Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км шинэ төмөр зам ашиглалтад орсноор нийслэлийн төмөр замын гармуудад авто замын хөдөлгөөн хаагдах хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломж бүрдэнэ. Ингэснээр төмөр замын гармаас үүдэлтэй замын хөдөлгөөний саатлыг багасгахад бодитой хувь нэмэр оруулах юм.
54
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи Олон улсын эрүүгийн шүүх (ICC)-д 2027 онд төлөх санхүүжилтийг 2026 оны эцэс гэхэд бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэснээ. Ийнхүү АНУ, ОХУ-аас тус шүүхэд үзүүлэх дарамт нэмэгдэж буй энэ үед Япон улс ICC-ийг цаашид ч дэмжихээ илэрхийлжээ. Япон улс тус шүүхийн хамгийн том санхүүгийн дэмжигч бөгөөд нийт төсвийнх нь 15 орчим хувийг бүрдүүлдэг ажээ.
33
Израилийн Агаарын цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт цохилт өгчээ. Израилийн Агаарын цэргийн хүчин Ливаны өмнөд хэсэгт орших Кабриха суурин болон Тулин хотын зах орчмын орон сууцны барилгуудад агаарын цохилт өгсөн байна.
2
76
Трамп: Жэнсен Хуан маргааш Хятад руу нисэхэд л хүссэн бүхнээ авах боломжтой. “Жэнсен дараагийн онгоцоор Хятад руу нисэж болно. Тэнд түүнд хүссэн бүхнийг нь өгнө гэдэгт би бат итгэлтэй байна. Хятад улс ямар чадвартай, хэр мэргэжлийн, хэр овжин гэдгийг би мэднэ” гэж Дональд Трамп хэлжээ.
40
Иргэний пост: Хүйтэн ч болж амжаагүй байхад шүү! Хүйтрэхээр яах вэ?
1
67
Марокко, Колумбын багуудын тоглолтын үеэр бөөн зодоон болжээ. Бяцхан хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээний үеэр Марокко, Колумбын тоглогчид болон дасгалжуулагчдын хооронд маргаан дэгдэж, улмаар бөөн зодоон болжээ. Мөргөлдөөнийг намжаахаар хамгаалалтын албаныхан, тэр дундаа цэргийн хувцастай нэгэн эр талбайд гарсан байна.
56
Эрдэмтэд Арктикийн мөсөн бүрхүүлийг зузаатгах туршилт хийж, эхний үр дүнд хүрчээ. Британийн Real Ice стартап далайн усыг мөсний гадаргуу дээр шахаж гаргаж, хөлдөөх замаар мөсний давхаргыг нэмэгдүүлэх туршилт хийжээ. Канадын хойд хэсэгт хийсэн туршилтаар мөсний зузаан ойролцоох талбайнхаас 50 см орчим илүү байжээ. Энэхүү арга нь нарны гэрлийг ойлгон, дэлхийн дулаарлыг сааруулахад чухал үүрэгтэй Арктикийн мөсөн бүрхүүлийг хадгалах зорилготой юм.
29
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Москва хотын чиглэлд нисэж байсан 63 дроныг устгасан талаар хотын дарга Сергей Собянин өмнө нь мэдээлсэн байна.
1
71
Иран АНУ-аас 290 тэрбум гаруй ам.долларын нөхөн төлбөр шаардаж байна. Ираны шүүхүүд АНУ-ын олон жилийн үйл ажиллагаанаас учирсан хохирлын төлөө 290 тэрбум гаруй ам.доллар буюу 1,046.8 их наяд төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах шийдвэр гаргасныг Press TV мэдээлжээ. Шийдвэрийн зарим хэсэг хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид АНУ-ын зарим хөлөг онгоцыг хураах асуудлыг ч авч үзэх боломжтой гэж Ираны тал мэдэгдсэн байна.
59
Nvidia-ийн ажилтнууд Жэнсен Хуангыг алга ташилтаар угтжээ. Nvidia-ийн ажилтнууд компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуангыг оффистоо халуун дотноор угтсан байна. Түүнийг эргэн ирсэн тухай мэдэгдсэний дараахан компанийн хувьцааны ханш 30 гаруй хувиар өсжээ. Харин Дональд Трамп Хуангыг өөрийг нь халдлагын дараа авахуулсан зурагтай адил дүрээр, гартаа улаан хөхний даруулга барьсан байдлаар дүрсэлсэн зургийг нийтэлсэн байна.
1
82
Xiaomi-ийн цахилгаан автомашин нэг шөнийн дотор 868 удаа зогсоол хайжээ. Хятадад Xiaomi автомашин газар доорх зогсоолд шөнөжин өөрөө хөдөлж, маневр хийсэн нь камерт бичигджээ. Үйлдвэрлэгч үүнийг аппликейшний удирдлага эсвэл програмын алдаа байж болзошгүй гэж үзэж байна.
51
Ливи улс Бенгази боомтод болсон халдлагын асуудлаар Украиныг НҮБ-ын Олон улсын шүүхэд өгөхөөр бэлтгэж байна. Ливийн Гааг дахь Элчин сайдын яамны мэдээлснээр, Бенгази боомтод их хэмжээний материаллаг хохирол учирсан тул Украинаас олон улсын эрх зүйн хүрээнд нөхөн төлбөр шаардахаар холбогдох баримт бичгийг бэлтгэж байна. Мөн Ливийн Гадаад хэргийн яам Киевийг боомтод халдсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Украинаас албан ёсны тайлбар шаарджээ.
50
Калифорнид нисдэг тэрэг уулын энгэрт унаж, хоёр хүн амиа алджээ 🚁🇺🇸 АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт орших Темекула хотын ойролцоо даваа гарагийн өглөө Robinson R22 загварын нисдэг тэрэг уулын энгэрт унаж, хоёр хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Нисдэг тэргэнд нисгэгч болон зорчигч явсан бөгөөд хоёулаа хэргийн газарт нас барсан байна. Тэдний хэн болохыг одоогоор мэдээлээгүй байна. Los Angeles Times сонины мэдээлснээр, нисдэг тэрэг Риверсайд тойргийн баруун өмнөд хэсэгт байрлах French Valley нисэх буудлаас хөөрснийхөө дараа осолджээ. Орон нутгийн гал түймэртэй тэмцэх албаны мэдээлснээр, нисдэг тэрэг уулын энгэрт унаж, өтгөн бут сөөг дунд байсан байна. Ослын дараа гал гараагүй, шатахуун их хэмжээгээр алдагдаагүй бөгөөд ойролцоох ус цэвэрлэх байгууламжид хохирол учраагүй аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл шалгалт явуулж байна.
1
1
78
Зээлийн “хар жагсаалт”-аас 620 мянга гаруй иргэнийг чөлөөлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн мэдээллийн журамд өөрчлөлт оруулснаар 620 мянга гаруй иргэнийг зээлийн “хар жагсаалт”-аас чөлөөлсөн талаар мэдээллээ. Түүний мэдээлснээр, УИХ-ын “Таныг сонсож байна” цахим сувгаар иргэдээс ирүүлсэн санал, гомдлын дийлэнх нь зээлийн өндөр хүү болон “хар жагсаалт”-тай холбоотой байжээ. Шинэ зохицуулалтаар: 🔹 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлсөн иргэдийн зээлийн ангиллыг хэвийн болгоно. 🔹 Гар утас, цахилгаан, дулаан, ус, интернетийн үйлчилгээний төлбөрийн өр зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй. 🔹 Зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор шинэчилнэ. 🔹 Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзсан шалтгаанаа иргэдэд заавал тайлбарлана. Мөн ББСБ болон цахим зээлийн хүүг бууруулах, шимтгэл, хураамжийг цэгцлэх замаар иргэдийн өрийн дарамтыг бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг С.Бямбацогт онцолжээ.
1
1
1
89