
Дэлхийн Монголчуудад зориулав! 🇲🇳 https://teapawt.org/t.co/xBF3lFsE8l FB: https://teapawt.org/t.co/QTn9o63yzk Email: [email protected] 📞 72300039
Mongolia
Joined February 2024
- Tweets4.9K
- Following2K
- Followers5.2K
- Likes3.2K
Pinned Tweet
Эрмитажи дахь Монголтой холбоотой олдворууд 10-р хэсэг..
МЭӨ 1-р зууны Хүннү гүрний язгууртны булшнаас олдсон Ноён уулын торгон нэхмэлүүдээс эхлээд Их Монгол Улс, Алтан Ордны улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл, цаашлаад 18–20-р зууны эхэн үеийн Монгол, Төвөдийн буддын шашны ховор нандин шүтээн зургууд, баримлууд хүртэлх өргөн хүрээг эндээс харж болно.
baabar.mn/themongol/ermitaji…
The Mongols retweeted
Ухтомский гүн ээжийн талаараа Зүчийн удам учир бас Монголд холбоотой асуудлыг сонирхдог байсан бололтой
Гэрэл зурагт дүрслэгдсэн хүн бол Оросын хаант улсын нэрт дипломат, дорно дахиныг судлаач, гүн Эспер Эсперович Ухтомский (1861–1921)
Тэрээр тухайн үеийн Оросын дипломат албаны ёслолын дүрэмт хувцас, одон медаль болон өдтэй малгайгаа өмссөн байдалтайгаар энэхүү зурагт мөнхрөн үлджээ. Тэрээр Төв Ази, Алс Дорнод, тэр дундаа Буддын шашны соёл, түүхийг гүнзгий сонирхон судалдаг байв. 1886-1890 оны хооронд Монгол, Хятад, Өвөр Байгалаар хэд хэдэн удаа аялж, судалгаа хийж байжээ. 1890–1891 онд Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александровичийг (сүүлийн хаан II Николай) Дорно дахинаар аялахад хамт явж, аяллын тэмдэглэлийг нь ном болгон хэвлүүлж байсан түүхтэй. Тэрээр Орос-Хятадын банкны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд Оросын хаант улсын Дорнод дахинд чиглэсэн гадаад бодлогод томоохон нөлөө үзүүлж байсан зүтгэлтэн юм.
Гэрэл зурагт XX зууны эхэн үеийн монгол нүүдэлчдийн аж амьдрал, ахуй соёл маш тод томруун буужээ.
Зургийн төв хэсэгт ачаа хөсөг тээхэд бэлтгэсэн, эртний танил хоёр бөхт тэмээ хэвтэж байх бөгөөд түүний ард үндэсний дээл хувцас, үслэг дулаан малгай өмссөн малчин эр болон урт дээлтэй монгол эмэгтэй нар зогсож байна. Тэмээний нуруунд нүүдлийн ачаа тээш, магадгүй хүүхэд суулгаж тээвэрлэх зориулалттай уламжлалт аргамж бэхэлгээг хийсэн нь харагдана. Түүнчлэн баруун талд модон дугуйтай хөсөг тэрэгний хэсэг цухуйж буй нь уналга, ачилгад тэмээг хэрхэн өргөн ашиглаж байсныг илтгэнэ.
Зургийн зүүн талд уламжлалт эсгий гэр болон хашаа саравчны хэсэг харагдах бөгөөд гэрийн гадаа хоёр хүүхэд, нэгэн эмэгтэй сууж буй нь нүүдэлчин гэр бүлийн эгэл бөгөөд амгалан дүр төрхийг илэрхийлжээ. Цаана нь сүрлэг уулс үргэлжлэн харагдах бөгөөд эл хуучин гэрэл зураг нь байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн монгол түмний нүүдлийн соёл иргэншил, жинчин болон малчдын зуун дамжсан түүхийг өгүүлж байна.
10
228
Манж амбан Сандотой авхуулсан энэхүү түүхэн зураг дээр голд суугаа зүүн гар талын хүн бол Дархан чин ван Пунцагцэрэн ноён байна.
Балингийн Цэрэндорж бас зогсож буй хүмүүс дунд харагдана.
3
216
Гэрэл зурагт дүрслэгдсэн хүн бол Оросын хаант улсын нэрт дипломат, дорно дахиныг судлаач, гүн Эспер Эсперович Ухтомский (1861–1921)
Тэрээр тухайн үеийн Оросын дипломат албаны ёслолын дүрэмт хувцас, одон медаль болон өдтэй малгайгаа өмссөн байдалтайгаар энэхүү зурагт мөнхрөн үлджээ. Тэрээр Төв Ази, Алс Дорнод, тэр дундаа Буддын шашны соёл, түүхийг гүнзгий сонирхон судалдаг байв. 1886-1890 оны хооронд Монгол, Хятад, Өвөр Байгалаар хэд хэдэн удаа аялж, судалгаа хийж байжээ. 1890–1891 онд Оросын угсаа залгамжлах хунтайж Николай Александровичийг (сүүлийн хаан II Николай) Дорно дахинаар аялахад хамт явж, аяллын тэмдэглэлийг нь ном болгон хэвлүүлж байсан түүхтэй. Тэрээр Орос-Хятадын банкны удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд Оросын хаант улсын Дорнод дахинд чиглэсэн гадаад бодлогод томоохон нөлөө үзүүлж байсан зүтгэлтэн юм.
Чин гүрний сүүл үеийн улс төр, дипломат албаны хамгийн нөлөө бүхий зүтгэлтэн, гүн Ли Хунжан өөрийн бараа бологчид болон орон нутгийн өндөр зэрэглэлийн түшмэдийн хамт авхуулсан ховор түүхэн гэрэл зураг
Алсын цэнхэр зэрэглээ татах тал нутаг, говийн элсэн манхныг туулах тэмээн жингийн цуваа, жинчдийн дуу хуур нь Монгол ахуй, нүүдэлчин түүхийн хамгийн тод бөгөөд зүрх огшоом дүр төрх..
XX зууны эхэн үеийн Монгол дахь хятад худалдаачдын пүүс, доншуур наймаачидын ангийн арьс бэлтгэл, худалдааны дүр зураг
Зургийн урд хэсэгт газарт болон сууж буй хүмүүсийн өмнө сунгаж хатаасан тарвага, хярс болон бусад ан амьтдын арьснууд дэлгээтэй харагдаж байна. Хятад худалдаачид малчдаас малын түүхий эдээс гадна зэрлэг амьтдын арьсыг маш хямд үнээр ихэвчлэн цай, даавуу, тамхи зэрэг өргөн хэрэглээний бараагаар тулган солих замаар авдаг байв.
1880-аад оноос Европт ялангуяа Германы Лейпциг хотод тарваганы арьсыг тусгай аргаар будаж, үнэт булга, минжтэй төстэй болгох технологи нэвтэрснээр Монголын тарваганы арьс олон улсын зах зээлд маш их эрэлттэй болж, хятад болон орос худалдаачдын гол ашиг олдог түүхий эд болж хувирчээ.
Ард харагдаж буй барилга нь сийлбэр, цонхны модон сараалж зэрэг Күнзийн болон Хятадын уламжлалт уран барилгын шинжийг тод агуулсан байна.
"МОНЦЕНКОП" буюу Монголын төв хоршооны Эмэгтэйчүүдийн 1 дүгээр дэлгүүр.
"МОНЦЕНКОП" гэдэг нь орос хэлний "Монгольский центральный кооператив" Монголын төв хоршоо гэсэн үгний товчлол юм.
Барилгын нүүрэн талын самбарт орос хэлээр "МОНЦЕНКОП / Женский кооперативный магазин" Эмэгтэйчүүдийн хоршооллын дэлгүүр гэж бичсэн байна. Харин голын босоо гол чимэглэл бүхий дугуй оройтой самбарт хуучин уйгаржин монгол бичгээр "Төв кооператив, Эмэгтэйчүүдийн нэгдүгээр дэлгүүр" хэмээн тод сийлж үлдээжээ. Монголын ардын харилцан туслалцах хоршоо нь 1921 онд анх байгуулагдсан бөгөөд тухайн үеийн засаг төрөөс гадаадын голдуу хятад худалдаачдын монополийг шахан гаргаж, үндэсний худалдаа, эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор ЗХУ-ын тусламжтайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байсан түүхтэй. • Дэлгүүрийн үүдэнд морьтой, унадаг дугуйтай болон явган хүмүүс харагдахаас гадна баруун талд нь тухайн цаг үед маш ховорт тооцогдох суудлын автомашин зогсож байгаа нь шинэ цагийн соёл нэвтэрч эхэлснийг илтгэнэ.
The Mongols retweeted
My ancestors & I are grateful for the support.
May the Eternal Blue Sky bless & favor SpaceX.
🇲🇳🤝🌌
@themongolmn @SpaceX
Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам (ӨМАХН)-ын дарга, Зостын чуулганы Түмэд зүүн гарын хошууны тайж гаралтай нэрт зүтгэлтэн Сэрэндонров (Хятад нэр нь Бай Юньти, 1894–1980)
Тэрээр 1925 онд Хаалган хотод ӨМАХН-ыг байгуулахад Намын даргаар сонгогдож, Мэрсээ нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ. Өвөр Монголын бүлгэмүүдээс хамгийн түрүүнд буюу 1925 оны эхээр Нийслэл Хүрээнд (Улаанбаатар) биечлэн ирж, МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж нартай уулзан холбоо тогтоож, тусламж хүсэж байсан түүхтэй.
Олноо "Баруун зүгийн үймээн" гэж нэрлэгдсэн 1927 оны үйл явдлын дараа БНМАУ (Ар Монгол) болон Коминтерн Өвөр Монголын хувьсгалчдыг дэмжихээ больж, өөр удирдлагуудыг томилохыг оролдсон байна. Үүнд дургүйцсэн Сэрэндонров коммунист үзэл санаа, Улаанбаатар, Москвагаас харилцаагаа бүрмөсөн тасалжээ.
1928 онд Хятадын Гоминданы намд албан ёсоор элсэж, Чан Кайшигийн засгийн газарт зүтгэх болсон. Тэр ч байтугай Өвөр Монголын Ардын Хувьсгалт Намыг (ӨМАХН) татан буулгах шийдвэр гаргаж, өөрийнхөө нөхдийг Хятадын талд барьж өгсөн гэж буруутгагддаг.
1928 оны Баргын зэвсэгт бослогын үеэр Мэрсээ нар Хятадын эсрэг зэвсэг барин тэмцэж байхад, Цэрэндонров Гоминданы төв засгийн газрын элч, комиссарын хувиар тэднийг буулгаж авах, бослогыг дарах ажилд Хятадын талаас оролцож байжээ.
Хамтрагч Мэрсээгээсээ урваж, Хятадын Гоминданы намд үнэнчээр зүтгэсэн Сэрэндонров эрх мэдэл, өндөр тушаалд хүрч чадсан юм. Тэрээр Хятадын парламентын гишүүн, Монгол, Төвөдийн хэрэг эрхлэх хорооны дарга зэрэг том албан тушаалуудыг хашиж байв. 1949 онд Мао Зэдуны удирдсан Хятадын Коммунист нам иргэний дайнд ялж, БНХАУ-ыг тунхаглахад Сэрэндонров коммунистуудын гарт өртөхөөс айж, Чан Кайшигийн засгийн газрыг даган Тайвань арал руу зугтжээ. Тэрээр Тайваньд Гоминданы намын Төв хорооны зөвлөх зэрэг нэр төдий албан тушаал хашиж, улс төрөөс хөндийрөн амьдарсаар 1980 оны 3 дугаар сарын 25-нд Тайбэй хотноо 86 насандаа таалал төгссөн байна.
БАРГЫН БОСЛОГО БА ТҮҮХЭН ХОВОР ГЭРЭЛ ЗУРАГ
Гүйлүгийн Мэрсээ
1925 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хаалган одоогийн Жанчхүү буюу Zhangjiakou хотноо хуралдсан Өвөр Монголын Ардын Хувьсгалт Нам (ӨМАХН)-ын Анхдугаар их хурлын төлөөлөгчдийн албан ёсны зураг.
Зургийн төв хэсэгт, урд эгнээнд Өвөр Монголын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, нэрт зүтгэлтэн Гүйлүгийн Мэрсээ (1894–?) гартаа бичиг бариад сууж байна.
Өвөр Монголын залуу сэхээтнүүд, дэвшилтэт үзэлтнүүд Хятадын цэргийн эрхтнүүдийн дарлалаас салж, өөртөө засах эрхтэй болох, цаашлаад Ар Монголтой (БНМАУ) нэгдэх алсын зорилго тавьж байв. Тус намыг байгуулахад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Засгийн газар болон Коминтерн маш том санхүүгийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хүрээнээс төлөөлөгчид биечлэн очиж оролцож байжээ.
Харамсалтай нь, зурагт үлдсэн эдгээр эх орончдын дийлэнх нь хожим түүхийн хатуу шуурганд өртөж, Хятадын гоминданы засгийн газар болон хожмын соёлын хувьсгалын үеэр амь үрэгдэж, хэлмэгдсэн эмгэнэлт хувь тавилантай байдаг.
Мэрсээ нь Хөлөнбуйрын Солон хошууны Барга язгууртан, эрдэм номтой Гүйлүгийн хүү болон мэндэлжээ. Тэрээр Бээжин хотын Орос хэлний дээд сургуулийг төгссөн, тухайн үеийнхээ хамгийн өндөр боловсролтой, орос, хятад, монгол хэлийг төгс эзэмшсэн цөөн сэхээтнүүдийн нэг байв. Тэрээр Хятадын Гоминданы засгийн газар болон цэргийн эрхтнүүдийн дарлалд байсан Өвөр Монголын ард түмнийг чөлөөлөх, үндэсний ухамсарыг сэргээхийн тулд залуучуудыг уриалан, нууц бүлгэмүүдийг байгуулж эхэлсэн байна. Түүний туйлын зорилго бол Өвөр Монголыг Хятадаас тусгаарлаж, Ар Монголтой нэгтгэсэн Нэгдсэн Монгол Улсыг байгуулах явдал байжээ.
Мэрсээ нь БНМАУ-ын удирдлагууд болон Коминтерний төлөөлөгчидтэй маш нягт харилцаатай байсан бөгөөд Улаанбаатар хотод хэд хэдэн удаа ирж, зэвсэг, санхүүгийн тусламж авч байв. Тэрээр Өвөр Монголын залуусыг Улаанбаатар дахь Сүхбаатарын нэрэмжит Цэргийн ерөнхий сургуульд сургахаар илгээж байжээ.1928 онд Мэрсээ, Нэхийн Сэрэндондов нар Хөлөнбуйрт Хятадын дарангуйллын эсрэг зэвсэгт бослого "Баргын бослого"-ыг зохион байгуулсан боловч цэргийн хүч дутмаг байсны улмаас дарагджээ. Бослого дарагдсаны дараа тэрээр Хятадын талд буулт хийж, соёл гэгээрлийн ажил эрхэлж байгаад хожим нь Зөвлөлт Оросын улаан цэрэгт баривчлагдан сураггүй алга болсон түүхтэй. Түүнийг Сталины хэлмэгдүүлэлтээр ЗХУ-д цаазлагдсан гэж түүхчид үздэг.
Мэрсээ бол Өвөр Монголын түүхэн дэх хамгийн гарамгай эх оронч, Монгол үндэстнээ гэсэн халуун зүрхтэй тэмцэгчдийн нэг байсан юм.
The Mongols retweeted
Дотоод Монголын Ардын Нам: арын эгнээ: С. Буяннэмэх, Ц. Дамбадорж, Н. Очиров, өмнөх эгнээ: Буянгэрэл (Фуминтай), Мэрсээ (Гао Дафу), Цэрэндонров (Бай Юнти), Мурангаа, Сайнбаяр
Хар дэл жанжин бэйсийн хүү, Бишрэлт ван П. Доржцэрэн. 1911-1920 онд Сангийн яамны дэд сайд, Гаалын хэрэг эрхлэх яамны тэргүүн сайд, 1921 онд Цэргийн яамны сайд. Ардын засаг ялахад Д.Сvхбаатар жанжинд Цэргийн яамны тамга тэмдэгийг гардуулан өгч байсан төрийн том зүтгэлтэн.
"МАНЗУШИР ХУТАГТ"
Манзушир хутагт нь Бурхан багшийн үеэс тодрон залагдаж, амьтны тус хэргийг цаглашгүй ихээр бүтээн дэлгэрүүлж байсан гэгддэг.
Буддын ёсны оюун билгийг дэлгэрүүлэгч МАНЗУШРИ хэмээх зөөлөн эгшигт бурханы хувилгаан Дүлбий-дог бээр мянган шавьтайгаар анх МЭӨ 5 зуунд Жагар орноо тодорч, түүнээс Энэтхэгт 2 удаа, цаст Төвөдөд нийт 7 удаа, Монголд 6 удаа тодрон залгамжлагдсан түүхтэй билээ.
Манзушир хутагтын VI дүр С.Цэрэндорж нь Бүрэнт засагч хааны 12 дугаар он буюу 1872 онд Халхын газар Богд Жавзандамбын их шавь отогийн нутаг Богд хан уулын баруун суга Тайнь амны Их ноёны зуслан хэмээх газар мэндэлжээ. Манзушир лам Цэрэндоржийн эцэг Самбадондов тайж хамжлагынхаа хамт Архангайн Наянтай вангийн хошуунаас Богдод өргөгдөн нүүж ирсэн байна. Шинэхэн ирсэн тайжийг Замбутив тайж гэдэг байв. Энэ айл голдуу Богд хан уулын баруун сугаар Бөхөг Түргэний эхээр нутагладаг, олон адуутай айл байсан гэдэг. Замбутив тайж нэгэн өдөр адуугаа залаад харьж явтал гэр дээр нь таван өнгийн солонго татахыг хараад ихэд гайхжээ. Бие давхар хатан Бумбандолгороос нь хүү мэндэлсэнд нутаг усныхан ахайтнаас ер бусын хүү мэндэлсэн гэлцжээ. Ингэж YI дүрийн Манзушир ламтан Цэрэндорж ХҮ жарны усан тахиа жилийн өвлийн сүүл сарын шинийн найманд төрсөн гэдэг.
Бадаргуулт төрийн 5-р онд таван настайд нь Журганаас хууль ёсоор шаваг татан айлтгаад хойш тушаал хүрч ирснийг даган Буян залбирагч сүмийн газар суулгажээ.
Бадаргуулт төрийн цагаан луу жил буюу 1880 онд 7 настай байхад нь ширээнд залж 16 настайд нь Их Хүрээний шүтээний аймаг, мөн Гандангийн Дашчойнпэл дацанд шавилан суулгаж хоёр уншлага буюу Хангал магтаал ерөөл төгсгөжээ. Их хутагтын алдарыг хүлээсэн Цэрэндорж багаасаа ном эрдмийн мөр хөөж Их Хүрээний Ёнзон хамба Балданчойнпэл, гавж Жигжид нараас гэлэн санваар хүртэж Лувсанбалданчүлтэмжамц гэдэг алдартай болжээ. Тэгээд 1883 оны Шар хулгана жил Дашчойнпэл дацанд заларч 1892 он буюу Хар луу жилд 20 настайдаа домын дамжаа барьж улмаар зиндаа өгсүүлэн гавж болжээ. Олноо өргөгдсөний тэргүүн он буюу 1911 онд 39 настайдаа хүрээний Жүд дацанд Агримбын дамжаа барьжээ.
Манзушир ламтан Цэрэндорж нь бие лагшин сүрлэг, нуруу гуалиг, эгц, шулуун, мэлмий тунгалаг, чих, тэргүүн том, гар нь газар хүрэх мэт Манзушир бурханы 32 билэг чанар, 60 үлгэр зураг бүрдсэн гэгээн хутагт байжээ.
Түүний таалалтай зүйл бол эрийн гурван наадам, морь, бөх, сур байлаа. Өөрөө хурдан морь, хүчит бөхийг сайн таньдаг учир Халх долоон хошуу наадамд таван насны морь уяж, бөх болон сур харваачдаа явуулдаг. Тийм учраас Манзушир ламтаны наадам хурдан хүлэг, мэргэн харваачаар Богдын их шавь, отгуудаар барахгүй Халхад алдаршсан гэдэг. Тухайлбал: Долоон хошуу даншиг наадамд Манзушир ламтаны “Монхор” хэмээх бор хээр их насны морио түрүүлсэнд, унасан хүүхдийг дээлийн торгоор шагнуулж, Дээрхийн асрын үүдэнд цол өргүүлж байжээ. Тэр жилд ламтаны гавж, дом хоёр давхарласан учир их баярлаж ийм их баяр над шиг хутагтын (цомбо)-д тааралдахгүй гэж айлдаж байсан гэдэг. Манзушир ламтаны өөрийн шавь отог болох Сономдоо мэргэний отог, Ламын отог, Гомбожавын отог (Одоогийн Төв аймгийн Сэргэлэн, Бор-Өндөр, Баян-Өнжүүл, Баянцагаан зэрэг сумд хамарсан нутаг) Бөхөг Түргэн, Шархай, Хонхор нуур, Олон дов гэх зэрэг газар "Манзушир ламын” бөх, морь, сур, шагай харвах наадам хийж байжээ.
Манзушир ламтан өөрийн хийд, Нийслэл хүрээ хоёрын хооронд ээлжлэн морилж эрдэм ном болгоохын хамт Богд хаант засгийн газрын эрх баригчдын бүрэлдэхүүнд багтсан томоохон долоон хутагтуудын нэгэн болох учир улс төрийн янз бүрийн ажилд оролцсоор иржээ. Манзушир хутагт Цэрэндорж нь Богдын шашин төрийн ордны дотоод ажлыг зөвлөн гүйцэтгэж, шашин лам нарын асуудлыг голлон хариуцаж байсан юм. Хурал номын жаяг дүрэм сахиулах, хүрээ хийдийг цэвэр цэмцгэр хөгжүүлэх, Богд Жавзандамбын шашин төрийн дотоод бодлогыг нарийн барьж, эзэн Чингисийн төрийн эрхэм ёсыг дагуулах, бусад улс гүрэнтэй харилцах мэт асуудалд Монгол ёсны байр суурьтай хандах нарийн төвөгтэй асуудал Манзушир хутагтад үе үе тулгарч байлаа.
Генерал Барон Унгерн фон Штернберг 1921 оны 2 сард Нийслэл хүрээнээс хятадын гамин цэргийг бут цохин үлдэн хөөснөөр Монгол орон хятадын түр зуурын дарлалаас чөлөөлөгдсөн юм. Ийнхүү 1921 оны 2 дугаар сард сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайдаар Жалханз хутагт Дамдинбазар Богд хааны зарлигаар томилогдон ажилласан. Жалханз хутагтыг баруун монголд ихэд нэр хүндтэйг харгалзан мөн оны 4 дүгээр сараас Баруун хязгаарын илбэн тохинуулах сайдаар томилогдохдоо Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албаа Манзушир хутагтад шилжүүлэн өгсөн байна. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба хоёр дахь удаагаа 1922 оноос 1923 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан хүн юм.Манзушир хутагт Цэрэндорж нь Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн газрын тамгаа Ардын засгийн Ерөнхий сайд Бодоод шилжүүлсэн билээ.
Манзушир хутагт Цэрэндорж ерөнхий сайдын албыг өгсөний дараа хийддээ эргэж очин буян номын ажлаа үргэлжлүүлжээ. Дилав хутагт Жамсранжав, Мазушир хутагт Цэрэндорж, Хүүхэн хутагт, Егүзэр хутагт Галсандаш, Зая бандид, Хичээнгүй сайд Гомбо-Идшин, алдарт дипломатич Ширнэндамдин нарын 38 хүнийг 1930 оны 9-р сард хилсээр баривчилан шийтгэсэн байдаг. Хутагт Цэрэндоржид 10 жил хорихоор ялласан байна.
Түүний байцаалтдаа өчсөн нь: "Овог Самбадондов, нэр Цэрэндорж, 1872 онд төрсөн, нас 65. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат. Урьд Манзушир хутагтын 6-р дүр хэмээн залагдаж явсан. Тусгайлан шавь өрх 1800 орчмыг захирч байсан. Хувийн шавь 20 шахам. Автономит Засгийн үед /Барон Унгерний үе/ Ерөнхий сайдын тушаалыг 66 хоног хаасан. Түвд ном мэднэ. Өөр бичиг мэдэхгүй. Гадаадад явж байгаагүй. Цэргийн алба хаагаагүй. Урьд Цэрэнпил, Батноров нарын хэрэг, Егүзэрийн Эрэгдэндагва нарын хэргүүдэд холбогдож 5 жил харгалзах ялаар шийтгүүлж байсан. Баригдах үедээ Зүүн хүрээний Шүтээний аймгийн лам байсан.
С.Цэрэндоржийг Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин нарын хувьсгалын эсэргүү лам нарын "Төв" хэмээх бүлэгт холбогдуулан 1936 оны 3-р сарын 5-ны өдөр баривчилж, 1937 оны 10-р сарын 4-ний өдрөөс 7 –ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Төв театрт болсон таслан шийтгэх хурлаар ЭХ-ийн 37- тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 44, 47-р зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.
С.Цэрэндоржид холбогдох хэргийг Дээд шүүхээс 1989 оны 2-р сраын 10-ны өдөр шинэ нөхцөл байдал илэрснээр эрүүгийн хэргийн ажиллагаа үүсгэн хянан шалгаад Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзушир хутагт С.Цэрэндорж нараар удирдуулсан хувьсгалын эсэргүү “Төв” гэгч байгууллага бий болж үйл ажиллагаа явуулж байсан гэх үйлдлүүдийг батлах хууль ёсны нотлох баримт тогтоогдоогүй учир 1990 оны 7-р сарын 25-ны өдөр Дээд шүүхийн бүгд хурлын 07-р тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196-р зүйлийн 2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.
Богд хаант Монгол Улсын Дотоод хэргийн бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд, Дүйнхор да лам Тогоочийн Пунцагдорж
Дүйнхор да лам Т.Пунцагдорж нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдсан хүмүүсийн нэг, Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, хутагт нарын нууц зөвлөгөөнийг зохион байгуулагчдын нэг байв. Тэрээр тусгаар тогтнолоо зарласны дараа Дотоод яамны дэд сайдын өндөр албыг хашиж байжээ.
Зургаас түүний язгууртан, төрийн өндөр албан тушаалтны цол хэргэмийг илтгэх отго жинстэй булган малгай, булган дах, торгон хүрэм, монгол гутал зэрэг албаны гоёлыг тод харж болно. Баруун гартаа эрхи барьж суусан нь шашны өндөр хэргэм зэргийг нь давхар илтгэнэ.
1920 оны зун Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүд нэгдэж, Зөвлөлт Орос Улсаас зэвсэг, цэргийн тусламж гуйхаар "Анхны долоо"-г Орос руу илгээхээр тогтсон байдаг. Гэвч тухайн үед тусгаар тогтнолоо алдаад байсан Монголын хувьсгалчдыг харь улс шууд хүлээж авч, албан ёсны хэлэлцээ хийх боломжгүй байв. Тэдэнд хамгийн гол нь Богд хааны тамгатай албан бичиг зайлшгүй шаардлагатай байжээ.
Да лам Пунцагдорж хувьсгалчдад туслан, Богдын тамга бүхий тусламжийн бичгийг олж авахад биечлэн оролцож, дэмжлэг үзүүлж байжээ. Тэрээр үндэсний эрх чөлөөг сэргээх, Хятадын Гамин цэргийн дарангуйллыг устгах нууц үйл хэрэгт лам, ноёдын бүлэглэлийг төлөөлөн идэвхтэй зүтгэж байв.
1922 оны 8 дугаар сард Ерөнхий сайд асан Д.Бодоо, Дотоод яамны сайд асан Да лам Пунцагдорж нарыг "хувьсгалын эсэргүү, засгийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, Оросын цагаантны генерал Унгернтэй холбоо тогтоосон" гэх зэрэг зохиомол хилс хэрэгт буруутган баривчилжээ.
6
243
Зургаас тухайн үеийн залуу язгууртнуудын өмсөж байсан албаны болон гоёлын дээл хувцас, бүс, монгол гутал болон отго жинстэй малгайны соёлыг тодорхой харж болно.
Зураг дээр зүүн гар талаас 3. Богд хаант Монгол Улсын төрийн зүтгэлтэн, нэрт дипломатч Эрдэнэ жонон ван Цэрэндоржийн Ширнэндамдин.
Залуухан Ширнэндамдин өөрийн ах дүү, төрөл садангийн хамт авахуулсан байна.
104
Эртний гэрэл зургийн шаргал хуудаснаас эх нутгийн минь уянгалаг бөгөөд аниргүй нэгэн өглөө амилан ирэх шиг болой. Өтгөн навчит моддын саглагар мөчир тэнгэрийн хаяаг халхлан бөхийж, олон зууны түүхийг хүүрнэн шивнэх мэт уул усны сэрүүн салхиар үлээх ажгуу. Хад чулуу алагласан энэхүү тайван хөндийд нүүдэлчин түмний аяны цагаан майхнууд мөөг шиг сорвитон босож, эгэл жирийн атлаа гүн гүнзгий амьдралын үнэнийг өгүүлнэ.
Зүүн гар талд дугуйгаа амраасан модон хөсөг тэрэг алс холын аяны алжаалыг тайлах мэт чимээгүй зогсож, баруун талын сүүдэрлэг модны доор үхэр мал нь тайван хэвтэх нь нүүдэлчин соёлын хамгийн нандин, хамгийн амар амгалан төрх гэлтэй. Моддын цаахна уулын бэл рүү түрхрэн харагдах суурин хийд, олон майхны цуваа нь тухайн цаг үеийн хүмүүсийн оюун санааны эрэлхийлэл, ариун номын мөрийг хөөн ирсэн их нүүдлийн жим гэлтэй.
Энэ зураг бол зүгээр нэг цаг хугацааны агшин бус, эх байгалийнхаа хэвлийд зүй зохицож, уул устайгаа уусан амьдарч байсан өвөг дээдсийн минь уянгат дуулал, Монгол ахуйн ариун тунгалаг оршихуй юм. Цаг хугацаа урсан одсон ч, энэхүү хар цагаан дүр зурагт шингэсэн эх нутгийн сүр хүч, амар амгалан сэтгэлийн гүнд хэзээ ч хуучрамгүй уянга болон эгшиглэсээр байна.




















