
АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨ #Ардчилал #ЧөлөөтЗахЗээл #ХувийнХэвшил #Шунхлай
Mongolia
Joined January 2010
- Tweets3.8K
- Following543
- Followers38.4K
- Likes75
Өглөөний мэнд. "Монголын баг сумдын үндэсний холбоо", “Улаанбаатар 1 Сэжон Хагдан (UB1 King Sejong Hakdang)” сургалтын төв хамтран Солонгос улсад ажиллах, амьдрах сонирхолтой иргэдэд зориулан Өвөрхангай аймгийн Арвайхээрт Солонгос хэлний сургалтыг 2 дахь удаа зохион байгууллаа.
Батхүүгийн ГАНХӨЛӨГ retweeted
ЕАБХАБ-ын Парламентийн ассамблей Унгар улсын Парламентийн сонгуульд олон улсын 99 ажиглагчийг ажиллуулав.Сонгууль нь холимог системээр явагддаг бөгөөд саналын хуудсыг зөвхөн гараар тоолдог юм бна.Хүүхдийн эрхийн асуудлаар бүх нийтийн санал асуулгыг хамтад нь явууллаа.
Briefings resumed this morning in Budapest 🇭🇺. Observers met with the Chair of the National Election Commission and the President of the National Election Office. They are currently being briefed by representatives of the media.
#valasztas2022 #Hungary
Эрx чөлөөт, Ардчилсан Монгол улсын иргэн Танд айлчлан ирж буй арвандолдугаар жарны "сайжруулагч" хэмээx усан Бар жилийн сар шинийн мэндийг xүргэж, өвчин зовлонгүй энx мэнд эрxэмсэг оршиж, өвөг дээдсийнxээ уламжлалт соёлыг нандигнан, өнөр бүлээрээ жарган шинэлэxийн ерөөл өргөе!
Өнөөдрөөс яг 30 жилийн өмнө Ардчилсан ШИНЭ ҮНДСЭН хуулиа баталсан өдөр. Та бүхэнд баярын мэнд хүргэе. Монгол Улсын Үндсэн хууль, тусгаар тогтнол үүрд орших болтугай!
Монголчууд бидний хувьд сайн, саар бүхэн ээлжилсэн 2021 он үүдээ хааж байна. Ирэх 2022 ондоо илүү их тэмүүлэлтэй, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Та бүхэн энэхүү сайхан баяраа гэр бүлээрээ аз жаргалтай угтаарай!
Өнөөдөр Монголын Ардчилсан Залуучуудын холбооны үүсгэн байгуулагдсан түүхт өдөр. Миний аав Г.Батхүү анх үүсгэн байгуулж, ардчиллын үнэт эрх чөлөө, үзэл санааг тунхаглан түгээхэд гар бие оролцсон билээ. АЗХ-ны мянга мянган гишүүд, дэмжигчдэд баяр хүргэж, амжилт хүсье.
Эрхэм та бүхэнд Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 97 жилийн ойн мэндийг хүргэе. Миний Монгол мөнх оршиг! 🇲🇳
Жон Хопкинсийн ИС: Дэлхий нийтээр хэвийн амьдралдаа шилжих цор ганц зам бол вакцинжуулалт гэв. Канад, БНХАУ, АНУ, Сингапур гм орнууд хэвийн амьдралдаа бага багаар орж буй бол вакцинжуулалт хангалтгүй байгаа Герман, Австри, ОХУ, Африкийн орнуудад цар тахлын 5 дахь давалгаа эхлэв.
Хайрт ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе! ❤️
Та минь үр хүүхэд биднийхээ амьд бурхан амьд шүтээн минь юм шүү та минь урт насалж удаан жаргаж, үр хүүхэд биднийгээ олон жил баярлуулж, зааж, зөвлөж, загнаж яваарай
АНУ-ын Файзер компани Ковидын эсрэг үйлчлэлтэй эм бүтээж, 95% үр дүнтэй байгааг зарлалаа. Тиймээс НҮБ-ын дэмжлэгтэйгээр ковидын эсрэг эмийг үйлдвэрлэх эрхийг дэлхийн 95 оронд өгчээ. Мөн тус эмийг үйлдвэрлэх эрхийн патентыг НҮБ-д хандивласан байна. 🙏🙏🙏🙏
Канадын старт-ап компанийн хөгжүүлэгчид сувилагчгүйгээр, бүр уламжлалт тариур ашиглалгүй вакцин тарих боломжтой робот бүтээжээ.
"Коби" нэртэй тус робот нь Онтариогийн их сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинжлэх ухаан технологийн тун дэвшилтэт, сонирхолтой бүтээл юм байна.
Өнөөдрөөс АНУ хилээ үе шаттайгаар нээж эхэллээ. Ингэхдээ зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд, аялагч, жуулчдад нээлттэй байх бодлогыг баримтлах ажээ. Эх дэлхий маань эрүүл саруул, энгийн амьдралын хэмнэлдээ орох ерөөл дэвшүүлье!
#Ардчилсан нам Онц их хурал
330 сум, 9 дүүргийн намын удирдлага, төлөөлөгчид, УИХ-д сонгогдсон 10 гишүүн бүгд нэг дороо Ардчилсан намын Онц их хурлаа хийлээ. 👏👏👏
Өнөөдрөөс эрс хүйтэрнэ, малчид иргэд та бүхэн бэлтгэлээ базааж, цаг агаарын мэдээ тогтмол авч байгаарай!
Өвөрхангай болон баруун, төвийн аймгуудын нийт малчид, ард иргэд та бүхэн хол замд гарах, хол адуу малдаа явах бол дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ маш сайн базаагаарай.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан, миний хайртай аав Гаваагийн Батхүү бурхны оронд залраад 2 жил болж байна. Аавынхаа дурсгалыг хүндэтгэж бид цар тахлын хүнд үед тусламж хэрэгтэй айл өрхүүдэд 1080 бэлэг хандивлаж, мөн Богд Уулын Чандмань ам хэмээх газар 108 мод тарилаа. 🙏🙏🙏
Өвөрхангай нутгаасаа нэр дэвшиж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэхэд тус болж, зөвлөж, хамтдаа ухуулга, сурталчилгаа хийж явахад бодит дэмжлэг үзүүлсэн олон хүний нэг бол Ц.Оюунгэрэл эгч. Ардчилсан Монгол улс минь яагаад эмэгтэй Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж? Амжилт хүсье!
Асгарах сум, тэсрэх бөмбөгнөөс ч
Амиа хайрлалгүй эх орноо хамгаалсан
Алаг хөөрхөн үрсээ өсгөхдөө
Алтан сургаалиа сургаж заасан
Асралт сайн ханиа хайрлахдаа
Ариун сэтгэлээ хувиргаж үзээгүй
Ард монголын ханагар эрчүүддээ
Цэргийн баярын мэнд хүргэе!!!
Өглөөний мэнд! Монголын сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!
Та бүхэндээ ирж буй XVII жарны "цөөвөр" хэмээх цагаагчин Үхэр жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
Нутгийн олон, өмөг түшиг болсон ах, эгч, найз нөхөд та бүхний маань зорьж санасан ажил бүхэн саадгүй бүтэх болтугай хэмээн Сар шинийн мэндийг дэвшүүлье.
#ЦахимаарЗолгоё #ГэртээБайцгаая











































