Pinned Tweet
Энэ хүмүүсийн шуналыг яанаа. Хайран сайхан голын бургас жилээс жилд багасаад 😭... дуугарах хүн ч алга. Урсах усгүй болсон үедээ л ойлгох байхдаа.
Mg retweeted
Жнь: Японы 8-р ангид ийм хичээлүүд ордог.
Жоохон урт болчлоо уучлаарай🙏🙏🙏.
Гүйлгээд уншчихад танин мэдэхүй шдээ бас😆
1. Үндсэн 9 хичээл
Ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад бэлдэх жил учраас эхний 5 хичээлийг "Үндсэн 5 хичээл", үлдсэн 4-ийг "Ур чадварын 4 хичээл" гэж ангилдаг.
Япон хэл: Орчин үеийн утга зохиол, эртний япон бичиг (кобун), ханз, эссэ бичих.
Нийгмийн ухаан : 3-р ангид голчлон Иргэний боловсрол (улс төр, эдийн засаг, үндсэн хууль, олон улсын харилцаа) болон орчин үеийн түүх үздэг.
Математик : Квадрат язгуур, квадрат тэгшитгэл, функц, тойргийн геометр, Пифагорын теорем.
Байгалийн ухаан: Хими (ион, хүчил ба шүлт), физик (хүч ба хөдөлгөөн, энерги), биологи (удамшил ба хувьсал), дэлхий судлал (одон орон, нарны аймаг).
Гадаад хэл / Англи хэл : Дүрэм, уншлага, сонсгол, яриа (ахлах сургуулийн шалгалтад маш чухал).
Хөгжим : Дуулаач, хөгжмийн зэмсэг тоглох, сонсгол хөгжүүлэх.
Дүрслэх урлаг : Уран зураг, баримал, дизайн.
Биеийн тамир, эрүүл мэнд : Спортын төрлүүд, будо (жүдо, кэндо гэх мэт уламжлалт тулааны урлаг), бүжиг болон эрүүл мэндийн боловсрол.
Технологи, гэр ахуй : Програмчлал, мэдээллийн технологи, мод боловсруулалт, хоол хийх, оёдол, гэр бүлийн санхүү.
2. Бусад заавал орох цагууд
Үндсэн 9 хичээлээс гадна сургалтын төлөвлөгөөнд дараах 3 төрлийн цаг багтдаг:
Ёс зүй : Хүн чанар, ёс суртахуун, нийгмийн хариуцлагын талаар хэлэлцэх хичээл (дүн тавьдаггүй).
Нэгдсэн судалгааны цаг: Сурагчид өөрсдөө сэдэв сонгож судалгаа хийх, ахлах сургууль болон ирээдүйн мэргэжлээ сонгох бэлтгэл хийдэг цаг.
Тусгай үйл ажиллагаа : Ангийн хурал, сургуулийн арга хэмжээ (спортын өдөрлөг, урлагийн наадам, сургуулийн аялал), сурагчдын зөвлөлийн ажил.
Mg retweeted
Replying to @Battuvshin01
Гадаадынханы үзэлд хэт автах хэрэггүй. Монгол бол өөрийн онцлогтой замаар хөгжсөн. Оросын хаант улсаас тусламж аваад тусгаар тогтнолоо олох гэсэн боловч Орос өөрөө улаан коммунист улс болсон. Тэглээ ч тухайн үед Монгол Оросоос тусламж авахаас өөр арга байгаагүй. Япон, Америк руу захидал бичиж явуулсан ч захидал очоогүй, ер нь хүлээн аваагүй. Коммунист улс болохыг Монголчууд өөрсдөө хүсээгүй. Харин тусгаар тогтнолоо олохын тулд өөр зам байгаагүй. Энэ бол сонгосон зам биш. Тусгаар тогтносон улсыг дэлхийн олон улсууд хүлээн зөвшөөрөх нь хожим болсон ч ямар ч гэсэн Монголчууд тунхагласан. Тусгаар тогтнолтой улс бий болсон нь их юм. Амаргүй байсан нь лавтай.
Д.Сүхбаатар ч, Богд хаан ч БНМАУ бий болох үед амьд байж чадаагүй. Олон Монголчууд тусгаар тогтнолын төлөө амь насаа зориулан зүтгэсэн. Коммунист улс гэж шүүмжлэх нь амархан. Гэвч тусгаар тогтнолыг олоход үнэхээр өөр арга, зам байгаагүй байсан. Түүх судалсан бол 1924 оны Монголд социализм, коммунизм, коммунист гэсэн нэр томъёо байгаагүй. 1922-1924 оны үед Ардчилсан хувьсгал, Ардчилал гэсэн нэр томъёо л байсан. Монголчууд бол тусгаар тогтносон шинэ Монгол Улс байгуулагдсанд их баярласан. Тэгээд улс орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн. Тэгж зүтгэсэн олон хүмүүс 1937 онд хэлмэгдүүлээд алга болсон. 1924 оны Үндсэн хууль Коммунист улсынх байсан ч олон Монголчууд шинэ Монгол Улс байгуулахын төлөө зүтгэсэн.
Та бүхний эцэг дээдсийн эх оронч үйлсэд талархал илэрхийлж, хүндэтгэн дурсах хэрэгтэй. Тэд зүтгэсэн учраас өнөөдрийн Монгол Улс бий байгаа юм шүү.
Mg retweeted
ХҮНИЙ АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛДЭГ ДӨРВӨН МУУ ЗАН
Хүн амьдралдаа олон дайсантай учирдаг. Гэхдээ заримдаа хүний хамгийн том дайсан нь өөрийнх нь дотор байдаг.
1. БАРДАМ ЗАН - ХҮНИЙГ ХҮНЭЭС НЬ ХОЛДУУЛДАГ.
Бусдыг өөрөөсөө дорд үзэх, дээрээс харах, дооглох, өөрийгөө үргэлж зөв гэж бодох. Бардам зан хүнээс хүндлэл, нөхөрлөл, хайр энэрлийг аажмаар холдуулдаг.
2. ГОМДОЛ - ГАНЦААРДАЛ РУУ ХӨТӨЛДӨГ.
Өнгөрснийг тавьж явуулж чаддаггүй, бүхнийг сэтгэлдээ тээж, бусдыг буруутгаж амьдрах. Гомдол бусдыг биш, хамгийн түрүүнд өөрийнхөө сэтгэлийг зовоодог. Уучилж сурах нь өөрийгөө чөлөөлж байгаа хэрэг.
3. ЗАЛХУУРАЛ - МӨРӨӨДЛИЙГ ҮХҮҮЛДЭГ.
Хүсэл мөрөөдөлтэй ч алхам хийдэггүй, боломж байсаар байтал хойшлуулдаг. Залхуурал хүний цаг хугацаа, боломж, ирээдүйг чимээгүйхэн хулгайлдаг.
4. ХОРТОЙ МУУ ЗУРШИЛ - ӨӨРИЙНХӨӨ ХӨЛД ЧУЛУУ УЯХТАЙ АДИЛ.
Архи, мөрийтэй тоглоом, хэт шунал, худал хуурмаг, атаа жөтөө зэрэг муу зуршил нь хүнийг өөрийн гараар өөрийгөө доош татахад хүргэдэг. Хөлдөө чулуу уяад өндөр оргилд гарна гэдэг хэцүүтэй адил муу зуршлаа тээсэн хүн хүссэн амьдралдаа хүрэхэд бэрх.
Mg retweeted
Хүн эхлээд сэтгэлээрээ холддог, дараа нь биеэрээ явдаг.
Харилцаа нэг л өдөр дуусдаггүй. Хэлээгүй үг, сонсоогүй мэдрэмж, үл тоосон гомдол, ойлгохыг хичээгээгүй мөчүүдийн дунд аажмаар холддог.
Тиймээс аливаа асуудлыг бага дээр нь ярилцаж, бие биенийхээ сэтгэлийг сонсож, ойлголцож сурах хэрэгтэй.
Хэн хэн нь дотроо гомдол, шарх, харамсал тээж үлдэхээс өмнө харилцаагаа хайрлаж, хамгаалж сураарай.
Учир нь заримдаа хүнээ алдахаасаа өмнө түүнийхээ сэтгэлийг алдсан байдаг.
Mg retweeted
Б.Идэр-Од: Ажлын байр бол зүгээр цалинтай байлгадаг газар биш
Ажлын байрандаа хүн:
- төлөвшиж хөгждөг
- чадвар нь төгсөрдөг
- бие биетэйгээ нөхөрлөдөг
- удирдлага болон соёлоосоо суралцдаг газар юм.
Ажлын байр шиг сайн сургууль гэж үгүй. Бүр мөнгө олонгоо сурдаг сургууль юм шүү дээ.
Mg retweeted
“Хятадын хэдэн мянган жилийн түүхийг үзье гэвэл Шиань (西安)руу, 500 жилийн түүхийг нь үзье гэвэл Бээжин (北京)рүү, 100 жилийн түүхийг нь үзье гэвэл Шанхай (上海)руу яваарай гэж би олонтаа хэлдэг. Өнөө орой үүн дээр нэгийг нэмж хэлье. Хятадын сүүлийн 50 жилийн түүхийг үзье гэвэл Шэньжэнь (深圳)хотод хүрэлцэн ирээрэй” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэв.
Цусны даралтын эм хэрхэн үйлчилдэгийг энд харуулжээ
💊Эм уусны дараа бидний биед юу болдог вэ?
✔️Эм ходоодонд орж задарч, уусна.
✔️Нарийн гэдсэнд шилжинэ.
✔️Эмийн идэвхтэй бодис гэдэсний хөхлөгийн хучуур эсээр дамжин шимэгдэнэ.
✔️Цусны хялгасан судас руу орж, элэг дамжин ерөнхий цусны эргэлтэд хүрнэ.
✔️Цусаар дамжин үйлчлэх эрхтэн, эдэд хүрч, өөрийн механизмаар нөлөөлнө.
Энэ бүх үйл явцыг эмийн шимэгдэлт (Absorption) болон бие махбодод тархалт (Distribution) гэж нэрлэдэг.
Сонирхолтой нь, эм бүрийн шимэгдэх хурд, хэмжээ, үйлчлэх хугацаа өөр байдаг аж.
#Биохими #Физиологи
Mg retweeted
"Цүнхэндээ алхтай хүн бүхнийг хадаас гэж хардаг" гээд айхтар үг байдаг даа.
Танин мэдэхүйгээ тэлж, сурч боловсрохгүй бол
Мэддэг зүйлийнхээ хүрээнд л сэтгэнэ.
Мэддэг зүйлдээ тулгуурлаж л шийдвэр гаргана.
Суралцахад хичээдэггүй, суралцах дургүй хүн
Сайхан амьдрах тухай мөрөөдөх нь илүүц.
Амьдралын чанар чинь амьдрах чадвараар л тодорхойлогдоно.
Амьдрах чадвар эрдэм, мэдлэгээр л илэрнэ
Залхуу бол залхуудаа таарсан амьдрал,
Зүтгэлгүй бол түүндээ тохирсон амьдрал,
Мэдлэг бага бол түүнийхээ хүрээний л амьдралаар амьдарна.
Гомдоллох хэрэггүй ...
Сайхан амьдармаар байгаа бол
Илүү ихийг сурч, мэдэж, хичээгээрэй.
Сурсан зүйл болгон чинь
Мөрөөдөл, зорилго руу чинь дөхүүлэх шатны гишгүүр болно шүү хэмээж ...
#Lifestrategy
Mg retweeted
Алт бол хараалтай метал. Эхлээд чи намайг ав дараа нь би чамайг гэсэн бичигдээгүй хуультай. СҮгийн үр удам 3 дахь үеээсээ эхлээд юу ч гүй сүйрэх болно гэж миний бошгод буулаа. Яахав жаахан үлдсэн хугацаандаа нүүр мүүрс гээд жаал идээд авна биз. 🤮🤣🤮🤮🤮
Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг. Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаар эгнэгт арилна. Сул дорой тусам атаа жөтөө, сувдаг хомхойд автана. Сул дорой тусам гаднаас баталгаа эрж, амиа хоохойлох арга сүвэгчилдэг. Нэр төр, эрх мэдэл, эд мөнгө, элдэв өнгөөр дутуу гуцуугаа нөхөх гэж, далдлах гэж адгадаг юм.
Ошо: #АгнистынГэгээ




























