ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Replying to @ChinzillaMon
Bulganiihan maani ugaasaa anhdagchiinhan gdg biluu? Torson Anhnii odroo delhiin hun bolloodoo.
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Зээ хөө дараагийн үнэгүй бэлэг нь бэлэн боллоо😌😁🥳
Apple Mac дээр суулгаж ашиглаж болох Цэвэл гуайн Монгол хэлний тайлбар толь ба Алтангэрэл гуайн Англи-Монгол толийг суулгаж тухтай ашиглаж болохоор болгочихлоо🤓
Энэ 2 толь бичиг зохиогчийн эрхийг олон нийтэд олгосон байдаг юм байна, тиймээс ашиглав😃
Баярлалаа 2 мундаг ах нартаа😍🥰
mn.tsengel.de/#dict-showcase
1974 онд Дэн Сяо Пины НҮБ-д хэлсэн үг: "Хэрэв Хятад хожим том улс болж зангаа хувиргаж бусдыг дарлах дээрэлхэх зэргээр дэлхийд ноёрхолоо тогтоох гэж оролдох юм бол дэлхийн бүх ард түмэн түүнийг илчилж,эсэргүүцэж ,Хятадын ард түмэнтэй хамт түүнийг түлхэн унагаавал зохино. "
гэж хэлж байжээ.
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Гутлын 22ын өглөөний гудамжинд ийм гоё бейкери кафе нээгдэж. Пастри шэф нь энэ хүү болтой. Ямар гоё юм очоорой тануус 😋🤤
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Монгол Улс өнгөрсөн 7 жилийн хугацаанд сүүлийн 70 жилийн түүхэнд байгаагүй төмөр замын их бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүллээ. Хил дамнасан экспортын төмөр замууд эдийн засгийн өсөлтийн гол түлхэх хүч болж байгаа бол нийслэлийг тойрох "Багахангай – Хөшигийн хөндий – Эмээлт" чиглэлийн төмөр зам үндэсний аюулгүй байдал, ачаа тээвэр, дагуул хотуудын хөгжилд шинэ хуудас нээж байна.
railway-newsup-496790449236.…
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Иргэн Д.Оюунгэрэл: Автобусны жолоочийг алдаршуулъя
Нисэх чиглэлийн Ч:9, УЕХ15:36 дугаартай автобусны жолоочийн хариуцлагатай байдал талархал хүлээв.
Зорчигчдод зүй ёсны шаардлага тавьж, зорчигчдыг халамжилж харилцаж байв.
Зорчигчдын мөнгөө төлдөггүй хүмүүсийг нэг бүрчлэн хянаж шаардлага тавьж буцаах, заавал картыг нь даруулж байв.
Ажиглахад ахмад настай хүмүүс карттай ч дарахаас төвөгшөөж, “хэзээ ийм байсан юм”, “сүржигнэчих юмаа” гэх мэтчилэн үг хаяж жолоочтой зүй бус харилцан, ихэвчлэн уцаарлаж буйг харахад өнөөгийн нийгмийг бүтээж өгснөө дүрээрээ баталж байв.
2 хятад иргэний нэг нь 500₮, нөгөө нь мянган ₮ хүрэхээргүй хуйлсан 50-т, 100₮-г хийчихээд орох гэж дайрахад зогсоож, “Эх орныг минь хүндэл, би танд үйлчилж байна, гэхдээ мөнгөө бүтэн төлж дүрмийн дагуу явбал үйлчилнэ” хэмээн зогсоож, бүтэн төлүүлж байж оруулж байв. Мэр сэр залуучууд ичингүйрэн буцаж бууж харагдав.
“Би мөнгөө төлдөггүй хүмүүсийг биш, журмаараа мөрөөрөө явж байгаа хүмүүст үйлчилчихмээр байна” хэмээн загнаж учирлав.
Ёстой браво ооооооо!
Ингэж ажлаа чин сэтгэлээсээ хийдэг жолоочтой анх удаагаа таарлаа.
Бүгдээрээ дор бүрнээ яг энэ жолооч шиг ингэж хичээе ээ!
Жич: Сайхан шэйрлээд өгөөрэй. Би өөрийн постоо шэйрлээд өгөөрэй гэхээс ичдэг. Энэ удаа ичихгүй ээ ☺️
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Хэрвээ хятад түншүүдтэйгээ удаан хугацаанд харьцсан. Мөн данстайгаа холбосон вийчаат хаягаа алдвал аюултай болсон шүү.
AI ашиглан өмнөөс чинь видео болон аудио дуудлага хийгээд найз нөхдөөс чинь мөнгө зээлэх тохиолдол ихэссэн байна.
Хятадад явахдаа хаа хамаагүй QR уншуулав.
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Японд амьдардаг нэгэн орос эмэгтэйн сэтгэл гутралаас гарсан түүх:
Би гэдэг хүн сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больж 75кг болтлоо таргалж, байнга унтлагын хувцастайгаа явдаг болов. 2-3 хоногоор усанд орохгүй явах нь хэвийн үзэгдэл болж, шүдээ ч угаахаа байж... сүүлдээ бүр амьдрах ч сонирхолгүй болов. Энэ тухай сонсоод миний нэг япон найз намайг нэг эмнэлэгт үзүүлэхээр болов. Тэр эмнэлэг нь хүмүүсийг дор нь эмчилж, шинээр төрсөн мэт болгодог “өвөрмөц” эмчилгээтэй юм байх.
Ингээд найз хүүхэн маань намайг авч явахаар ирэв. Би ч унтлагын хувцас, гэрийн таавчигтай чигээрээ түүнийг дагаад Токио хотын төв орлоо. Японд хүмүүс, хэн юугаа ч өмссөн огт тоодоггүй нь сайхан. Бүр чармай нүцгэн явсан ч болно гэж байгаа. Бүгд дор бүрнээ бодолдоо дарагдчихсан байдаг тул хэн ч юу ч анзаарахгүй. Тэгээд ч япончууд гудамжинд, нийтийн унаанд яваа хүмүүсийг сонжоод байдаггүй л дээ.
Бид хоёр явсаар нөгөө эмнэлэг дээр ирж, анкет бөглөж өгөв. Тэнд намайг нэг өрөөнд оруулав... өрөөний голд нэг авс байх юм. Хэдэн юм лавлаж асуусныхаа дараа эмч надад оршуулгын өмсгөл авчирч өгөв... би ч тэр хувцсыг нь сольж өмсөв. Тэгтэл эмч “Энэ авсанд орж хэвтээд, нас барсан хүн юу "мэдэрдэгийг" мэдрэх гээд үзээрэй. Гармаар болохоороо энэ товчлуурыг дараарай… бид таныг гаргаад өгнө” гэв. Би ч хэлсэн ёсоор нь авсанд орж хэвтлээ. Авсан дотор нэг сонин үнэр үнэртэж байлаа, тэгээд тэр үнэрийг нь дарах гэсэн бололтой агааржуулагч цацсан байв. Авсны дотор талыг тод өнгийн зөөлөн атласаар бүрж, ирмэгийг нь тойруулан сувдаар чимжээ.
Өрөөнд гашуудлын ая эгшиглэхийг сонсоод хэвтэж байтал... намайг машинд ачиж байгаа нь мэдрэгдэв. Би сандарч нөгөө зааж өгсөн товчлуурыг нь дарах гэтэл... товчлуур салаад унчихав. Би эмнэлгийн хүмүүс руу “Та нар чинь солиороо юу?! Би ийм үйлчилгээ авах гэж мөнгө төлөөгүй шүү” хэмээн орилов. Тэд намайг сонсож байгаа шинж алга. Ингээд арваад минут явсаар нэг газар ирж зогсов. Тэгснээ “Алив буулгаарай!” гэх команд сонсогдож... намайг ухаж бэлдсэн нүх рүү олсоор алгуурхан буулгаж эхлэх нь тэр. Авсны таган дээр шороо асгарах дуулдаж... намайг оршуулж буй хүмүүсийн дуу улам холдож байлаа. Би айсандаа хамаг чадлаараа орилж, оросоор харааж гарав. “Би яг гаж сектантуудын гарт орчихож... надаар тахил өргөж байгаа юм байна. Аум Шенрикё! Өөрийгөө миний найз гээд байгаа энэ япон хүүхэн хамсаатан нь юм бна... Чамайг даа!” гэх зэрэг түмэн бодол толгойд эргэлдэж байв
... тэд намайг үнэхээр булшилж байв. Би яг л нядлуулах гэж байгаа гахай шиг чарлан тийчигнэв. Амьсгаа боогдож байгаа нь хамгийн аймшигтай. Би нус нулимстайгаа хутгалдан... тэр бүү хэл шээж орхив. Дотор их хавчиг тул би гараа ч хөдөлгөж чадахгүй... гуалин юм шиг хэвтэж блаа. “Тэнгэр минь, би үхмээргүй бна!” Авсан дотор улам агааргүй болж амьсгалахын аргагүй болж байлаа.Толгой эргэж, дотор муухайрч эхлэв. Төд удалгүй хүйт даагаад явчихав... lхүйтэн шороонд булсан байх нь. Би цурхиран уйлж байснаа сүүлдээ ухаан алдаж эхлэв. Ийн хэвтэж байхдаа би Гоголийн зовлонг ойлгов:“Гэнэт авсан дотор ухаан орж яг л ийм л юм болсон байх даа” гэж зурвас бодлоо.
Өнгөрсөн амьдрал минь нүдэнд харагдав:“Охиноо дөнгөж төрүүлчихээд элгэндээ нааж байсан минь... охин минь анх хөлд орж байсан нь... 2 салаа гэзэг нь...Бурхан минь,муу охиноо бүр мартчихсан байна шд! Энэ муу сэтгэл гутралаас болоод..” Тэгснээ хөөрхий ээж рүүгээ залгаж ярихаа больсноо санав. Мөн амьдрал ямар гайхалтайг ч эргэн саналаа! Тийм ээ, амьдрал сайхан! Гэтэл би энд ингээд үхэж байх ч гэж... ингэхдээ бүр шүтэж ирсэн япончуудынхаа гарт шүү!
Гэнэт авсны таг нээгдэх нь тэр... Эргэн тойрноо харвал би нөгөө л өрөөндөө байж байлаа. Авсанд байхад мэдрэгдсэн бүхэн компьютерийн аргаар хийсэн эффект байж. Би тайвширч чадахгүй хэсэг мэгшин уйлав. Найз маань намайг шоолж инээдээ барьж ядан бна... зэвүүн амьтан. Эмнэлгээс надад миний “үхэж байгаа” бичлэгийг гаргаж өгөв... авсан дотор нууц камер суулгасан байж.
Энэ өвөрмөц “эмчилгээний” дараа би сэтгэл гутралаасаа бүрэн гарч өөртөө анхаарч амьдралдаа ч улам дурлах болов
Нетээс орч: Uka Ulziibat
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Германаас Монголд суугаа суурин төлөөлөгч Маркус Лох гал гарсан тухай болон өөрсдийгөө “чухал” гэж үздэг манай улс төрчдийн талаар ингэж бичжээ.
“Улаанбаатарт сэтгэл гонсойж байна”
Тэнд бараг хагас цагийн турш гал шатаж байна. Миний таамаглаж байгаагаар энэ нь Олимпик Резиденсийн хажууд байсан хуучин зочид буудлын барилгын талбай юм.
Гал түймэр унтраах албаныхан техникээ үр дүнтэй байрлуулж чадахгүй байгаа бололтой. Бичлэгээс галын машинууд байрлалаа эзлэх гэж хэрхэн хүндрэлтэй байгааг харж болно.
Магадгүй Улаанбаатарын эрх баригчид болон өөрсдийгөө “чухал хүмүүс” хэмээн үздэг нөхдүүд замын түгжрэлийн эмх замбараагүй байдал, гал унтраах албаны тоног төхөөрөмжийн хангалтгүй байдал, барилгын талбайнуудын эрсдэл, харамсалтай нь одоо байгаа барилгуудын аюулгүй байдлын асуудлыг хэрхэн шийдэх талаар бодож үзэх хэрэгтэй байх. Миний бодлоор, ийм нөхцөлд онцгой байдал үүсвэл эдгээр барилга байгууламжийн галыг амжилттай унтраах боломжгүй байж мэднэ.
Аз болоход энэ удаа барилгын талбай л шатаж байна. Хэрэв орон сууцны барилга байсан бол олон хүн амь насаа алдах байсан!
Гал унтраах ажиллагаанд оролцож буй гал сөнөөгчид эсэн мэнд буцаж ирээсэй гэж хүсэж байна. Хэсэг хугацааны өмнө гал сөнөөгчид харамсалтайгаар амь насаа алдсан нэгэн хэрэг гарсныг та бүхэн санаж байгаа байх. Ажил үүргээ гүйцэтгэж яваад хамгаалах хэрэгсэл нь гэмтвэл гал сөнөөгчид өөрсдийнхөө мөнгөөр сольж авах шаардлагатай болдог гэж хүртэл сонсож байсан.
Гэвч энэ бол Монголын албан тушаалтнууд болон өөрсдийгөө чухалд тооцдог хүмүүсийн нийтлэг төрх юм. Тэд ард иргэдэд бодитой ашиг тустай зүйл хийхийн оронд сүржин, хэт том амбицтай төслүүдийг илүүд үздэг!
Ингэж шулуухан, илэн далангүй хэлсэнд уучлаарай!
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Брюс Ли тулааны урлагаас хавьгүй цаадах нэгэн зүйлийг ойлгосон аж:
Ус шиг бай…
Уян хатан, гэхдээ сул дорой биш…
Зохицох чадвартай, гэхдээ зүг чигээ төөрсөн биш…
Боломжтой үедээ дөлгөөн тайван…
Шаардлагатай үедээ зогсоошгүй…
Үнэнхүү хүч чадал гэдэг бүх зүйлийг эсэргүүцэн сөрөхөд байдаггүй...
Хэзээ тууштай зогсохоо, хэзээ урсан дасан зохицохоо мэдэхэд оршдог…
Амьдрал биднээс зохицон өөрчлөгдөхийг шаарддаг…
Ус ямар нэгэн тогтсон хэлбэрт баригддаггүй учраас тэр усыг ийнхүү жишээлдэг байв...
Усыг аяганд хийвэл аяга болно...
Лонхонд хийвэл лонх болно…
Гэхдээ уян хатан байдлыг сул дорой чанартай хэзээ ч бүү хольж ойлгоорой…
Ус бас цохиж, хад асгыг ч идэж, боломжгүй мэт санагдах газарт өөрийн замыг засаж чаддаг…
Брюс Ли энэ санааг өөрийн гүн ухаандаа буулгасан юм:
Ганцхан төрлийн сэтгэлгээ, үйлдэл, хариу үйлдлийн хэв маягт түгжигдэн амьдарч болохгүй...
Яагаад гэвэл амьдрал өөрчлөгддөг…
Хүмүүс өөрчлөгддөг…
Төлөвлөгөө өөрчлөгддөг…
Нөхцөл байдал өөрчлөгддөг…
Хэрэв чи тэдгээртэй хамт өөрчлөгдөхөөс татгалзвал аль хэдийн үгүй болсон бодит байдалтай тулалдсаар төгсөж мэднэ…
(Брюс Ли)
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Токиогийн алдартай худалдааны төвүүдийн нэг болох "Seibu Shibuya" их дэлгүүр 58 жилийн түүхтэй үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоож, хаалгаа барьсан явдал болжээ.
Токиогийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, алдартай дүүргүүдийн нэг болох Шибүяагийн (Shibuya Scramble Crossing-ийн яг хажууд байрладаг) бэлгэ тэмдэг болсон Seibu Shibuya их дэлгүүр 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор хаалгаа хаалаа. Энэ нь олон хүний хувьд хүүхэд нас, залуу насны дурсамжтай салшгүй холбоотой түүхэн газар байсан тул нутгийн иргэд болон гадаад жуулчид очиж хүндэтгэл үзүүлэн, сарнай болон дурсгалын зургаар үдсэн байна.
1968 онд үүд хаалгаа нээсэн Seibu Shibuya нь зөвхөн дэлгүүр байхаас гадна Токиогийн залуучуудын соёл, загварын чиг хандлагыг тодорхойлогч гол төвүүдийн нэг байсан юм.
Зах зээлийн өөрчлөлт ба цахим худалдаа: Орчин үед хүмүүс биет дэлгүүрээс илүү онлайн худалдааг түлхүү ашиглах болсон.
Өрсөлдөөн ширүүссэн нь: Шибүяа дүүрэгт сүүлийн жилүүдэд шинээр маш олон орчин үеийн худалдаа, цэнгээний төвүүд баригдаж, өрсөлдөөн эрс ширүүссэн.
Орлого буурсан болон бүтцийн өөрчлөлт: Олон жил үйл ажиллагаа явуулах явцад орлого нь буурч, шинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан зэрэг нь энэ шийдвэрийг гаргахад хүргэжээ.
Сүүлийн жилүүдэд Шибүяа дүүрэгт уламжлалт том их дэлгүүрүүд дараалан хаагдах болсон (Тухайлбал, хэдхэн жилийн өмнө Tokyu их дэлгүүрийн салбар хаагдсан). Ингэснээр Шибүяа орчимд уламжлалт хэв маягийн томоохон их дэлгүүр бараг үлдэхгүй, хотын дүр төрх шинэчлэгдэж буйн бас нэгэн том илрэл болж байна.
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Upgrade your everyday carry. This smart pop-up wallet is designed for front-pocket use, slim as a fingertip. With one-click card access for fast, stylish payments and built-in RFID protection, it’s a must-have.
Shop now=>peaklaven.com/products/rfid-…
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
Энэ будааны ашиг тусыг нэг хараад үзээрэй… Холестрин бууруулах гэж байгаа хүмүүс, сахарын өвчтэй хүмүүс, жин хянаж байгаа тамирчид цагаан будааны оронд их хэрэглэдэг юм билээ… Хэрэг болж мэднэ.
ᠰᠠᠢᠢᠨ ᠬᠠᠭᠠᠨ ᠪᠠᠲᠤ retweeted
ХӨГШРӨХГҮЙ БАЙХ АРГА БАЙНА
1. АЛХ
Өдөр бүр ялангуяа өглөө эрт
Алхахдаа утсандаа чихэвч хийгээд
цоглог ая сонсоод алх
2. ДУРЛА
Юунд ч хамаагүй
Болохгүй бол өөртөө
Хэн нэгэнд таалагдах гэсэн хүсэл
хүнийг илүү сахилга баттай болгодог..
3. ЖИНГЭЭ ХАС
Хоолоо зохицуул
Ялангуяа ач зээ нарынхаа хаясан гээсэн орхисон хоолны үлдэгдэлийг битгий ам руугаа чихээд бай
Чи ямар хогийн сав уу? Айн .
4 . БИЕЭ ЗӨВ ХЭЛБЭРТЭЙ БАЙЛГА
БОЛОМЖ БИЙ ШҮҮ
Царай яах вэ ?
Буурал үс нүүрний үрчлээ байдаг л зүйл Түүнийг нууж яахав.
Доороос нь цагаан үс см- р цухуйчихсан хар, шар, улаан үстэй байснаас буурал саарал цагаан толгойтой байх нь илүү дээр...
5 УНТАХЫН ӨМНӨ ИДЭХ ХЭРЭГГҮЙ
Долоон цагаас хойш юм идэхгүй шүү.
Өлсөж үхдэггүй л юм байна
6 АТААРХАЖ БОЛОХГҮЙ
Хов ярина гэдэг бол атаархалын хэлбэр
Атаа- рхал гэдэг чинь атагаалжин хар мангас дотор чинь суучихаад залуу эд эсийг чинь залгиад байнаа л гэж мэд Ёстой хэрэггүй
7. ХАНГАЛТТАЙ УНТАЖ АМАРДАГ БАЙ
Дор хаяж найман цаг унтах хэрэгтэй
Нойр хүрдэггүй ээ гэдэг үгийг толгойноосоо бүүр аваад хаячих бодохын ч хэрэггүй
Оронд нь "би гүй ээ мөн сайхан нойртой шүү Хүүхэд шиг л унтадаг Толгой дэр хоёр нийлүүлээ л нам" гэдэг тарни цээжилчих ээ хө
8. МӨНГӨӨ ӨӨРТӨӨ ЗОРИУЛ
Мөнгө зарцуулах амархан бас зугаатай шүү
Тэтгэврээ өөртөө зарцуул Үр ач нар чинь өөрсдөө идэх хоолтойгоо төрдөг юм аа хө Өмнүүр нь орох өртэй биш шүү дээ
9 . АМРААД Л БАЙГААРАЙ
Жилд дор хаяж хоёр удаа сувилал амралтанд явж амараа хө .
10 . СОНИУЧ БАЙ
Ном унш Сүмд яв ,Шашин сонирх, Бясалга ,Залбир, Өөрийгөө сонирхдог хүн өвчин бодож суудаггүй моо
11 . КАЙФТАЙ АМЬДАРЧ СУР
Бүх зүйлээс таашаал авч сур, мандаж байгаа нар. сайхан цаг агаар, цэцэглэж буй цэцэгнүүд болжморын жиргээ эсвэл шөнийн шар шувуу.
12 . ХЭТ ТАНСАГЛАЛААС ТАТГАЛЗ
Тансаг байдал, тав тухыг аз жаргал гэж
бүү эндүүр.
Хэвтээ л хажуулаа л байвал газар руу л дөхөөд байна гэсэн үг ш дээ тээ
13. АЙДАСГҮЙ АМЬДАР
Хэзээ ч юунаас ч бүү ай
Бүүр хорт хавдар гэдэг онош сонссон ч бүү ай
Бүх зүйлд боломж байдаг .
14. ХАРАМЛАХ ХЭРЭГГҮЙ
Өг! өгөх л юм байвал хэрэгтэй хүнд нь өг
Өгөхийн жаргал ямар гоё гээч
15. БИТГИЙ УЛСТӨРЖӨӨРЭЙ
Гэхдээ сонголтоо зөв хий
Бид зөв бодож зөв сонгож чадвал үр ач нар маань тайван чөлөөтэй орчинд амьдарна гэдгийн хатуу сана
16. ӨӨДӨӨ ГЭГЭЭЛЭГ БАЙ
Ялихгүй зүйлд стерсдэж бухимдаж. тархиа гашилгаж , өөрийгөө зовоох шаардлагагүй.
17. НЭР ҮГ ШИГ БҮҮ АМЬДАР
Үйл үг шиг амьдар
Хүмүүс тэр ямар гэгээлэг амьдарсан юм бэ! гэж дурсахаар дуурайхаар ...
18. ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙ
Өөрийгөө чөлөөл
Шувуу шиг бай л даа эрх чөлөөтөй
Чадахгүй бол өнөөдрөөр амьдар - өчигдрөөр биш маргаашаар биш.
Зөвхөн одоо- доо
Яаж гэж үү ?
Амархан өнгөрсөнийн бүү бод
Маргаашд бүү зов
Өнөөдөр л жаргалтай бай
18. БИТГИЙ ТУХАЛ
Тав тух хүнийг өвчлүүлдэг өтлүүлдэг
Тогтоол ус өтдөг гэдгийн байнга сана
19. ЗЗАЛУУ ХАРАГДАХ ГЭЖ БҮҮ ХИЧЭЭ
Чи инээдтэй харагдах болно. Чи зүгээр л насандаа сайхан харагдах ёстой
20. АМЬДРАЛДАА БҮҮ ГОМДОЛЛО
Өнгөрүүлсэн амьдралдаа гомдоллох хэрэггүй Энэ амьдрал чинь сайн муу ч ямарч байсан
ЧИНИЙ Л СОНГОЛТ байсан шүү дээ хө....❤️🙏❤️




























