Ben bodza retweeted
Илон Маск «Хүний оюуны чадвараас хол давсан хиймэл оюун аль хэдийн бий болсон. Сингуляритид тавтай морил» Сингулярити гэдэг нь AI өөрөөсөө илүү чадвартай AI бүтээж, шинэ хувилбар нь цааш бүр илүү чадвартай хувилбар бүтээх үйл явц асар хурдтай давтагдана гэсэн таамаглал.
Elon Musk declared the Singularity this morning.
"Unequivocal super intelligence has arrived. Welcome to the Singularity."
He was replying to a post about the Riemann hypothesis. The AI behind that proof isn't Grok. It's Claude.
In the video below: Musk at Davos in January, promising AI smarter than any human "by the end of this year." Then the 167-year-old problem that just fell, and the question nobody can answer yet.
Here's how we got here.
In 1859, Bernhard Riemann made a guess about prime numbers and never proved it. It became the most famous open problem in math, with a $1 million prize on it.
This August, an Anthropic staffer told Claude to "take a real stab" at it. Claude didn't solve it, though it improved a decades-old bound along the way. Anthropic said it didn't expect those techniques to lead to a proof.
One of the two mathematicians who checked that August work was Levent Alpöge.
On Friday, Alpöge posted a four-page note:
"I believe I have, working with Claude, discovered a proof of the Riemann hypothesis."
Six weeks of work. The proof isn't on paper. It's 17 million lines of Lean, code a computer can check step by step. On Saturday, the Lean and Mathlib communities said they have "full confidence" it's correct.
"It's really the biggest thing I think that's ever happened in mathematics," Riemann specialist Brian Conrey told AFP.
Then Musk called it superintelligence. The same day, he gave the same label to Tesla's new self-driving software.
The case for Musk: he told Davos AI would beat any human by the end of 2026. He hit his own deadline with 39 days to spare.
The skeptics say: a human mathematician steered for six weeks. Nobody has read all 17 million lines. The Clay Institute still lists the problem as unsolved.
My read: look at what's missing from Musk's post. The word Claude.
The biggest AI result of the year came from his rival's model. Musk gets to be right about the timeline. Anthropic gets the proof.
Is this superintelligence, or a very good tool in the hands of one very good mathematician?
Ben bodza retweeted
Үүсгэн байгуулагч CEO-г орлуулахад ийм хэцүү байдгийн нэг шалтгаан нь тэд гүйцэтгэх захирлын үүргээс гадна бүтээгдэхүүн хариуцсан захирлын (Chief Product Officer) үүргийг давхар гүйцэтгэдэгт оршино.
Тэд бүтээгдэхүүн хэрхэн бүтээгдсэнийг нарийн мэддэг, бүтээгдэхүүний бүхий л бүтэц, ажиллагааг толгойдоо бүрэн зураглаж чаддаг бөгөөд түүнийг үндсээр нь шинэчлэн өөрчлөх алсын хараа, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг.
Харин үүсгэн байгуулагч компаниасаа явахад гүйцэтгэх захирлын орон тоог нөхөж чаддаг ч түүний гүйцэтгэж байсан бүтээгдэхүүний манлайллын үүргийг орлох хүн бараг олддоггүй.
One reason founder CEOs are so hard to replace is that they’re effectively also the chief product officer. They know how the product was built, can hold the entire product in their head, and have the vision and authority to reinvent it.
When they leave, the CEO role gets filled, but the product role they played rarely does.
Ирэх 18 сарын турш дэлхийн бүх систем, бүх хэрэглэгч кибер халдлагын бай болох эрсдэлтэй, хамгаалах арга үгүй гсн шүү. Америкийн КАБ ын хамаг бүдүүн дарга нь хэлсэн бнлэ. Дор бүрнээ хувийн эрсдэлтэй файлуудаа off-grid хадгална биз дээ, эсвэл устга²! 😉
Ben bodza retweeted
Ази, Номхон далайг бүс нутагт АНУ цэргийн хүчээр дангаар ноёрхох үе дуусах дөхжээ. Энэ нөхцөл нь бидэнд шинэ сорилт авч ирж магадгүй л юм.
Ази, Номхон далайн бүс нутагт АНУ, БНХАУ-ын цэргийн хүчний зөрүү урьд өмнө хэзээ ч өнөөгийнх шиг бага байсангүй. Лоуи хүрээлэнгийн 2026 оны «Азийн хүчний индекс»-ээс Дэвид Валлансын хийсэн гол дүгнэлт энэ. Яах вэ, АНУ цэргийн төсөв, байлдааны туршлагаар тэргүүлсэн хэвээр. Гэхдээ БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) хүчирхэгжихийн хэрээр АНУ энэ бүс нутагт өрсөлдөгчгүй байсан үе түүх болж байх шиг.
Энэ өөрчлөлт далайд хамгийн тод харагдана. БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин өнгөрсөн арван жилд байлдааны хөлгийн тоогоор АНУ-ын флотыг гүйцэж түрүүлжээ. Зарим судлаачийн тооцоогоор өнөөдөр БНХАУ-ын флот АНУ-ынхаас 35 хувиар олон хөлөгтэй. Тус улсын усан онгоцны үйлдвэрүүд байлдааны хүчин чадал сайтай том хөлгийг харьцангуй хямд өртгөөр, богино хугацаанд барьж чаддаг болсон нь үүнд нөлөөлөв. Ганц жишээ авъя. БНХАУ шинэ загварын Type 055 крейсерийг 850–920 сая ам.доллароор барьдаг. Харин АНУ-ын флотын гол ачааг үүрдэг Arleigh Burke ангиллын нэг сөнөөгч хөлөг 2.7 тэрбум ам.долларын өртөгтэй. АНУ жилд БНХАУ-аас бараг гурав дахин их мөнгө батлан хамгаалахдаа зарцуулдаг ч хоёр улсын үйлдвэрүүдийн хөлөг барих өртөг ийм зөрүүтэй. Үүний зэрэгцээ БНХАУ энэ зууны дунд үе гэхэд зэвсэгт хүчнээ дэлхийн жишигт хүргэх зорилт тавьж, 2000–2026 онд цэргийн төсвөө бараг 1000 хувиар нэмэгдүүлсэн гээд тооцвол ашигт үйлийн кофицент хэний талд байгаа нь харагдана. Яахав холбоотны хувиар Өмнөд Солонгос, Японы хөлөг онгоц үйлдвэрлэх чадлыг нэмж болох ч тэд ажлын хөлс, төлбөр дээрээ тохирч чадахгүй.
Нисэх онгоц тээгч хөлөг барих хурдыг нь бас харьцуулаад үзье. Оросууд хуучин «Адмирал Кузнецов»-оо засах гэж арав шахам жил зарцууллаад байдаггүй ээ, тэр хэдэн ч удаа галд автав.Гэтэл АНУ цөмийн хөдөлгүүрт Gerald R. Ford ангиллын анхны хөлгийн суурийг 2009 онд тавьжээ. Хоёр дахь хөлгийн суурийг 2015 онд тавьсан бөгөөд 2027 онд флотын бүрэлдэхүүнд оруулахаар төлөвлөсөн. Гурав дахь хөлгийн суурийг 2022 онд тавьж, ойрын саруудад усанд буулгахаар товложээ. Дөрөв дэхийнх нь суурийг хараахан тавиагүй. Тэгэхээр АНУ бол тэнгисийн том гүрэн гэдэг нь харагдана. Гэтэл БНХАУ цөмийн хөдөлгүүрт анхны нисэх онгоц тээгч Type 004 хөлгөө 2024 оны орчим барьж эхэлсэн. АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн тооцоогоор уг хөлгийг 2027 онд усанд буулгаж ч мэднэ. Энэ тооцоо таарвал барьж эхэлснээс усанд буулгах хүртэл гурав орчим жил өнгөрнө. Үүний дараа хөлгийг туршиж, флотын бүрэлдэхүүнд хүлээн авах ажил бий ч хөлөг л бол хөлөг.
АНУ-ын Батлан хамгаалах яамны 2025 оны тайланд дурдсанаар БНХАУ 2035 он гэхэд нисэх онгоц тээгч зургаан хөлөг нэмж барих зорилготой. Арван жилд зургаан хөлөг гэдэг нь дунджаар хорин сар тутамд нэг шинэ хөлөг гэсэн үг. Манай УИХ-ын сонгуульт хугацаанд цөмийн хөдөлгүүртэй 2 хөлөг барьж байна гэсэн үг. Харин бид яаж байгаа билээ.
Тэглээ ч 2035 онд АНУ нисэх онгоц тээгч хөлгийн тоогоор БНХАУ-аас түрүүлсэн хэвээр байх төлөвтэй. Гэхдээ АНУ-ын хөлгүүд дэлхийн олон бүс нутагт үүрэг гүйцэтгэдэг бол БНХАУ ойрын болон дунд хугацаанд Энэтхэг–Номхон далайн бүсэд гол хүчээ төвлөрүүлж буй. Эндээс нэг асуулт гарна. Хэрэв энэ бүс нутагт томоохон дайн дэгдвэл АНУ бусад бүс нутаг дахь ашиг сонирхлоо эрсдэлд оруулалгүйгээр БНХАУ-ын эсрэг бүх хүчээ төвлөрүүлж чадах уу? Өөрөөр хэлбэл орон зайн хязгаарыг хэрхэн гэтлэх вэ?
БНХАУ хөлгөө олшруулахын хэрээр тэдгээрийг байрлуулах, засварлах баазуудаа ч өргөтгөжээ. Умард, Дорнод, Өмнөд тэнгисийн флотын баазуудад хөлгийн зогсоол нэмж, засвар үйлчилгээний байгууламж барьсан. Бүр хиймэл арал байгуулж, цэргийн зориулалтаар ашиглаж буй. Нисэх хүчнийхээ онгоцыг агаарт түлшээр цэнэглэх чадавхыг ч нэмэгдүүлжээ. Мөн 2026 оны аравдугаар сард Лаосын Засгийн газартай тохиролцож, тус улсын нэгэн нисэх буудлыг ашиглах эрхтэй болсон. ХАЧА Зүүн Өмнөд Азид ийм байгууламж ашиглах боломжтой болсон анхны тохиолдол нь энэ. Хятадууд саалиа бэлтгэхээс өмнө саваа бэлтгэж буйн тэр. Бодлоготой улс ийм сайхан.
АНУ-ын флот техник, технологиор давуу хэвээр байж болно. Бас мөнгөөр нөхөх аргагүй нэг давуу тал АНУ-д бий. Тэр нь байлдааны туршлага. БНХАУ-ын зэвсэгт хүчний хамгийн сүүлд явуулсан томоохон дайн гэвэл 1979 онд Вьетнам руу хийсэн довтолгоо. Харин АНУ XXI зуун гарсаар дэлхийн аль нэг хэсэгт дайн хийж, эсвэл байлдааны анги нэгтгэлээ хилийн чанадад байрлуулж ирсэн. Ийм ажиллагаа бараг тасарсангүй.
БНХАУ цэргийн хүчээ зузаатгаж буй энэ эрч ойрын үед саарах шинж алга. ХАЧА зууны дунд үе буюу 2050 онд хүрэхээр зорьсон түвшиндээ өнөөдөр хараахан хүрээгүй л байх. Гэхдээ БНХАУ Ази, Номхон далай дахь цэргийн хүчний харьцааг аль хэдийн өөрчилчихсөн байна даа.
Энэ өөрчлөлт Монгол Улсад яаж нөлөөлөх вэ?
АНУ, БНХАУ-ын цэргийн хүчний харьцаа Ази, Номхон далайд өөрчлөгдөхөд Монголд юу мэдрэгдэх вэ? Тайван цагт манай дипломат сонголтод, харин бүс нутагт хямрал дэгдвэл экспортын орлого, импортын барааны үнэд хамгийн түрүүнд нөлөөлөх магадлалтай.
Монгол Улс хоёр хөрштэйгөө тогтвортой харилцахын зэрэгцээ АНУ, Япон, БНСУ зэрэг гуравдагч хөрштэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бодлого баримталдаг. АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн хурцдах тусам Монголын хувьд энгийн байсан шийдвэр хүртэл хоёр талд өөр өөр утгаар уншигдаж мэднэ. Тухайлбал, гуравдагч хөрштэй хийх хамтарсан сургуулилтыг бид энхийг сахиулагчдаа бэлтгэх ажил гэж үзэж байхад БНХАУ үүнийг бүс нутгийн цэргийн өрсөлдөөнтэй холбон харж болох юм. Ийм нөхцөлд манай дипломат бодлогын сорилт нь хоёр хөршийнхөө итгэлийг хадгалахын зэрэгцээ хэнтэй, ямар чиглэлээр хамтран ажиллахаа өөрсдөө шийдэх орон зайгаа хамгаалах явдал болно.
Эдийн засгийн нөлөө нь бүр тодорхой. 2025 онд Монгол Улсын нийт экспортын 89.4 хувь нь БНХАУ-д ноогдсон буюу барааны үнийн дүнгийн 40.9 хувийг нүүрс, 41.4 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлсэн. Бүс нутгийн хямралаас болж БНХАУ-ын үйлдвэрүүд нүүрс, зэсийн худалдан авалтаа танавал манай экспортын орлого буурч, улмаар төсвийн орлого, төгрөгийн ханшид дарамт ирнэ. Харин далайгаар авдаг түүхий эдийн нийлүүлэлт нь саатаж, үйлдвэрүүдийн эрэлт хэвээр үлдвэл хуурай газраар хүргэдэг Монголын нүүрс, зэсийн ач холбогдол түр өсөж ч болно. Аль нь давамгайлахыг бидний заль ухаан хийгээд БНХАУ-ын үйлдвэрүүд хэр ажиллах, манай боомтууд хэдий хэмжээний ачаа нэвтрүүлэхээс шалтгаалах буюу талуудын ашиг сонирхол мэдэх хэрэг болно.
Импортын хувьд бид далайгаас хол ч дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд орсон юм болохоор далайн тээврээс хамааралтай. БНХАУ, ОХУ-аас бусад орноос Монголд ирэх чингэлэгтэй ачааны гол зам нь Бохай тэнгис, Тяньжинь боомтоор дамжин Замын-Үүдэд хүрдэг. Зүүн Азийн усан тээвэр доголдвол манай өмнөд хил нээлттэй байсан ч ачаа хоцорч, тээврийн үнэ өсөж болно. Жишээ нь Японоос захисан машины сэлбэг, тоног төхөөрөмж хэдэн долоо хоногоор саатахад Номхон далайн хямрал Монголын аж ахуйн нэгжид аль хэдийн мэдрэгдэнэ. Орос-Украины дайнаас хамаарч Европын худалдаа яаж байгаа билээ дээ.
Ингээд бодохоор Монголын хувьд гол асуудал нь Америк, БНХАУ хоёрын аль нь олон хөлөгтэй болох тухай биш юм. Тэр хоёрын харилцаа муудахад бид нүүрс, зэсээ хэвийн борлуулж, хэрэгтэй бараагаа хугацаанд нь татаж, гуравдагч хөршүүдтэйгээ эхлүүлсэн ажлаа өөрсдийн шийдвэрээр үргэлжлүүлж чадах уу? Цэргийн хүчний харьцаа өөрчлөгдөхийн Монголд хамаатай тал нь энэ л дээ. Өөр ч олон өөрчлөлт байж мэднэ, тэрийг нь мэдэх хүмүүс нь мэдэж байгаа бизээ.
Ben bodza retweeted
Үнэгүй тог хэн дуртайд нь түгээчихээд, оргил ачааллын үеэр гэрлээ унтрааж хэмнээрэй гэж олон жил уриаллаа.
Энэ бол үл бүтэх санаа.
Үнэгүй нүүрс овоолж тараачихаад утаа буурсангүй гэж олон жил ярилаа.
Энэ бас л үл бүтэх яриа.
Үнэгүй дулаанд холбож өгчихөөд дулаан хүрэлцэхээ байлаа, хэмнэлт хийе гэж олон жил ярилаа.
Энэ мөн л үл бүтэх санаа.
Бүгд мэдсээр атлаа жил бүр яриад өнгөрнө гэдэг бол бүтэн системээрээ ашиг сонирхолын гүн барьцаанд байнаа л гэсэн үг.
Ben bodza retweeted
ӨНӨӨДРИЙН ҮГ
Hubris syndrome!
Сүүлийн 20 орчим жилд улс төр, сэтгэл судлалын хүрээнд яригдах болсон "Hubris syndrome"-н талаар буюу "ихэрхэх хам шинж" гэж буулгаад хэдэн үг сийрүүлье.
"Hubris" гэдэг үг нь Грекээр хэт итгэлтэй байдал, асар их бардамналыг илэрхийлдэг гэнэ. Харин энэ нь тодорхой өдөөгчөөс, ялангуяа эрх мэдлээс үүссэн сонин авир шинжүүдийн бөөгнөрөл болоод ирэхээрээ "hubris syndrome" буюу ихэрхэх хам шинж болдог аж.
Мэдрэлийн эмч мэргэжилтэй, Их Британийн Гадаад хэргийн сайд асан David Owen (зүүнтэн), болон сэтгэцийн эмч, профессор Jonathan Davidson нарын тодорхойлсноор энэ хам шинжийн тухайд нийт 14 шинж тэмдэгийг жагсаасан байна. Тэрийг нь дэлгэрэнгүй уншихыг хүсвэл AI ашиглаад үзчих. Би гол шинжүүдийг нь л дурдъя.
- Өөрийгөө хэт дөвийлгөж, бусдаас онцгой, дээгүүр гэж үзэх, бодит байдлаас тасрах
- Өөрийн чадвар, нөлөөг хэт үнэлэх, өөрийн шийдвэрийг алдаагүй гэж үзэх
- Шүүмжлэл, эсэргүүцлийг үл тэвчих, бусдыг дорд үзэх, үл тоомсорлох
- Өөрийн хүсэл зоригийг бүх эрх ашгаас дээгүүр тавих, хэт өргөмжлөх
- Эрх мэдлээ хязгааргүй мэт ашиглах
- Алдаа гаргасан ч хариуцлага хүлээхгүй байх...
Гэх мэт шинжүүдийг агуулж, хамгийн гол нь улс төр-эрх мэдлийн хүрээнд өөрийгөө хууль, ёс суртахуун, бусдын шүүмжлэлээс дээгүүр тавидаг үзэгдэл гэж ойлгож болно. Өнөөдрийн бидний олонхийн сонгосон хүмүүс нүдэнд шууд бууж байгаа юм. Нам харгалзахгүй, хэнээс ч, хаанаас ч харж болно. МАН-ын мангарууд хэрхэн хуваагдаж, хэрэлдэж, элдэв баримтуудаа дэлгэж байгааг бид бэлхэн үзээд сууж байгаа. АН, ХҮН-ын ялзарсан лойдруудад ч хамаатай.
Энэ үзэгдлийг тархинд юу болдог тухайд энгийнээр тайлбарлавал хүн ялалт байгуулж, статус олох бүрд допамин ялгарч, тестостерон өсдөг. Энэ мэдээж эрсдэл даах хүсэл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг ч нөгөөтэйгүүр айдас, санаа зовнилыг сулруулна. Хамгийн гол нь заавал том зорилго, амжилтанд бус жижиг бүлэг доторх статус, цөөн дараалсан амжилт ч тархийг адилхан замаар хөдөлгөдөг аж. Өөрөөр хэлбэл жижигхэн амжилт ч биологид шууд нөлөөлнө. Энэ тухайд хулгана дээр хийсэн туршилтууд, судалгаа байдаг аж. Winner effect!
Зах зээл дээр ч "ялагчийн" нөлөө ажилладаг. Жишээлбэл хөрөнгийн биржийн арилжаачид амжилтандаа эрдэж, хэт итгэлтэй болсноор алдаа гаргадаг. Гэхдээ том зургаараа бизнесийн салбарын ихэрхлийг алдагдал шийтгэчихдэг. Харин улс төрд яадаг бол?
Ер нь бол амжилт олсон хүний эргэн тойронд тэр хүнийг магтаж сайшаадаг, шүүмжилдэггүй хүмүүс ихээр цуглардаг. Мэдээж ийм зүйл сайныг ч, бас саарыг ч хүнд өгөх нь тодорхой. "Эрх мэдэл ялзрах хандлагатай. Хязгааргүй эрх мэдэл хязгааргүй ялзруулдаг" гэх Лорд Актоны (1834-1902) хэлсэн алдарт үг бий.
Манай улс төрийн тавцанд хамгийн сүүлд болсон сүржин зайлалт, эргэн эрэлтийн төлөвлөгөөг бодож үзэхэд авлигын хардлага, импичментийн сүрдүүлгийн дараа номер1 маань өөрийн хүсэлтээр буулаа. Аргуу, бас цөмөрсөн ПиАр-тай, нэг л их уянгалсан дуутай видео бичлэгүүд ихээр явж байна. Нөгөөтэйгүүр эрх мэдлээсээ буухдаа их хурал дээр хэлсэн үг яриа, биеийн хэлэмж, асуулт хариултын байдал, бууж байгаа эвент үйл ажиллагаа нь ч аргагүй 9 жилийн турш хамгийн өндөр албан тушаалуудыг хашсан социалист гэсэндээ ил харагдах нь сүржин "поп" байлаа. Харин үл харагдах нь юу байгаа бол? Ямартай ч "ихэрхэх хам шинж"-ийн 14 шинж тэмдэгтэй нэг бүрчлэн харьцуулж үзмээр санагдсаныг нуугаад яахав. "Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох, эсвэл ерөнхийлөгчийн тогтолцоо руу яв" гэж байх шиг.
Хамгийн аюултай нь ийм зүйл зөвхөн улс төрийн өндөр албан тушаалтанд тохиолддоггүй. Монголд жижигхэн амжилтандаа эрдэж бардсан, сэтгэцийн өвчтэй нарциссистууд их бий. Ер нь энэ хам шинж аливаа шүүмжлэлд нээлттэй, хошин юмортой, мэдрэмж сайтай хүмүүст харьцангуй бага тохиолддог гэх ч нэгэнт үүссэн ихэрхлийг эмчлэх эм гэж хараахан байхгүй. Харин магадгүй хамгийн сайн вакцин нь мэдлэг ойлголтоо нэмж, ухаарч сэхээрэх байж мэднэ. Эрх мэдлийг хязгаарлах, шүүмжлэлийг чөлөөтэй байлгах хүн төрөлхтний жор бол бий. Асуудал нь тэр жорыг бид хангалттай ойлгож амжаагүй тул дагаж мөрддөггүйд л байгаа юм!
2026/11/22
Ben bodza retweeted
Танин мэдэхүй асар их ач холбогдолтой, хэрэглээтэй дугаар болжээ энэ. Удахгүй үйлчилэх тамхины хуулиар бид их юм үзнэ ээ. N89: Монголчууд архичин байсан уу? youtu.be/MImJdhjlw-I?si=fGDg… via @YouTube
Ben bodza retweeted
Саванчинд Нэг гуйлгын зар байна аа. @margadism дүү уучлаарай.
Манайд системийн анализ мэддэг хүн цөөхөн. Тэр цөөхөн дундаас бичдэг нь бүүр цөөхөн байдаг. Эдгээрээс судлаач Д.Ганхуяг л шууд нийтэд бичдэг, хэлдэг, энэ хэрээр бусдад адлуулдаг. Бусад судлаачид ингэж бичихээс айдаг, яагаад гэвэл системийн эсрэг явбал алууна гэдгээ тэд мэддэг юм билээ. Харин мань хүн тэрийг нь тоодоггүй.
За тэр яахав мань Д.Ганхуяг гуай эрүүл мэндийн асуудалтай байж, сүүлдээ тэр нь санхүүгийн эрсдэл болжээ. Тэгээд санхүүгийг дэм түмэн олноос авахаар номоо зарж байгаа юм байна. Та бүгд ном авна уу даа. Тэр өвгөний тэрс үг, тэрслүү анализ монголд хэрэг болно хожим.
Үндэсний үзэлт болон монгол ахан дүүс халуун сэтгэл хандивын гараа сунгана хэмээн итгэнэ.
Данс: ХААН 5059473745
IBAN: 75000 500 /Д.Ганхуяг/
Мөн энэ Бямба Ням гарагт буюу 2026 оны 11 сарын 21, 22-нд: Модны 2-ын дундуур замаар ороод Гранд Хилл зочид буудлаас баруун тийш яваад Бөмбөөхөн цэцэрлэгийн баруун талд ОЙМОН төвийн 903 тоотод түүний
1. Нийтлэлийн 3 багц нийлээд 120.000₮
2. Л. Н. Гумилев "Угсаатны нийлэгжилт ба дэлхийн биохүрээ" 50.000₮
3. "Орос яагаад Америк биш вэ" 30.000₮ тус тус худалдаалж байна.
Энэ зарыг шири шири хийн түмэнд түгээнэ үү.
Ben bodza retweeted
Бизнес салбар, том компаниудаа ээлжилж нүддэгээ больчих.
Ард Түмэн - Улс Төрч - Бизнес гээд 3 дүртэй. Улс төрч нар нь Шилийн Сайн Эр дүрд орчихсон.
Ард Түмний өмнөх буруутнаар бизнесүүдийг тодруулж байгаад төрийн хүчээр нүдэж оноо авдаг улс төрчид улам олшроод л байна даа. Гэхдээ энэ чинь хол явахгүй. Ард түмний өмнө бизнесийнхэн ямар ч буруугүй - та нарын буруу бодлогын л лай ш дээ бүх асуудал.
Гадаадын орнуудаас хууртагдаж ирсэн хүмүүс Украины ийм проектруу хандаж зөвөлгөө авдаг юм билээ дээ.
❗️❗️❗️В связи с новостями о возможном блокировании Telegram в России мы доработали наш чат-бот и перенесли его на новый сервер.
🔗Новый адрес бота “Хочу жить”, по которому можно оставить заявку о сдаче в плен или связаться с нами по другим вопросам: t.me/kak_sdatsya_bot
☝️Старый адрес также остается действительным и будет автоматически перенаправлять пользователей в новый чат-бот.
❗️Кроме того, будет прекращен прием заявок на два контактных номера для звонков с украинских номеров: 688 и +380 44 35 08 917
☎️Контактные номера в Telegram и WhatsApp по-прежнему работают:
+380 95 68 86 888
+380 93 68 86 888
+380 97 68 86 688
Хооллох давтамж, өглөөний цай болон хүний бодисын солилцооны талаар Н.На... youtu.be/a4u3WI-7jDE?is=pTKm… via @YouTube
9
Ben bodza retweeted
Ватиканд манай дөрвийн дөрвөн хаад:
Гүюг 1246,
Абага 1267,
Аргун 1290,
Газан 1302 онуудад бичсэн захидал хадгалагдаж байгаа.
"...Хэрвээ чи Дээд тэнгэрийн зарлигийг үл хүлээж, миний зарлигийг эс тоох аваас чамайг өөрийн өштөн дайсан хэмээн үзсү. Мөн тэрчлэн чамд би ухааруулж өгөх билээ. Харин үүнийг зөрчвөөс миний хэрхэхийг Дээд тэнгэр мэдмүй” гэхчлэн бичсэн байдаг ажээ.
Ben bodza retweeted
Сая нэг том хулгайч нь буулаа.
Канадад бас нэг хулгайч нь бүгээд байна.
По Ганбаа гэж нэр бузарласан нэг хулгайч бас сул яваа.
Хулгай хар мөртэй!
Олон хүн угаартуулж алсан шүү та нар!





















