Нээлттэй Нийгэм Форум retweeted
2027 оны төсөвт дүн шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний төслийн санал хүлээн авч байна.
УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Төслийн саналыг 2026 оны есдүгээр сарын 30-ны 17:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.
Судалгааны сэдэв, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
📷 forum.mn/post/180112
Нээлттэй Нийгэм Форум retweeted
УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА
Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газар Монгол Улсын 2027 оны төсвийн төслийг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ 2027 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуваарьтай. Иймд Нээлттэй Нийгэм Форум 2027 оны улс, орон нутгийн төсвийн төлөвлөлтийн асуудлаар шуурхай дүн шинжилгээ хийх судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Төслийн саналыг 2026 оны есдүгээр сарын 30-ны 17:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна.
Судалгааны сэдэв, тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.
📷 forum.mn/post/180112
Нээлттэй Нийгэм Форум retweeted
2026 оны төсвийн тодотгол
ННФ ЭЗЗөвлөл: Чингис хаан баялгийн сан нэгдэлд уул уурхайн томоохон компаниудын хувьцааг шууд өгснөөр тэдгээр компанийн ашгаас төвлөрүүлэх ногдол ашгийн хэмжээг УИХ-ын оролцоогүйгээр ЗГ дангаар шийдвэрлэх эрсдэл үүсэж болзошгүй
forum.mn/product/621146
ННФ-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэн зөвлөмж гаргалаа.
forum.mn/product/621146
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөл @judcouncil-ийн шүүгч бус гишүүнд өргөдлөө ирүүлсэн 12 нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгийг ажлыг хэсэг 6-р сарын 25-нд зохион байгуулжээ.
Энэ үйл явц нь шинэчлэгдсэн журмын дагуу анх удаа зохион байгуулагдсан бөгөөд одоогоор албан ёсны эх сурвалж болох @ParliamentMN сайтад ажлын хэсгийн шийдвэр, Хууль зүйн байнгын хороонд санал болгосон нэр дэвшигчдийн мэдээллийг нийтлээгүй байна.
------
@ForumOSF @oyunii_neelt ТББ-ууд хамтран томилгооны үйл явцыг анхааралтайгаар ажигласаар байна.
parliament.mn/nn/77722/
-----
#ХараатБусШүүх #иргэдийнхяналт #шүүхэрхмэдэл #шез
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөл @judcouncil-ийн шүүгч бус гишүүнд дэвшиж буй 12 нэр дэвшигчтэй холбогдуулан зохион байгуулах ХЭЛЭЛЦҮҮЛЭГ-ийн тов гарчээ.
-------
Тус хэлэлцүүлэг 6-р сарын 24-нд болно!
parliament.mn/nn/77625/
@ForumOSF @oyunii_neelt
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Монгол Улсын Шүүхийн индекс 2025 оны байдлаар 57,33 оноотой байна.
forum.mn/post/176253
#шүүхийн #индекс
Нээлттэй Нийгэм Форум retweeted
“МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2025” судалгааны тайланг танилцуулж байна.
judindex.forum.mn/
@ForumOSF
@oyunii_neelt
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөл @judcouncil нь хуульд заасны дагуу 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаас өнөөдөр 8 гишүүний, үүнээс шүүгч бус 3 гишүүн ажиллаж байна. УИХ-ын зүгээс шүүгч бус гишүүний томилгооны үйл явцад удаашралтай хандсны улмаас 2026 оны Хаврын чуулган завсарлахаас өмнө амжих эсэх нь эргэлзээтэй нөхцөлд байна.
-------
Гэвч хөндлөнгийн хяналт тавьж буй байгууллагуудын зүгээс 2025 онтой харьцуулбал цөөн нэр дэвшигчтэй (12, үүнээс 6 нь дахиж хүсэлтээ өгсөн) тул ажлын хэсэг шуурхай ажиллавал хуулийн болон журмын шаардлагад нийцүүлэн холбогдох ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн итгэж байна. @ParliamentMN
⚖️ҮХНӨ нь ШЕЗ-ийн шүүгч болон шүүгч бус гишүүдийн тоог тэнцвэртэй байх зарчмын шинэчлэлийг 2019 онд хэрэгжүүлсэн. Цаашид энэ байдлаар ШЕЗ-ийн бүрэлдэхүүн бүрэн бус хэвээр үргэлжилбэл Үндсэн хуулийн зөрчлөөс гадна, шүүхийн хараат бус-бие даасан байдалд хууль тогтоох эрх мэдэл хүндэлтгэлгүй хандах үйлдэл болж болзошгүйг Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс анхааруулж байна.
---
@ForumOSF @oyunii_neelt
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез
Нээлттэй Нийгэм Форум retweeted
2026.06.04-ний өдөр 9:30-11:00 цагт Нээлттэй нийгэм форум дээр энэ тайланг танилцуулна.
2020-2024 хооронд ТӨК-ий ТУЗ, БЭТ, Гүйцэтгэх захирал, Бүтээмжийн менежер зэрэг удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн дүн шинжилгээ.
Энэхүү шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ. Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ.
ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн шинжилгээний тайлантай танилцана уу. forum.mn/product/602949
@Davandai
#Шинэсудалгаа
#БодлогынАсуудал
#Судалгаа
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөл @judcouncil-ийн шүүгч бус гишүүнийг томилох үйл явцыг тасралтгүй ажиглаж буй Иргэний нийгмийн байгууллагууд журмын дараахзөрчилд анхаарал хандуулж байна.
1-рт, Шинэчлэн баталсан журмын хувьд ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлд ахиц дэвшилтэй болсон ч 3-р шатанд заасан "Ажлын хэсэг хэрхэн байгуулагдсан" эсэх мэдээлэл олон нийтэд өдийг хүртэл тодорхойгүй байна.
2-рт, Нэр дэвшигчээр бүртгэсэн эсэх талаарх мэдээллийг @ParliamentMN оруулсан боловч нэр дэвшигчдийн талаарх анкет, мэдээллийг байршуулаагүй байна. Тодруулбал, УИХ-ын parliament.mn сайтад 5-р сарын 29-нд ажлын хэсгийн хурлаар нэр бүхий 12 иргэний бүртгэсэн гэсэн боловч урьд өмнөх ил тод байдлын ахиц дэвшлээ хадгалаагүй байна.
3-рт, Нэр дэвшигчдийн анкет, мэдээлэл ил тод болоогүйгээс журмын 5-р шатанд заасан нэр дэвшигчийн талаар асуулт, санал хүлээн авах боломжгүй юм. parliament.mn/nn/77417/
--------
Иймд энэхүү алдаа дутагдлыг Хууль зүйн байнгын хорооноос засч, ажлын хэсгийн мэдээлэл болон нэр дэвшигчдийн мэдээллийг ил тод мэдээлдэг жишгийг хадгалж, ҮХНӨ болон Шүүхийн тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
@ForumOSF @oyunii_neelt
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний 2 орон тоонд сонгон шалгаруулах үйл явц эхэлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зарласан. Энэ удаагийн томилгооны үйл явц шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус журмын онцлох болон дэвшилттэй зохицуулалтын талаарх мэдээллийг тоймлон харууллаа. @judcouncil
Журмын дагуу 5-р сарын 27-нд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн хугацаа бөгөөд энэ цаг үетэй зэрэгцэн Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулах үйл явцыг хэрэгжүүлэх учиртай. @ParliamentMN
---
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Шүүхийн тухай хууль болон журамд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэхийг анхааралтай ажиглаж байна.
@ForumOSF @oyunii_neelt
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөл-ийн томилгооны үйл явц журамд заасан хугацаанаас хоцорч байна. Өнөөдрийн буюу 5-р сарын 29-ний 12:25 цагийн байдлаар ажлын хэсэг байгуулагдсан эсэх талаар мэдээллийг ParliamentMN сайтад мэдээлээгүй байна!
----------
Өнөөдөр журамд заасны дагуу ажлын хэсгийн зүгээс ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчээр бүртгэсэн хүмүүсийн мэдээллийг зарлах ёстой ч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн тодорхойгүй байгаа нь цаашдын томилгооны үйл явц хойшлогдох эрсдэлтэй юм.
-----
@ForumOSF @oyunii_neelt иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлж байна.
#шүүхэрхмэдэл
#иргэдийнхяналт
#ХараатБусШүүх See less
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний 2 орон тоонд сонгон шалгаруулах үйл явц эхэлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос зарласан. Энэ удаагийн томилгооны үйл явц шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус журмын онцлох болон дэвшилттэй зохицуулалтын талаарх мэдээллийг тоймлон харууллаа. @judcouncil
Журмын дагуу 5-р сарын 27-нд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн хугацаа бөгөөд энэ цаг үетэй зэрэгцэн Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсгийг байгуулах үйл явцыг хэрэгжүүлэх учиртай. @ParliamentMN
---
Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс Шүүхийн тухай хууль болон журамд нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй эсэхийг анхааралтай ажиглаж байна.
@ForumOSF @oyunii_neelt
#ХараатБусШүүх
#иргэдийнхяналт
#шүүхэрхмэдэл
#шез
Нээлттэй Нийгэм Форум retweeted
⏳ 8 хоног үлдлээ: Хууль зүйн байнгын хорооноос 2027 оны 5-р сарын 27-ний 17:30 хүртэл нэр дэвшигчдийн мэдээллийг хүлээн авах болно.
📎Баримт бичиг цаасаар хүлээн авах хаяг: Төрийн ордон, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, 276 тоот өрөө
📎Цахим шуудан: [email protected]
---------
⚖️⚖️⚖️ Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох сонгон шалгаруулах журмыг энэхүү зураглалаас харж болно. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн 2 сул орон тоонд томилох үйл явцыг шинээр эхлүүлээд байгаа билээ. Энэ нь Шүүхийн тухай хуульд заасан цаг хугацаанаас хоцорч буй боловч Ажлын хэсгийн зүгээс шуурхай ажиллавал энэ хаврын чуулганд багтаан томилгооны үйл явцыг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэж байна (энэ талаар өмнө байр иргэний нийгмийн шаардлагыг хүргүүлж байсан). @ParliamentMN
-----------
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол parliament.mn/nn/77182/
Дээр дурдсан шаардлагатай танилцах бол facebook.com/photo/?fbid=138…
---------
Хөндлөнгийн хяналтыг хамтран хэрэгжүүлж буй байгууллагууд Нээлттэй Нийгэм Форум @ForumOSF Оюуны-Инноваци ТББ @oyunii_neelt
#шүүхэрхмэдэл
#иргэдийнхяналт
#ХараатБусШүүх
#шүүхэрхмэдэл #иргэдийнхяналт #ХараатБусШүүх
@oyunii_neelt
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Олон улсын төсвийн түншлэл байгууллагаас 2 жилд тутамд гаргадаг Төсвийн ил тод байдлын судалгааны үр дүнг танилцуулж байна. Ил боловч хязгаарлагдмал агуулгатай бичиг баримтууд байна, иргэдийн оролцоо харьцангуй нэмэгдсэн… @ForumOSF
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр батлагдсан төслүүдийн тоймыг бэлтгэн сонирхогч талуудад хүргэж байна. forum.mn/post/172798
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр батлагдсан төслүүдийн тоймыг бэлтгэн сонирхогч талуудад хүргэж байна. forum.mn/post/172798
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Баянгол дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр батлагдсан төслүүдийн тойм.
forum.mn/post/173006
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Багахангай дүүргийн 2026 оны төсвийн зарлагын төлөвлөгөө. forum.mn/product/594133
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ. forum.mn/product/593862
Нээлттэй Нийгэм Форум retweeted
Өрсөлдөөнийг хязгаарлаж, аль нэг этгээдэд давуу байдал олгосон зохицуулалт бий болгосон тохиолдлууд стандартууд дээр мөн гарч байна. Тухайн стандартын дагуу 1 ААН л үйл ажиллагаа явуулах боломжтой байх нөхцөлийг үүсгэсэн асуудал байна.
forum.mn/post/165645
Нийтийн төсөв, өмч хөрөнгийн захиран зарцуулалтад тулгарч буй асуудлууд Форум podcast №12 youtube.com/watch?v=imTmlKcc…
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төрийн байгууллагуудын зүгээс нийтийн төсөв, өмч хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотойгоор гаргаж буй санаачилга, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярилцсан дугаарыг хүлээн авна уу.































