🎇 Түүх соёлын үнэт өвөө хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд гэрэл нэмлээ
М-Си-Эс Групп “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн орчныг тохижуулах, түүхэн барилгуудыг хамгаалах, сэргээн засварлах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэн түүхэн дурсгалт уран барилгын онцлог, дахин давтагдашгүй хийц, сүр жавхланг шөнийн хотын өнгө төрхтэй хослуулан тодотголоо.
Түүхийн үнэ цэн цаг хугацааны эрхээр бүдгэрдэггүй. Харин түүнийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх бидний үйлсээр улам тод гэрэлтдэг.
~ Түүх гэрэлтэж, өв соёл амилав.
Хамтран ажилласан: @BagiMax
⛩️ Чойжин ламын сүм музейн “гадна гэрэлтүүлгийг шинэчлэх” төслийг 1.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж, өнгөрсөн баасан гарагт гэрлийг асаалаа.
Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2019 оноос хойш хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд бид Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд, Сэцэн хааны ордон тэргүүтэй нийт 15 төсөлд 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж байна.
🔗 mcs.mn/mn/choijin-gereltuule…
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
100,000 гаруй ажилтан, ажил хайгчийн үнэлгээ, саналд үндэслэсэн “Ажиллахад таатай байгууллага” ажил олгогчийн брэндийн судалгаагаар М-Си-Эс Групп “Worki Best Conglomerate Employer 2026” номинацийн эзнээр шалгарлаа.
Mongolia Talent Network болон Worki хамтран хэрэгжүүлсэн уг судалгаа нь байгууллагын соёл, ажилтны туршлага, ажлын орчин зэрэг үзүүлэлтэд тулгуурласан бөгөөд шагналыг Talent Summit 2026 арга хэмжээний үеэр гардуулсан юм.
Түүнчлэн, Юнител компани “Worki Best Telecommunications Employer 2026” буюу харилцаа холбооны салбарын шилдэг ажил олгогч, Интермед эмнэлэг “Worki Best Healthcare Employer 2026” буюу эрүүл мэндийн салбарын шилдэг ажил олгогч номинацид тус тус шалгарсан байна.
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан"-д 500 сая төгрөг хандивлалаа
💗Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, оношлон, шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжид хамруулах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл 2020 оноос хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 1,700 гаруй хүүхдийг эх оронд нь үнэ төлбөргүй эмчилж, эрүүл саруул амьдрах боломжийг бүрдүүлжээ.
М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төсөлд 500 сая төгрөг хандивлаж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлж байна.
Монголын үрс маш олон болтугай.
Үндэсний баяр наадмын өдрүүд бол өнгөрсөн түүхээ эргэн дурсахаас гадна өнөөдөр бид юу бүтээж, ямар үнэ цэнийг бий болгож буйгаа эргэцүүлэх цаг.
Олон жилийн турш салбар бүрд бүтээсэн ажил, нийгэмдээ үзүүлсэн бодит үр нөлөө, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр бүхэн бидний бахархал юм.
Монгол эх орныхоо хөгжилд үнэт хувь нэмэр оруулж буй хамт олон, харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.
Дэлхийн хөгжлийг Монголдоо ♾️
















