🎇 Түүх соёлын үнэт өвөө хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд гэрэл нэмлээ
М-Си-Эс Групп “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн орчныг тохижуулах, түүхэн барилгуудыг хамгаалах, сэргээн засварлах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаад музейн гадна гэрэлтүүлгийг шинэчлэн түүхэн дурсгалт уран барилгын онцлог, дахин давтагдашгүй хийц, сүр жавхланг шөнийн хотын өнгө төрхтэй хослуулан тодотголоо.
Түүхийн үнэ цэн цаг хугацааны эрхээр бүдгэрдэггүй. Харин түүнийг хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх бидний үйлсээр улам тод гэрэлтдэг.
~ Түүх гэрэлтэж, өв соёл амилав.
Хамтран ажилласан: @BagiMax
⛩️ Чойжин ламын сүм музейн “гадна гэрэлтүүлгийг шинэчлэх” төслийг 1.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж, өнгөрсөн баасан гарагт гэрлийг асаалаа.
Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2019 оноос хойш хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд бид Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд, Сэцэн хааны ордон тэргүүтэй нийт 15 төсөлд 3.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж байна.
🔗 mcs.mn/mn/choijin-gereltuule…
MCS Group retweeted
“М банк” Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг дижитал банк”-аар шалгарлаа bloombergtv.mn/news/mvop4j
М-Си-Эс Групп “Ажиллахад таатай групп, компани”-аар шалгарлаа
100,000 гаруй ажилтан, ажил хайгчийн үнэлгээ, саналд үндэслэсэн “Ажиллахад таатай байгууллага” ажил олгогчийн брэндийн судалгаагаар М-Си-Эс Групп “Worki Best Conglomerate Employer 2026” номинацийн эзнээр шалгарлаа.
Mongolia Talent Network болон Worki хамтран хэрэгжүүлсэн уг судалгаа нь байгууллагын соёл, ажилтны туршлага, ажлын орчин зэрэг үзүүлэлтэд тулгуурласан бөгөөд шагналыг Talent Summit 2026 арга хэмжээний үеэр гардуулсан юм.
Түүнчлэн, Юнител компани “Worki Best Telecommunications Employer 2026” буюу харилцаа холбооны салбарын шилдэг ажил олгогч, Интермед эмнэлэг “Worki Best Healthcare Employer 2026” буюу эрүүл мэндийн салбарын шилдэг ажил олгогч номинацид тус тус шалгарсан байна.
М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан"-д 500 сая төгрөг хандивлалаа
💗Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, оношлон, шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжид хамруулах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл 2020 оноос хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 1,700 гаруй хүүхдийг эх оронд нь үнэ төлбөргүй эмчилж, эрүүл саруул амьдрах боломжийг бүрдүүлжээ.
М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төсөлд 500 сая төгрөг хандивлаж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлж байна.
Монголын үрс маш олон болтугай.
Үндэсний баяр наадмын өдрүүд бол өнгөрсөн түүхээ эргэн дурсахаас гадна өнөөдөр бид юу бүтээж, ямар үнэ цэнийг бий болгож буйгаа эргэцүүлэх цаг.
Олон жилийн турш салбар бүрд бүтээсэн ажил, нийгэмдээ үзүүлсэн бодит үр нөлөө, эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр бүхэн бидний бахархал юм.
Монгол эх орныхоо хөгжилд үнэт хувь нэмэр оруулж буй хамт олон, харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье.
Дэлхийн хөгжлийг Монголдоо ♾️
🇲🇳 Эр, морь, сур гурвын ир ханаж, цэц тэгширсэн наадмын өглөө ер бишийн шүншигтэй. Энэ өдөр хэлж мэдэхгүй омогшлоор хээрийн салхи хөглөгдөж, дарж барамгүй догдлолоор самсаан уг шархирна. Өнөд орших түүхийн өв их уламжлалаа ирээдүйдээ өртөөлөх эзэн нь гэдгээ өр зүрхний лугшилт бүрээрээ мэдэрнэ.
Монгол дархлаатай, дэлхийн иргэн та бид ирж яваа цагийн өнгийг хөгжлийн хурдаар тодорхойлно.
Даяар монголчууд минь жаргал дүүрэн Сайхан наадаарай.
Үндэсний их баяр Наадам, Төрийн далбааны өдрийг угтан М-Си-Эс Групп нийслэл хотын төвд сүндэрлэх Сэнтрал Тауэр барилгын магнайд Төрийн далбаагаа хүндэтгэн заллаа.
Эх орон, төрт ёс, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг эрхэмлэн дээдэлж, монгол хүн бүрийн бахархал болсон түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх энэхүү хүндэтгэлийн уламжлалаа бид 15 дахь жилдээ ийнхүү үргэлжлүүлж байна.
🇲🇳 Төрийн далбаа минь мөнхөд өндөрт мандан бадраг.
⭐ М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ⭐
🍀 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр эрэмбэлэгдлээ.
🍀 Сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.7 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2025 онд 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.
🍀 Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож, 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байна.
🍀 2025 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,706 аж ахуйн нэгж болон 2,708 хувь хүнээс 3.5 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.
🍀 2025 онд нийт 106 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.
🍀 М-Си-Эс Групп өдөр бүр 3.3 тэрбум, сард 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.
Цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрт 66 оюутан шалгарлаа 👏👏👏
Хөтөлбөрт Монгол Улсын болон гадаадын их, дээд сургуулийн 900 орчим оюутан дадлага хийх хүсэлтээ илгээснээс ийнхүү 66 оюутан хичээл зүтгэл, санал санаачилга, мэдлэг чадвараараа дөрвөн шатны шалгаруулалтыг амжилттай давж, цалинтай дадлагаа эхлүүлэх батламжаа гардан авлаа.
Шалгарсан оюутнууддаа, дадлагажигчдадаа амжилт хүсье.
🔗 mcs.mn/mn/mcs-internship-202…
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банк Өмнөд Солонгосын КакаоБанктай стратегийн түншлэлийг эхлүүллээ
Түншлэлийн хүрээнд КакаоБанк нь Монголын анхны бөгөөд цорын ганц бүрэн дижитал М банкинд стратегийн хөрөнгө оруулалт хийх, алтернатив зээлийн онооны загвар хамтран хөгжүүлэх, бүтээгдэхүүн болон UX зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Төв Азид хамтарсан бизнес байгуулах боломжийг судлахаар тохиролцсон юм.
🔗 mcs.mn/mn/mcs-group-kakaoban…
📢 М-Си-Эс Группт цалинтай дадлагажих “MCS Internship 2026” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курст 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан хамрагдах боломжтой.
Оюутан та careers.mcs.mn вэб хуудсаар бүртгэл үүсгэн анкетаа илгээгээрэй.
⏰ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал
📌 Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 дүгээр сар
🔗 mcs.mn/mn/mcs-internship-202…
🌎 Бид “Эх дэлхийн цаг”-т нэгдлээ
Дэлхийн сая сая хүмүүс нэгэн зэрэг нэг цагийн хугацаанд гэрлээ унтраахыг уриалж буй нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бүх нийтийн анхаарлыг хандуулж, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьж буй хэрэг.
Эрчим хүчийг ухаалгаар ашиглах, илүү хэмнэлттэй, байгальд ээлтэй шийдлийг хэрэгжүүлэх нь зөвхөн өнөөдрийн биш, ирээдүйн хариуцлага юм.
М-Си-Эс Группийн хэмжээнд 2025 онд үр ашигтай технологийн шинэчлэл, ачаалал горимын тохируулга, үйлдвэр оффисын гэрэлтүүлгийг сайжруулах болон бусад арга хэмжээгээр 1'040 орчим МВт.ц эрчим хүч хэмнэж, нарны эрчим хүчээр 1'570 орчим МВт.ц эрчим хүч үйлдвэрлэж ашигласан байна. Үүний үр дүнд бид агаарт 1'957.36 тонн СО2 ялгарахаас зайлсхийснээр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээнд хувь нэмрээ оруулжээ.
#EarthHour2026 #MCSGroup
























