Mr. Citizen (@NinjbatL) header
Mr. Citizen (@NinjbatL) profile picture

Legal Window of Mongolia https://teapawt.org/t.co/edCckoPpAD

Ulaanbaatar
Joined April 2011
Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)Photo by Mr. Citizen (@NinjbatL)
Mr. Citizen retweeted
Нэгүн л хэлээд байгаа болохоос Нацагдорж маарамбын хүү нь аймаар фактууд дэлгэж байна шүү дээ. Эмийн бүртгэлгүй 250 эхний 20 бүртгэлтэй арвай жоохон ургамал хүмүүст зуураад өгдөг л гэнэ. Олон авгай солихоор ингээд хүүхдүүд нь хоорондоо жийлцээд булайгаа дэлгүүлж байгаа юм байна
9
71
9
91
19,026
Бас нэгэн бичлэг‼️Нэг УИХ-ын гишүүн ковид туссан нууц амрагаа блок хийжээ🤣🤣
188
102
197
178
Ямар ч байсан эрчим хүчний салбарт олон жил үзэгдээгүй салхи орж, шинэчлэл, хандлагын өөрчлөлт эрчтэй явж байна. Энэ зарим хүнд, зарим бүлэглэлд таалагдахгүй байж болно, бүхий л талаар цорволзох байх. Юутай ч салбарын мэргэжилтнүүд дээр дооргүй тойрон хүрээлж, дэмжиж байгаа нь хамгийн сайхан мэдрэмж, итгэл бөлгөө. Бид хамтдаа өөрчилнө өө. Үр дүн гарна, гарч байгаа.
21
64
4
156
5,281
Энд ямар элэнцгийнх нь хулгай байхав вэ дээ... улс төрийг ингэж хийхгүй ээ :). 10 аймгийн Солонгосын хөнгөлөлттэй зээл аль 2018 онд зурсан гэрээ. Гүйцэтгэгч солонгос компани нь дампуурснаар ажил нь 47% гүйцэтгэлтэй каркас болон гацаж, 2024-2025 онд нэмж ямар ч ажил явагдаагүй. 2025 онд Солонгосын шүүх дампуурлыг нь зарласан, араас нь ЭХЯ гэрээгээ цуцалсан. Төсөлд нийт зээлийн 42%-ийг ашигласан байгаа. Тэр хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн ашиглах гэдэг нь эцэс нь харагдахгүй шүүхийн маргаан руу татагдан орж ярвигтай процесс болно, хугацаа алдах, алдагдал ихсэх учир ЗГ-аас төсвийн хөрөнгөөр хурдан дуусгаж 2028-29 оны өвлөөс өмнө ашиглалтад өгөх шийдвэр гаргасан. Эс бөгөөс 2030 онд ч бахь байдгаараа байж байхыг үгүйсгэхгүй. Аймгуудад дулааны станц хурдан хэрэгтэй байна, хангалттай хугацаа алдсан. Ердөө л ийм, энгийн.
М.Энхцэцэг: Дахиад ХҮН намын хулгай чинь явагдах гээд байгаа юм биш үү. 10 аймгийн ДЦС-ыг БНСУ-ын 0.18 хувийн маш бага хүүтэй зээлээр нь дуусгахгүй яагаад Оюутолгойн ногдол ашгаар дуусгах гээд байгаа юм бэ⁉️ Б.Найдалаа: Та УИХ-ын танхимд хулгайч гэж ярихгүй шүү. 10 аймгийн ДЦС-ын төсөл 2018 онд эхэлж 2026 онд дууссан байх ёстой ч гүйцэтгэл нь 47 хувьтай байна. Бид хүү багатай зээл ашиглана гээд дахиад 10 жил болох юм уу. ҮГҮЙ‼️ @EnkhtsetsegPhD @dorjkhand_t
18
26
8
30
5,257
Mr. Citizen retweeted
2025.11-р сард EBRD Макс Группийн 2 охин компани болох Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс ХХК болон тэдэнтэй холбоотой 22 компанийг авлига өгөх оролдлого хийсэн гэх шалтгаанаар өөрийн санхүүжилттэй аливаа төсөл, санхүүжилтэд оролцох эрхийг нь хассан гэнэ
5
31
3
39
9,703
Mr. Citizen retweeted
Энэ гэрээнүүд шууд Х.Мандахбаяр, Д.Амарбаясгалан хоёртой холбоотой байна. Мандахбаяр энэ хэдэн компаниар төсвийн мөнгө угааж гаргасан юм бишүү? @AmaraaDshzvg ?
1
15
2
15
3,409
Эрчим хүчний экспортыг Япон улс уруу хийхдээ цахилгаан дамжуулах шугам барихгүй‼️ Үндсэн 2 хэлбэрээр хийнэ. 1️⃣ Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэж, амониа хэлбэрээр тээвэрлэнэ. Японы хувийн хөрөнгө оруулагч нар маш идэвхитэй сонирхлоо илэрхийлж байгаа. Ногоон устөрөгч нь “future energy" гэгддэг. 2️⃣ Ногоон Дата төв барьж эрчим хүчээр хангах замаар экспорт дата, токен хэлбэрээр шилэн кабелаар хийгдэх болно. Эхний төсөл 6.0 тэрбум $, хиймэл оюун ухааны дата төвийн төслийг ойрын ирээдүйд эхлүүлэхээр ярилцаж байна. #ЭрчимХүчнийРеформ
Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрээр Япон Улсыг хангах нь бодит үр дүн болно. Бид асар их эрчим хүчний НӨӨЦТЭЙ @dorjkhand_t @Naidalaa
51
45
17
73
14,960
Төв азийн зах зээлд гарсан монгол компаниуд цөөнгүй болж буй. Тэгвэл эдгээрийн түүчээ нь тэртээ 2019 онд Казакстанд оффисоо нээн ажиллаж буй Eurasian Mining Contractor компанийн залуучууд болж таарав. Оюу Толгойн гүний уурхайн 3 болон 4-р амуудыг (Shaft 3, Shaft 4) хийж гүйцэтгэсэн энэ монгол залуус тэр үедээ Өмнөд Африк, Англи, Америк, Австрали, Шинэ Зеланд, Хятад, Индонези, Солонгос, Канад, Орос зэрэг бараг 200 экспатуудыг нэг дор шууд удирдлагаар хангаж ажиллаж байжээ. Уул уурхайн гигант Bechtel-тэй хамтарч байсан энэ монгол залуусын баг энэ ноу хау, мэдлэг, туршлага дээрээ үндэслэн Төв Азийн зах зээл рүү хэдийнэ гараад Казакстан, Узбекстанд хэд хэдэн инженеринг, уул уурхай, дэд бүтцийн төсөл дээр ажиллаад байна. Тэр бүү хэл АНУ, Канадад төвтэй далд уурхайгаар дагнасан инженеринг, уурхай хөгжүүлэлт, уул уурхайн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээний Cementation групптэй хамтарсан компани байгуулан түншилж алдарт Vale компанийн Канадад байгаа уурхайн инженеринг, төлөвлөлт, дизайн, дэд бүтцийн ажлыг хийгээд сууж байх юм. Цаашлаад Европ, Латин Америкийн зах зээлд хүчээ үзэхээр бэлтгэл судалгааны ажлаа ид хийгээд асар завгүй ажиллаж байна. Чив чимээгүй мөртлөө ийм бахархам монгол компани, монгол залуусын хамт олон тив алгасан амжилттай ажиллаж байгааг харж мэдэх сайхан байна аа. Олон улсын зах зээл дээр ажиллах сайн мундаг залуус хэрэгтэй байна гэж байсан. Доорх сайтаар нь орж холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. emcmongolia.mn/
9
75
5
176
10,009
“Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдал", "Монголд цахилгаан тасрах" асуудал нь газар тэнгэр шиг ялгаатай ойлголт‼️ Манай цах.станцуудын насжилт 40-50 жил, хуучин, элэгдсэн, бүтэн хүчин чадлаар ажиладаг тул эвдрэл байнга гарч, цахилгаан тасардаг. Сүүлийн 35 жил төсвийн хөрөнгөөр халамж тарааж, 330 суманд цемент зуурснаас бус дэд бүтэц, эрчим хүчний шугам сүлжээнд хөрөнгө оруулалт хийгээгүй нь бодит үнэн. Үр дүнд нь цахилгаан шугам, сүлжээ унадаг, цахилгаан тасардаг. Үүнийг өөрчлөх гэж ХҮН нам эрчим хүчний реформыг гардаж хэрэгжүүлж байна. Чадахгүй бол зайгаа тавьж өгөхөд бэлэн. Гэхдээ худал ЭХ ОРОНЧИД , цахилгаан станц барих аливаа төслийг ГАЦААГЧДЫН хүсэлтээр эхлүүлсэн ажлаа зогсоож, улстөрөөс явж тэднийг баярлуулахгүй, ард нь гарна‼️ #ЭрчимХүчнийРеформ
8
34
9
51
11,228
... Аукцион ба тендер рүүгээ эргэн орьё. Аукцион ил тод нээлттэй учир маргаангүй шийдэгддэг, үнэ тариф нь ч бага болно. Тавантолгойн станц аль тэртээ 2012 он, Оюу толгой ашиглалтад орохоос өмнө яригдаж эхлээд гацсан шалтгаан нь тендерийн хэрүүл маргаан, шүүхдэлт, улс төржилт, бас л нэг гацаагчдын хорлолын үр дүн биз. Тавантолгойн станцын түүх бол олон ангит кино, үлгэр домог шиг урт эмгэнэлтэй түүх бий. Мэдсээр байж энэ түүхийг давтаж гацаагчдын амаар ахин орохгүй. Харин Аукцион бол өөр, хурдан бөгөөд ил тод, шударга шийдэж чадна, гацаах боломжгүй. Аукцион болсон л бол ажил нь маргаашнаас нь эхлэнэ. Онцлон хэлэхэд, ингэлээ гээд Тавантолгойг зогсоогоод байгаа явдал биш, эрэмбэ дараалал, үр дүнгийн л асуудал, бодлогын зүйл. За тэгээд эцэст нь, Монгол Улс Оюу толгой болон бусад томоохон төслүүдийг дотоодын эрчим хүчээр хангах нь зөв үү, буруу юу? Эсвэл энэ чигээрээ 100% өмнөд хөршөөс худалдан авсаар бай гээд байгаа юм уу? Салбарын инженерүүд, сайдын дэргэдэх Бодлогын зөвлөлийн гишүүд хэнийг ч ирсэн ярилцаж, тайлбарлахад бэлэн сууж л байгаа шүү. Уулзахгүй хэрнээ мушгиад байгаа нөхөд амин хувийн сонирхол, улс төрийн жижиг амбицаа дараад улс орноо бодмоор байна. Монгол Улс эрчим хүчээр хараат бус болох ёстой! Үүний төлөө бүхий л арга хэмжээг цаг алдахгүй, үе шаттай хэрэгжүүлнэ! Эцэг өвгөд, эх дэлхийгээс заяасан сэргээгдэх, нүүрс болон бусад эрчим хүчний нөөцөө арчаагүй царайлж алдалгүй ашиглах, эрчим хүч болгон хөгжлийнхөө суурь болгох нь эргэлзээгүй хийх бодлого. Гацаагчдад гацаах шалтаг, үгүйсгэх үг мундахгүй биз, гэхдээ одоо болсон. Монгол Улс гацаагчдын тоглоом байх ёсгүй. Эрчим хүчний станцууд, нар, салхи, усан, усан цэнэгт, нүүрсний эх үүсгүүр барих төслүүдээ тууштай явуулна, Монгол Улс эрчим хүчний хараат бус болно оо
4
15
25
910
За нэг юм бичихээс... Дуугай байх тусам зарим нэг хүн бүр галзуураад, улайраад явж байгаа бололтой. Монгол Улс өнөөдөр 14 чиглэлээр эрчим хүч импортолдог. Оросоос 6, Хятадаас 8 цэгээр. Хилийн боомт болгоноо, эдийн засгийн өсөлт, жижиг том төсөл, бизнес хэрэглээ нэмэгдэж буй тэр хэсэг болгоноо л өөрсдөө чадахгүй гаднаас эрчим хүчээ гуйж, өндөр үнэ төлж тэжээж байна гэсэн үг. Бид цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 22%-ийг гаднаас хангаж бна. Энэ зүгээр гэж үү? Оюу толгой 2013 оноос хойш жилд 140 сая орчим доллараар 2 тэрбум кВц эрчим хүч импортолсоор ирсэн. Манайд хангах эх үүсвэр байхгүй, Тавантолгойн станц барина, бариулна, барихгүй гэж бараг 20 жил хэрүүл хэл ам хийсээр таг гацаж зогссон. Улсаараа 22%, Оюу толгой 100% гаднаас хараат байгааг аль болох хурдан эх үүсгүүр барьж дотоодоосоо хангах, алдаж буй орлогыг дотооддоо авах, эрчим хүчээр хараат бус болох нь Монгол Улсын хөгжлийн болон эрчим хүчний эн тэргүүний эргэлзээгүй бодлого. ОТ бол зөвхөн эхлэл, ар араас нь явах томоохон төслүүд хүлээж буй. Энэ бодлогын хүрээнд зургаан багц сэргээгдэхийн аукцион зохион байгуулж байгаа. Анхны таван аймгийн, Баруун бүс, Зүүн бүс, Говийн бүсийн 2 багц, 8 аймгийн 21 сумдын багц гээд. Мөн үүнтэй хамт ДЦС-3, ДЦС-4, ДЦС-5, ДЦС-6 эх үүсгүүрүүдийг шинээр барих болон өргөтгөх, шинэчлэх ажлыг зэрэг зэрэг шамдуулан явуулж байгаа. Сэргээгдэхийн шинэ төслүүд болон уламжлалт дулааны станцуудаа аль оновчтой хувилбараар нь шуурхай явуулна, явуулж байна. Эдгээрийн нэг нь Оюу толгойн хэрэглээг дотоодоос хангах аукцион. Энэ жил 7 сард ашиглалтад өгсөн Зэс-Оюу хуваарилах байгууламж ашиглалтад орсноор дотоодын системээс ОТ-г хангах техникийн суурь нөхцөл сая л дөнгөж бүрдэж байгаа юм. Одоо бид энэ боломжоо цаг алдахгүй ашиглах ёстой. Иймд, Оюу толгойн жилийн 1.3 тэрбум кВц хэрэглээг 99.5% найдваржилттай эрчим хүчээр яаж хангах техникийн нөхцлөө хувийн хэвшил, оролцогч хөрөнгө оруулагчдыг өөрсдөө гаргаад ир, тэрэн дээр нь үнэ хаялцуулж нээлттэй шийдье гэсэн үг. Тодорхой чадал заах шаардлагагүй, болохгүй нь энэ юм. Үнэндээ, энэ жирийн биш 99.5% найдваржилттай эрчим хүчээр хангах нь техникийн хувьд ч, өртөг зардлын хувьд ч өндөр байхаар ажил. Энэ төслийн техник, горимын тооцооллыг журам дүрмийн дагуу мэргэжилтнүүд (ДҮТ) хийж хаана холбож ямар чадал нийлүүлэх, аукционыг хаана яаж зарлах тооцоо судалгааг хийсэн гэсэн үг. Мөн Аукционы талаар хуультай, бас журамтай, өмнө нь 5 аймгийн аукцион амжилттай явуулсан туршлагатай ажлын хэсэг энэ аукционыг зохион байгуулж байгаа хариуцлагатай ажил юм шүү. Эдгээр аукционууд болон ДЦС-уудыг барьж байгуулах байршил, хэмжээ, хэлбэр гээд эрчим хүчний бодлого, дараалал бас эрхбиш байна. Зүгээр нэг зүүдлээд хийдэг зүйл биш! Нэг юм онцолж хэлье. ТЕНДЕР ба АУКЦИОН хоёр тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Манай @EnkhtsetsegPhD гишүүн өөрийнхөө сайн мэддэг ТЕНДЕРтэй хутгаж ойлгоод, гадуур тэрийгээ цуурч олны толгой эргүүлчих гээд байгаа бололтой. Аукцион бичиг баримтад тулгуурласан ба тулгуурлаагүй гэж хоёр янз байна. Манай аукционууд бүгд бичиг баримтад тулгуурлаагүй нь бөгөөд ТЭЗҮ шаарддаггүй, бичиг баримтаар өөлж унагаж хасдаггүй юм. Үүнийг ойлгохгүй учир өнөө сурсан дадсан, гаршсан тендертэйгээ хольж хутгаад мунгинаж мушгиад байгаа бололтой. Бас улс төрийн тусгай даалгавар, хувийн сонирхол ч байгаа бизя, ямар ч байсан ярьж мушгиж буй болгонд нь тов тодорхой хариулт, тоо судалгаа, бодлогын үндэслэл бий. ...үргэлжлэл дор
14
43
5
79
7,024
Эрчим хүчний салбарын гацаагчидтай эвлэрэхгүй! Нар, салхи, усан цэнэгт станцууд, нүүрсний эх үүсгүүр барих төслүүдээ тууштай явуулна. Монгол Улсын эрчим хүчний салбар хараат бус болох ёстой.
8
23
1
70
2,432
АУКЦИОН явдгаараа ЯВНА! Ил тод, лайв явна. Одоо 10.00 цагаас. Гацаагчдад тээглэхгүй. Монголд 3 зам байна: (1) Энэ хэвээр байх, (2) Хоёр жилийн дотор, төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр, ямар нэг маргаан шүүхгүйгээр, өртөг багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр системээ бэхжүүлэх, ОТ-г хангах. (3) Өмнө туршаад үзсэн ТТЦС-ыг хэн барих вэ гэдэг дээр зодолдох, талцах, цаг алдах, мөнгө алдах. Мөн төсөвт хэдэн их наядын ачаалал, өр үүсгэх. Маргаангүй, Монгол Улсын талд л юм бол эргэлзээгүй 2-р хувилбараар шийдээд урагшлах!
17
55
7
122
8,002
Үнэндээ бол ОТ Хятадын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үндсэндээ тэжээгдэж байгаа шүү. Хилийн цаах нь Ганц модны Салхины эрчим хүчний матриц гэх 3GW! чадалтай станц ажиллаж байна. Цаахан талд нь хэд хэдэн том чадлын төвүүд байна. Өөр газар болдог, Монголд болдоггүй ямар учир байна аа?
32
76
15
190
17,327
Монголд цахилгаан станц баригдаж л байвал сайн‼️ ТТ цах.станц баригдаагүй олон жил гацсан, гацаасан. Нүүрсээр барихад 300мв+нөөц 150мв нийт 450мвт шаардагдана. Дор хаяж 1.0 тэрбум$ ын зардал гарна. Үнэ 15 цент квц. Сэргээгдэхийн зардал 400.0 сая$, үнэ 7.9 цент квц. Төсөвт дарамтгүй, өр үүсгэхгүй, хувийн сэктор эрсдэл үүрнэ. Төр 7.9 центээр авч 12 центээр ОТ-д нийлүүлнэ. Зөрүү нь төрд, татаасыг орлоно. Төрийн оролцоо, АВИЛГА байхгүй‼️
Оюутолгойн хэрэглээг дотоодоос хангах аукционыг дэмжихгүй хэн байх вэ. Харин Нүүрсний ЦС-аа битгий үгүйсгээч ээ. Экспортын орлогоо хар. Аукцион хийхэд ч гэсэн тэд ашиг л харна. ЗГ-аас шалтгаалах зүйл нь Эрчим хүчний тарифаа чөлөөл. Тэгэхгүй бол хэн ч орж ирэхгүй.
17
48
6
85
6,078
Эдийн засгийн магистрын микроэкономикс хичээлээр дуудлага худалдаа үздэг юм. Өнөөдрийн аукцион- Dutch auction юм.
1
1
345
Эрчим хүчний салбарт зах зээлийн өрсөлдөөний 1 механизм - дуудлага худалдаа (аукцион) явуулж байгаа нь зөв зүйтэйг сая лайв хийж ярьлаа.
2
9
24
884
ОТ цахилгааны дуудлага худалдаанд MCS ялж. Тэгэнгүүт Нара мэт нь лайв хийж энэ тэр. Ингээд Хятадын тогны хамаарлаас 70% сална. Жил болгон 140 сая доллар Хятад руу төлдгөө багасгана. Төлбөрийн тэнцэл сайжрана, MCS хожино гэхээсээ Монголын эдийн засаг л хожиж байгаа шүү дээ.
21
133
3
389
8,102