Хэрсүү Монгол
Бид бүгдээрээ Монгол Улс маань хөгжөөсэй гэж хүсдэг. Гэвч хөгжлийг зөвхөн төр, улс төрчид авчирна гэж хүлээх нь хангалтгүй. Улс орны ирээдүй нь хамгийн түрүүнд иргэн бүрийн сэтгэлгээ, хандлагаас эхэлдэг.
Өнөөдөр бид мэдээллийн дунд амьдарч байна. Гэхдээ мэдээлэл их байх нь үнэнийг мэдэж байна гэсэн үг биш. Сошиал сүлжээнд харсан бүхэндээ итгэх, өөртэйгөө адил бодолтой хүмүүсээ л сонсох, өөр үзэл бодлыг шууд буруутгах нь биднийг хэрсүү биш, харин туйлширсан болгодог.
Хэрсүү хүн гэдэг бүхнийг мэддэг хүнийг хэлэхгүй. Харин сонсож чаддаг, эргэлзэж чаддаг, баримтыг шалгаж чаддаг хүнийг хэлнэ. Заримдаа “Би эндүүрсэн байж магадгүй” гэж хэлэх зориг нь хамгийн том ухаан байдаг.
Мөн бид хүнийг биш, зарчмыг хамгаалж сурах хэрэгтэй. Өөрийн талын хүн алдаа гаргавал өмгөөлж, нөгөө талыг үргэлж буруутгадаг байвал шударга ёс тогтохгүй. Хууль, үнэн, хүний эрх нь хэн нэгэнд биш, хүн бүрт адил үйлчлэх ёстой.
Монголын ирээдүй шинэ удирдагчаас илүү шинэ сэтгэлгээтэй иргэдээс шалтгаална. Хэрэв бид илүү их уншиж, илүү их сонсож, илүү сайн бодож сурвал хүүхдүүддээ илүү шударга, илүү хүчтэй Монголыг үлдээж чадна.
Хэрсүү Монгол гэдэг нь бусдыг дагаж хашхирдаг хүн биш. Үнэнийг эрж, баримтыг хүндэтгэж, зарчмаар амьдардаг иргэн юм. Тийм иргэд олшрох тусам Монгол Улс улам хүчирхэгжинэ.
Тийм дээ
Хөөрхий дөө, миний муу гэнэн тэнэг ард түмэн! Оросууд энд ямар ч 3-р цахилгаан станц янзлах гээгүй, ямар ч атомын цахилгаан станц барьж өгөх гээгүй, ямар ч хийн хоолой барих гээгүй, ямар ч тусламж өгөх гээгүй, бидний өөр бусад оронтой холбоо тогтоох гэсэн, бие даах гэсэн санаархалыг л таслах гэж тэнэгээр нь далимдуулан шилний цаанаас чихэр долоолгож байгааг ойлгохгүй юм! Их сүрхий "ухаалгууд" нь үнэ мөнгөн дээр л маргах юмдаа. Сүх далайтал үхэр амгалан гэдэг. Байнга сүхдүүлсээр байтлаа талархаад байдаг хүрэл зүрхтэй ард түмнийг юу гэж нэрлэдэг юм бол?
52
Жинхэнэ шар үс бостол авч байна даа.
Enkh-Erdene's cover of "Friends in Low Places" by Garth Brooks will blow you away! #AGT teapawt.org/AGT/status/17470748750…
230
Санаж хичээж л явна даа
Сайн хүүд эд бүү хураа - /Өөрөө олно/
Муу хүүд эд бүү хураа - /Аминд нь халтай/
Хун шиг цагаан битгий яв - /Аминд чинь халтай/
Хэрээ шиг хар битгий яв - /Үрд чинь халтай/
Жаргалыг барьж тогтоох ухаантай бай.
Зовлонг давж гарах тэнхээтэй бай.
Үгээ олж хэлэх мэдрэмжтэй бай.
Үйлдлээ хянаж чадах бодолтой бай.
Мөнгөжих тусам хувцаслалт даруусна.
Мэдлэгжих тусам хэрэглээ даруусна.
Ухаажих тусам зан даруусна.
Энэ хорвоог орхихын цагт юутай байсныг чинь биш
Хэн байсныг чинь дурсана.
-Бямбын Ренчин-
Тэгээд тэр үеэс хойш та 2 нөхөрлөж эхэлсэн байх даа?
Б.Чимид гуай 1990 оны хавар "Байнгын ажиллагаатай парламентаа шууд байгуулах боломжгүй. Ямартай ч ард олны төлөөлөл болсон АИХ-аа мажоритар аргаар сонгое. Шинэ ҮХ-ийн төсөл хийх УБХ-ыг АИХ-аас байгуулъя. УБХ-д орох УТ намуудын хувь харьцааг бүх нийтийн сонгууль хийхдээ пропорционал аргаар давхар тодруулъя гэх саналыг Баабар гэгч тагжгар тэр нөхөр гаргаж, эрх зүйн талаас нь би томъеолсон юм" гэж бидэнд хэлж байв



















