
Контент бүтээгч 🎥🎬 @MongolTV #ХарХайрцаг #SharkTankMongolia #VoiceMongolia #АвьяаслагМонголчууд #АрдынБуйдан #ApprenticeMongolia #ОдодтойБүжиглэе #BigBrother
Ulaanbaatar, Mongolia
Joined June 2010
- Tweets108K
- Following2.3K
- Followers126K
- Likes15.4K
Сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн хувьд түүхэнд үлдэх чухал шийдвэр гарсан өдөр байлаа. Баярлалаа!
Засгийн газрын хуралдаанаар "ногоон тогтоол" баталлаа. Энэ хүрээнд:
-Сэргээгдэх эрчим хүч бий болгосон иргэн, ААН-ийг төвийн шугамд шууд холбоно. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээсээ илүү гарсан эх үүсвэрээ зарж болно гэсэн үг.
-Сэргээгдэх эрчим хүчний ногоон зээлийг 60 сарын хугацаатай болгож байна
-Бензин, цахилгаан хосолсон автомашинуудад ногоон дугаар олгож, нэгдүгээр эгнээгээр хөдөлгөөнд оролцуулна
БАТКА 𝕏 retweeted
Тэмүүлэн Тогочогийн Конгрессийн сонсголд хэлсэн үгийг бүтэн сонслоо. Амвдралд нь хамгийн муухай санагдсан зүйлсийн нэг нь АНУ дахь Монгол өв соёлын зусланд амартал халх хүүхдүүд аялгагаар шоолоод, хятад гээд дээрэлхээд бсан гэнэээ!
БАТКА 𝕏 retweeted
Хуулга наадаг залуу Sealion 06 машины хаалганы хавтас салгаж хараад сэтгэгдэлээ хэлж...
БАТКА 𝕏 retweeted
"Чингис хаан" үндэсний музейн захирал С. Чулуун, МУИС-ийн багш Г. Мөнх-Эрдэнэ нарын хооронд үүссэн нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой иргэний хэргийг Улсын дээд шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд хянан хэлэлцжээ.
Уг хэргийг анхан шатны шүүх 2025 оны арваннэгдүгээр сарын 14-нд хэлэлцэж С. Чулууны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Мөн давж заалдах шатны шүүх 2026 оны дөрөвдүгээр сарын 15-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Ингэснээр Г. Мөнх-Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудсанд өмнө нь нийтэлсэн мэдээллээ няцааж, С. Чулууны нэр төр, ажил хэргийн хэр хүндийг сэргээх үүрэг хүлээж байгаа юм.
БАТКА 𝕏 retweeted
Элчин сайд Эдвин Самуэл Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинтой өнөөдөр уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсын кибер аюулгүй байдлын талаар санал солилцсон бөгөөд цаашид энэ чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.
БАТКА 𝕏 retweeted
Шинээр хөгжиж буй аялал жуулчлалын шилдэг чиглэлээр Монголыг нэрлэжээ ubinfo.mn/news/share?newsId=…
БАТКА 𝕏 retweeted
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажилласан 2 жилээ 5 минутад тоймлолоо.
Дулаан алдагдлыг бууруулж байж түлш, эрчим хүчний хэмнэлт бий болно гэсэн судалгаанд үндэслэн “Дулаалъя” аяныг эхлүүлж, 4,000 айлын байшинг дулаалжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний технологийг айл өрхүүдэд нэвтрүүлсэн байна.
Цаашлаад улсын сургуулиудыг нарны эрчим хүч рүү шилжүүлэв. Үүн дээр нэмээд 57 дугаар сургуульд хэрэгжүүлсэн “Ногоон сургууль” төсөл үндэсний хэмжээнд жишиг болж 100 сургуульд хэрэгжих болсонд баяртай байна.
Чингэлтэй дүүрэг ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлогыг салбарын мэргэжилтнүүдийн хамтаар дүүргийн хэмжээнд түгээж чаджээ.
Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, явган хүний замыг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх ажлуудад онцгойлон анхаарлаа.
Хамтдаа зүтгэсэн баг, хамт олон, бидний ажлыг дэмжиж, хамтран ажилласан байгууллага, иргэддээ баярлалаа.
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна
Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.
ugluu.mn/530967.html
БАТКА 𝕏 retweeted
ШИНЭ: Launchpad.mn-ийг танилцуулах нь: Бүтээгдэхүүнээ хөөргөх цаг боллоо!
Unread үүсгэн байгуулагдсан цагаасаа Монголын стартап комьюнитигийн уулзах цэг байж, дараагийн үеийн бүтээгчид, хөгжүүлэгчид, энтрепренерүүдийн шинэ төсөл, санаа, бүтээлийг олон нийтэд хүргэх анхны талбаруудын нэг болсоор ирсэн билээ.
Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон зуун апп, веб, бүтээгдэхүүнийг анхлан туршиж, тэдгээрийн ард буй хүмүүсийн түүхийг бичиж, уншигчдадаа танилцуулж ирсэн нь бидний ажлын хамгийн том бахархлын нэг юм.
Тэгвэл бид Монголын бүтээгчид, хөгжүүлэгчдийг бүтээлээ танилцуулах, анхны хэрэглэгчдээ олох, санал хүсэлт сонсох, нэгнээсээ суралцах шинэ талбарт урьж байна.
Launchpad.mn
БАТКА 𝕏 retweeted
Цахилгаан машин авсан хүмүүс л амар байна даа. Цэнэглэх газар л олон болчих хэрэгтэй санагдлаа
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн рефром хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.
ugluu.mn/530919.html
Л.Гантөмөр мөрөөдөж, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байж магадгүй байна isee.mn/n/96706
БАТКА 𝕏 retweeted
ОХУ дизель түлшний экспортод тавьсан хоригоо I сар дуустал сунгав bloombergtv.mn/news/mvyjl0
БАТКА 𝕏 retweeted
Ч.НОМИН: Мэдээллийн дагуу платформ 13-16 нас болон 16-гаас дээш насныхан гэсэн тохируулга хийнэ. Хэрэв нас харгалзахгүйгээр утасны дугаар олговол хариуцлага хүлээнэ. Энэ маш энгийн шийдэл. Ер нь энэ хууль маш энгийн. Олон улсын платформууд ч энэ сигналгүйгээр нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байгаа юм.
Хоёр дахь том хэсэг нь таны асуусан хариуцлагын тогтолцоо хаана явна вэ гэдэг асуудал. Түүнээс гадна төрийн байгууллагууд, цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд, харилцаа холбооны, хүүхэд хамгааллын болон хууль хүчний байгууллага бүгд хариуцлага хүлээх тогтолцоонд орж байгаа юм. Жишээ нь, боловсролын байгууллага, боловсролын орчин нийгмийн сүлжээгээр дамжин боловсролын харилцаа холбоо үүсгэхгүй. Тусгайлсан боловсролын салбарын дотоод харилцааны системээр харилцана. Энэ харилцааг Боловсролын яам хариуцна.
Нөгөө талд нь хүүхэд хамгааллын болон цахим салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтайгаа хамтран тик ток, фэйсбүүк гэх мэт орж ирж буй бүх платформыг хүүхдэд хортой, хориотой контенттой эсэхийг шалгадаг болно. Хууль хяналтын байгууллагууд маань энэ тал дээр ямар нэгэн байдлаар гэмт үйлдэл гарсан тохиодолд хариуцлага хүлээлгэнэ. Энэ нь мэдээж Хүүхэд хамгааллын тухай хуультайгаа уялдаж байгаа. Нэмэгдэж буй нэг зүйл бол эцэг, эхийн хариуцлага. Мэдээж, шууд үүрэгжүүлж чадахгүй ч Хүүхэд хамгааллын тухай хуулиараа хүүхдийн өмнө бүх хүн хариуцлага хүлээдэг учраас эцэг эх, асран хамгаалагч нар нь хүүхдээ нийгмийн сүлжээнд оруулахгүй байх, хүүхдэдээ утас авч өгөхдөө бүртгэлжүүлэх үүрэг хүлээнэ.
dnn.mn/article/6ae370862ea03…




























